Тайлбар
Тослог гялгар, тууралт, томорсон нүх сүв, батга зэрэг - эдгээр асуудлууд нь дан ганц өсвөр үеийнхэнд бус мөн түүнчлэн нас бие гүйцсэн хүмүүсийн арьсанд ч тулгардаг. Үүнд дааврын өөрчлөлт, бохирдолтой орчин, цаг агаар, арьсны төрөл зэрэг нь нөлөөлж болно. Чухам ийм арьсанд зориулж бид шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан үр нөлөөтэй мат болгогч, нүх сүвийг агшаадаг гелийг бүтээсэн юм.
● Тослог гялгарыг хормын дотор дарна;
● Идэвхт орцын байгалийн гаралтай иж бүрдэл нүх сүвийг багасгана*;
● Арьсны тос ялгарлыг хянана**;
● Асуудалтай арьсанд тусгайлан бүтээгдсэн.
*Идэвхт орцын шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүн. Ori-derm лабораторид явуулсан шинжлэх ухааны сорилын дүн.
**Эхний хэрэглээний дараах клиник сорилын дүн. Шинжлэх ухааны сорилыг Ori-derm лабораторид 2019 оны 5-р сарын 5-аас 2019 оны 6-р сарын 14-ний хооронд 20-65 насны эмэгтэй болон эрэгтэй оролцогчтой хийсэн.
● Тослог ялгарлыг хянадаг технологи антарктицин – арьсны тослог ялгарлыг багасгадаг, нүх сүвийг агшаадаг, арьсыг тайвшруулдаг гликопротеин агуулдаг.
● Micro-Sponge шингээгч технологи — ургамлын гаралтай орц хоромхон зуур тослог гялгарыг арилгана, тос ялгарлыг өөртөө шингээн, урт хугацаанд арьсыг «мат» байлгана.
● Чийгшүүлэгч Vita Hydration иж бүрдэл — гелийн найрлага нь чийгшүүлэгч ба эсүүд дэх чийгийн тэнцвэрийг хадгалах орцуудыг агуулсан.
● Ниацинамид арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг бэхжүүлнэ, арьсны бүтцийг сайжруулна, нүх сүвийг багасгана ба үрэвсэл, батга зэргийг шинээр гарахаас сэргийлнэ.
● Салицилийн хүчил арьсыг зөөлөн гуужуулна, бүтцийг сайжруулна, нүх сүвийг цэвэрлэнэ ба тослог ялгарлыг багасгана.
NOVAGE ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮЧ, ТӨГС ТӨГӨЛДӨР ДҮР ТӨРХ
NovAge нь хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулах шинжлэх ухааны дэвшилтэт арьс арчилгааны цувралыг танд санал болгож байна. Төрөл бүр нь шинэлэг технологи, ургамлын үүдэл эсийн хандаар бүтээгдсэн бөгөөд таны арьсны өөрчлөгдөн унжиж буй хэсгийг арилгах эмнэлзүйн туршилтаар батлагдсан үр дүнтэй бүтээгдэхүүн. Хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдээс эхлээд боловсорч гүйцсэн арьстай хүмүүс хүртэл NovAge-ийн тусламжтайгаар эрүүл харагдах боломжтой.
Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.