1. Уруулаа хэрхэн Кайли Жэннер шиг будах вэ?
Саяхныг хүртэл дэлхийн өнцөг булан бүрийн өсвөр насны хүүхдүүд уруулаа жижигхэн шилэн аяганы тусламжтайгаар томсгож байсныг чи санаж байгаа байх. Энэхүү давлагаа нь чамайг тойрон өнгөрсөн гэж найдаж байна учир нь ингэснээр цус алдах ба уруулын хэлбэрээ алдах магадлал тун өндөр юм. Бид чамд нүүрний будгаар уруулын хэмжээгээ нэмэгдүүлэх аргыг заах болно. Хэрхэн гэдгийг нь энд дарж үзнэ үү.
2. Уруулыг дүүргэгч гэж юу вэ?
Уруулын хэмжээг томруулахад коллаген эсвэл гилауроны хүчил ашиглагддаг (аль аль нь байгалийн гаралтай орц найрлага ба хүний биед боловсруулагддаг). Эдгээр бодисыг уруулд тарих аргаар хийдэг ба үр дүн нь 15 минутын дараа илэрч 6 сарын турш үргэлжилнэ. Ямар ч гоо сайхны үйл явцын адил дүүргэгчийг хэрэглэснээр зөөлөн эдийн няцралт, хаван ба сорви үүсэх аюултай.
3. Гелэн хумсыг яаж арилгах вэ?
Эхлээд хумсны бүрхүүлийн бүрэн бүтэн байдлыг эвдэхийн тулд хумсны хуурай хэрэглэж гадна бүрхүүлийг хуурайдаарай. Дараа нь хөвөнд хумсны будаг арилгагч шингээгээд хумсан дээрээ тавиад тугалган цаасаар бүрж 30 минут байлгаад салгана. Үлдэгдэл хумсны будгийг хумсны илүүдэл махыг цэвэрлэгч модон савхны тусламжтайгаар цэвэрлээрэй. Гелэн хумсны будгаа арилгаж дууссаны дараа хумсны орчмын арьсанд зөөлрүүлэгч бальзам түрхэхээ мартуузай.
4. Хэрхэн гэрийн нөхцөлд акрилан маникюрыг арилгах вэ?
Эхлээд хумс арилгагчийн тусламжтайгаар хумсны будгаа арилгаад дараагаар нь акрилан хумсаа өөрийн хумсны түвшин хүртэл авна. Гадаргууг нь хумсны хуурайгаар үрээд хумс арилгагч бүтээгдэхүүнд 15 минутын хугацаатайгаар дүрж байлгана. Хөвөнгийн тусламжтайгаар үлдэгдэл акрилан хумсыг арилгана. Гараа угаагаад хумс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа гарын чийгшүүлэгч тос түрхээрэй.
5. Сахлын бальзамыг хэрхэн хэрэглэх вэ?
Эхний ээлжинд сахлаа угаана. Дараагаар нь бүтээгдэхүүнээс жижигхэн зоосны хэмжээтэйгээр аваад алган завсраа үрээд сахал дээрээ жигд түрхэж өгнө.
6. Франц сүлжээсийг хэрхэн хийх вэ?
а) Хэсэг үсийг угаас нь эхлүүлж авна.
б) Хэсэг үсээ 3 хэсэгт хуваагаад баруун талын хэсэг үсийг голын хэсэг үстэй, түүнийгээ зүүн талын хэсэг үстэй сүлжиж эхэлнэ.
в) Чих хүртэл сүлжээд толгойн баруун хэсгээс хэсэг үс аваад түүнийгээ сүлжиж буй үсэндээ оруулж сүлжинэ. Дараагаар нь зүүн талаас үс аваад үүнтэй адил үйлдэл хийнэ.
г) Бүх үсийг сүлжээсэнд оруулж сүлжиж дуусаад чихний ард ортол сүлжинэ. Сүлжиж дуусаад үсний боолтоор боож тогтоогоорой.
7. Батгыг яаж шахах вэ?
Яаж ч биш. Нээрээ шүү. Шахаж болохгүй. Хөвөнтэй савханцар дээр салицилийн хүчил агуулсан бүтээгдэхүүнээс бага зэргийг аваад батга ба түүний эргэн тойрон дахь арьсан дээр түрхээрэй. Бидэнд итгээрэй: олон жил сорвитой явж байснаас ганц удаа батгатай явсан нь дээр юм шүү.
8. Хэрхэн гэрэлтсэн арьстай болох вэ?
Цэвэрхэн арьс гэрэлтэж харагддаг тул өдрийн ба оройн цэвэрлэгээндээ заавал зориулалтын цэвэрлэгч бүтээгдэхүүн болон тоник хэрэглэж заншаарай. Үүн дээр нэмээд үхэжсэн эд эсээс ангижрахын тулд зөөлөн гуужуулагч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Түүнчлэн арьсыг гэрэлтсэн төлөвийг нэмэгдүүлэхийн тулд нүүрний тодорхой хэсгүүдийг хэлбэржүүлэх аргыг туршаад үзээрэй. (Бидний зааварчилгааг эндээс үзнэ үү).
9. Сүлжсэн үсийг хэрхэн “овоолсон үс” болгож боох вэ?
Хэрэв чи "афро" хэв маягаар үсээ сүлждэг бол эхний ээлжинд уян хатан боолтын тусламжтайгаар үсээ шууж ардаа бооно. Дараагаар нь үсээ зангидаж боогоод хавчаараар тогтооно. Түүнчлэн чи сүлжсэн үсээр балетчины үс засалт эсвэл сүлжсэн үсээр энгийн "овоолсон үс" засалт хийх боломжтой.
10. Үс тогтмол цахилгаанжихаас хэрхэн сэргийлэх вэ?
Үсний хэв маяг үүсгэгч сэнс, индүү гэх мэт халаадаг хэрэгслүүд хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй. Үс тогтмол цахилгаанжих нь ихэвчлэн хуурайшсанаас болдог тул тогтмол арганы тос хэрэглэж долоо хоногт нэг удаа тэжээллэг маск түрхээрэй.