Хөвсийдөг үсийг хэрхэн дуулгавартай болгох вэ?

Чиний үс хэлбэрт орохгүй хөвсийж, ширэлдэж байна уу? Үүний шалтгаан бол уураг болон тосны хүчлүүдийн дутагдал юм. Энэ байдал гэмтэлтэй эсвэл хэт хуурайшсан үсэнд түгээмэл үзэгддэг. Үс чийгээ алдахад үсний дээд давхарга хөвсийж улмаар цахилгаанжсан мэт харагддаг. Чийгтэй цаг агаар энэ байдлыг бүр ч дордуулдаг. Бид дараах хэсэгт энэ асуудалтай хэрхэн тэмцэхийг тайлбарлалаа.

1. ШАМПУНЬ БА АНГИЖРУУЛАГЧ

Эхлээд дуулгаваргүй үсийг толийлгох зориулалттай шампунь ба ангижруулагч аваарай. Жишээлбэл, торгоны уураг агуулсан HairX Frizz Control цувралын бүтээгдэхүүнүүд. Тэд үсэнд хамгаалагч маш нимгэн давхарга үүсгэж үсийг уян хатан, толигор, дуулгавартай болгодог.

2. ЗӨВ САМ

Үсээ угаасны дараа бага зэрэг хатаагаад иллэгийн самаар зөөлөн самнаарай. Нойтон үс хугарамтгай байдал тул үсээ самнахдаа дараах хоёр зүйлийг анхаараарай: зөөлөн сам хэрэглэх ба үснийхээ усыг алчуурт шингээж авсан байх.

3. БЭЛДМЭЛ

Дараагийн алхам бол буржгар ба дуулгаваргүй үсийг толийлгогч бэлдмэл хэрэглэх юм. Бэлдмэл нь хөнгөн найрлагатай тул үсийг хүндрүүлэхгүй, халуун ба хэт чийглэгээс хамгаална мөн хөвсийхөөс сэргийлнэ. Алган дээрээ 2-3 дуслыг авч хоёр алган завсраа үрээд үснийхээ дунд хэсгээс үзүүр хүртэл жигд тарааж түрхээрэй. Усаар угаахгүйг анхаарна уу!

4. ҮЛЭЭЛГЭХ АРГАЧЛАЛ

За одоо үсээ хэлбэрт оруулахад бэлэн боллоо. Чамд сийрэг шүдтэй, урт завсартай сам хэрэгтэй. Ийм сам агаарын урсгалыг чөлөөтэй нэвтрүүлдэг тул үсийг түргэн хугацаанд хэлбэрт оруулдаг. Мөн ийм сам богино, дунд зэргийн үсний ширэлдээг ямар ч гэмтэлгүй зөөлөн арилгадаг. Үсээ хатаахдаа дунд зэргийн хэмд самыг үсэнд барьж үлээлгээрэй. Ингэснээр үс орооцолдохгүй, мөн гэмтэхгүй.

5. ХАМГААЛАГЧ ШҮРШИГЧ

Үс бэлэн боллоо! Одоо үсэндээ хамгаалагч шүршигч хэрэглээрэй. Тэрээр цаг агаарын ямар ч нөхцөлд чиний үсийг тансаг харагдуулна. Бидэнд HairX олон үүрэгт СС-шүршигч таалагддаг. Тэрээр үсийг хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалж, цахилгаанжих, хөвсийх, ширэлдэхээс сэргийлнэ.

Зурвас: Зураг: Oriflame