Асуудалтай арьсны арчилгааны явц дах 7 алдаа

NovAge брэнд нь тослог, холимог болон асуудалтай арьсанд зориулсан шинэ бүтээгдэхүүнүүдээ гаргалаа. Тэдний үр нөлөөг зөв арчилгааны тусламжтайгаар хэрхэн сайжруулах, арьсны нөхөн төлжилтийг хурдасгах талаар бид тантай хуваалцах болно.

Шинэ NovAge цувралд хамтад нь эсвэл тусад нь ашиглаж болох гурван бүтээгдэхүүн багтсан болно. Тэд хамтдаа асуудалтай ба тослог арьсны үндсэн асуудлуудыг шийддэг: тослог гялгарыг багасгах, нүх сүвийг цэвэрлэх, үрэвслийг арилгах, шинээр гарахаас урьдчилан сэргийлэх. Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан үр нөлөө!

Мат болгогч гел нь себумын нийлэгжилтийг тэнцвэржүүлж, эмульс нь шинэ үрэвслээс урьдчилан сэргийлж, хэдийн үүссэн ул мөрийг бууруулж, харин SOS-түргэн тусламжийн бүтээгдэхүүн нь батга арилгах үйлчилгээтэй.

Үрэвсэл үүсх болон тослог гялгарыг бий болгоход хүргэдэг асуудалтай арьс арчилгааны хамгийн түгээмэл алдаануудаас зайлсхийх - ингэснээр та бүтээгдэхүүний үр дүнг бэхжүүлж, арьсыг хурдан сэргээх боломжтой болно.

Алдаа # 1: чийгшүүлэгч тос хэрэглэдэггүй

"Миний арьс аль хэдийн гялалзаж байна, түүнд тос хэрэггүй!" -  хэмээн та бодож байна. Энэ бол үнэхээр буруу юм. Асуудалтай арьс чийгшлийн дутагдалд орсон байж болзошгүй: хэрэв түүнийг илүү хуурайшуулсан тохиолдолд, тосны булчирхай нь хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, арьсны чийгийг хадгалахын тулд хоёр дахин илүү хүчтэй ажилладаг. 

Хамгийн зөв шийдэл нь: зөв аргаар мат болгох

Иж бүрэн арчилгаанд чийгшүүлэх үе шатыг алгасалгүй, себум зохицуулагч дээр суурилсан бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Жишээлбэл, себум хянах технологи, шингээгч Micro-Sponge технологи бүхий NOVAGE мат болгогч гел нь себум үйлдвэрлэлийг бууруулж, илүүдэл өөх тосыг шингээдэг. Гел нь салицилийн хүчил, ниацинамид, Vita Hydration чийгшүүлэгч иж бүрдэл агуулдаг ба энэ нь арьсны тэнцвэрт байдлыг хадгалж,  хуурайшихаас хамгаалдаг. Хэрэв та мат болгогч гелийг иж бүрэн арчилгааныхаа эцсийн алхам болгон хэрэглэдэг бол өдрийн тосыг түрхэхээ мартуузай: тэрээр үйлчилгээг нь нөхөж өгдөг боловч орлуулдаггүй.



Алдаа # 2: эмх замбараагүй арчилгаа

Асуудал хүндрэх үеэр сандарч, үүнээсээ улбаалан төрөл төрлийн тус болох бүтээгдэхүүнийг ар араас нь хэрэглэж болохгүй. Энэ нь зөвхөн стрессийг улам даамжруулж, тууралт нь улам их өвдөлттэй болно. Хоёр дах алдаа бол арьсыг идэвхтэй арчилж байснаа, гэнэт болих, арьс арчилгааны үе шатуудыг алгасах явдал юм.

Хамгийн зөв шийдэл нь: өдөр бүр дагаж мөрдөх энгийн хэвшлийг баримтлах

Арьсандаа нөхөн сэргээх дохио өгөхийн тулд жигд эрчимтэй арчилгаанд дасгаарай. Зөөлөн цэвэрлэгээ, мат болгогч гел, шаардлагатай эрдэс бодистой бэлдмэл, асуудалтай арьсны эмульс, нүүр болон нүдний орчмын арьсны чийгшүүлэлт - үе шат бүр нь дангаараа ч чухал бөгөөд арьсны бүхий л хэрэгцээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь санагдаж байгаа шигээ урт хугацаа шаардахгүй - хэрэв өдөр бүр хийвэл үр дүн нь танд гайхшруулах болно!

Алдаа # 3: суурь энгэсгээ зузаан тавих

Өдөрт ялгарсан тослог гялгар ба суурь энгэсэг нь холилдсноор, бактерийг үржүүлэх таатай орчин бүрддэг юм. Тийм ээ, та нүүрээ бүхэлд нь зузаан энгэсгээр бүрхэхийг үнэхээр их хүсэж байгаа байх - гэхдээ үрэвсэл илүү идэвхтэй байх тусам нүүрний будгаар хийсэн маск нь арьсыг тэр хэмжээгээр хордуулдаг.

Аль нь дээр вэ: хөнгөн бүтэцтэй бүрхүүл эсвэл огт хэрэглэхгүй байх

Хөнгөн бүтэцтэй BB-тос хэрэглэх эсвэл боломжтой бол огт хэрэглэхээс татгалзаарай. Гэртээ ирээд нүүр будалтын хугацааг багасгахын тулд нүүрний будгаа арилгаж, даруй угаагаарай.

Өдөр бүр бэлдмэл хэрэглэсний дараа таману тос, центелла ханд, салицилийн хүчил агуулсан NOVAGE үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмульсыг түрхээрэй. Тэрээр арьсыг тайвшруулж, үрэвслийн идэвхийг бууруулж, нөхөн төлжилтийг сайжруулж улмаар ул мөр нь хурдан эдгэрнэ. Өдрийн явцад арьсны тослог гялгар ахин гарвал, нунтаг энгэсэг давхарлахаас зайлсхийгээрэй: мат болгогч цаас болон NOVAGE мат болгогч гелийг биедээ авч яваарай.


Алдаа # 4: өөрөө өөртөө гоо сайханч

Ямар ч тохиолдолд та үрэвслийг гэртээ шахаж болохгүй, ингэснээр та зөвхөн үрэвслийн тархалтыг нэмэгдүүлж, арьсны байдлыг улам дордуулна. Үр дагаварт нь зөвхөн үнэтэй лазераар арилгадаг сорви үлдэж магадгүй юм. Өөрийгөө байнга тольдохоо боль. ингэснээр батга, хар цэгийг шахах хүсэл улам л нэмэгддэг.


Хамгийн зөв шийдэл: цэгэн түрхэлттэй бүтээгдэхүүн хэрэглэх (мөн томруулах нөлөөтэй толийг хаях!)!)

Үрэвслийн анхны шинж тэмдгүүдэд салицил ба липоамин хүчил агуулсан NOVAGE үрэвслийн эсрэг 24 цагийн үйлчилгээтэй гелийг хэрэглээрэй. Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан үр нөлөөтэй: гел нь арьсыг хэт хуурайшуулахгүйгээр үрэвслийн талбайг 24 цагийн дотор 40% бууруулдаг. Тос түрхэхийн өмнө хэрэглэнэ.




Алдаа # 5: арьсаа борлуулах

Манай ээжүүд болон эмээ нар батгыг арилгах хамгийн сайн арга бол наранд "хатаах" гэж итгэдэг байлаа. Чухамдаа энэ нь эсрэгээрээ үйлчилдэг: цаг уурын халуун уур амьсгал нь себумын нийлэгжилтийг нэмэгдүүлж, хүрээлэн буй орчны бохирдол (жишээлбэл, утааны хий) арьсанд илүү хурдан нэвтэрч, нүх сүв бөглөрдөг бөгөөд арьс өөрөө хэт ягаан туяанд хэт их өртдөг.

Хамгийн зөв шийдэл: сүүдэр ба SPF

Жилийн турш өндөр SPF хүчин зүйлтэй бүтээгдэхүүнээр арьсаа хамгаалаарай. Нүх сүвээ бөглөхгүйн тулд цэвэр нүүрэнд зориулсан, чанартай бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. Хэрэв таны өдрийн тосонд SPF хүчин зүйл агуулагдаагүй бол нарны хамгаалалтын тосыг  тусад нь хэрэглээрэй - бидэнд NOVAGE SPF 50 олон үүрэгт хамгаалагч тос таалагддаг.


Алдаа # 6: гуужуулагч

Асуудалтай арьсны хувьд гуужуулагч талстуудтай бүтээгдэхүүн нь эсрэг заалттай байдаг: арьсыг гэмтээж, тос ялгарлыг нэмэгдүүлж, үрэвслийн талбайг нэмэгдүүлдэг. Батганы үе шат ард хоцорсон байсан ч, та ул мөртэй нь тэмцэж байгаа үед илүү зөөлөн бүтээгдэхүүнийг эрэлхийлээрэй: эдгээр нь үрэвслийн ул мөрийг арилгахад илүү үр дүнтэй байдаг.

Хамгийн зөв шийдэл: өдөр бүр нөхөн сэргээлт ба зөөлөн гуужуулалтыг хийх

 Тууралтын ул мөрөнд өдөр бүр зөөлөн нөлөө үзүүлэхийн тулд NOVAGE үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нүүрний эмульсыг хэрэглээрэй. Тэрээр 1 сарын хэрэглээний дараа улайлт, үрэвслийн сорвийг 19% -иар бууруулдаг (шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан үр дүн). Та долоо хоногт нэгээс хоёр удаа NOVAGЕ нүүрний шинэчлэгч гуужуулагчийг (гуужуулагч талст агуулаагүй) хэрэглэж болно: арьсыг зөөлөн гуужуулж, нөхөн төлжилтийг хурдасгадаг.


Алдаа # 7: хатуу хоолны дэглэм

Хооллолт нь арьсны төлөв байдалд үнэхээр нөлөөлдөг боловч калори илчлэгийг эрс хязгаарлаж, хор хөнөөл учруулж болзошгүй хоолны дэглэм барьж болохгүй. Бие махбодийн нэмэлт стресс нь асуудлыг улам даамжруулах болно. Чихэрлэг, өөх тосны хэмжээг багасгахад хангалттай бөгөөд хэсэг хугацааны дараа үр дүн нь харагдах болно. Тэнцвэртэй хоол хүнс идээрэй: уураг, удаан нүүрс ус, өнгөт ногоо, жимс жимсгэнэ.

Хамгийн зөв шийдэл: өөртөө анхаарал тавих

Стрессээ багасгах: боломжтой бол хэрэггүй зүйлд санаа зовохгүй байж сураарай. Сэтгэл зүйч дээр бүртгүүлж, найзтайгаа ярилцаж, цэвэр агаарт алхаарай. Шөнө дунд болохоос өмнө унтаж, орондоо хангалттай цаг зарцуулахыг хичээгээрэй. Таны хоолны дэглэмд зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодис агуулсан эсэх, эсвэл нэмэлт тэжээлээр дүүргэж байгаарай. WELLNESS пребиотик бэлдмэлийг хэрэглээд үзээрэй, энэ нь хүнсний эслэгийн өдөр тутмын хэрэглээг нөхөж, гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад тусална: бие махбодийг тогтмол хоргүйжүүлэх нь цэвэр арьсны чухал нөхцөл болдог.