Нүүрний хэлбэр ба хөмсөг

Хөмсөгний хэлбэрээ зөв тодорхойлох нь хамгийн чухал, бусад нь бол зүгээр л техник. Манай хөтчийг уншаад, зургуудыг үзээд, гоёмсог хөмсөгтэй болоорой.

1. ДУГУЙ ЦАРАЙ
Бид тод нумтай өргөн хөмсгөнд дуртай. Нэгдүгээрт, энэ нь гоё харагддаг. Хоёрдугаарт, ийм хөмсөгдугуй царайнд төгс зохидог ба шанаа болон эрүүг тодруулж харагдуулдаг. Эмма Стоуны хөмсгийг хараарай!

2. ЗУУВАН ЦАРАЙ
Зууван хэлбэртэй царайд бүх үс засалт ба хөмсөгний хэлбэр зохидог. Чи хүссэн хэлбэр эсвэл засалтыг сонгож болох ч, шулуун бөгөөд тод хөмсөг хамгийн зөв сонголт юм. Жессика Альбагаас жишээ аваарай, түүний хөмсөг хамгийн байгалиараа буюу төрөлхийн мэт харагддаг. 

3. ЗҮРХЭН ХЭЛБЭРТЭЙ ЦАРАЙ
Хэрвээ чи ийм царайтай бол өөртөө итгэлтэйгээр шулуун хэлбэртэй хөмсөгнөөс татгалзаарай! Шанаа ба эрүүний хурц хэлбэрийг хөнгөн нумтай хөмсөг зөөлрүүлж харагдуулна. Чамд тусламж хэрэгтэй байна уу? Риз Уизерспүүний зургуудыг үзээрэй. 

4. ГОНЗГОЙ ЦАРАЙ
Чамд жижигхэн өнцөг гаргасан шулуун, урт хөмсөг зохино. Зураас хэр хэвтээ байна тэр зэргээр хөмсөг царайны хэлбэрийг засаж илүү дугуй харагдуулдаг. 

5. ДӨРВӨЛЖИН ЦАРАЙ
Эрүүнийхээ хэлбэрийг зөөллөж харагдуулахын тулд хөмсгөө дугуй хэлбэртэй засаарай. Энэ хэлбэр нь эрүүний дөрвөлжнийг тэнцвэртэй харагдуулж нүдийг тодруулдаг. 

 

 

Зурвас: Зураг: Getty Images