Борлосон арьсыг тань төгс тодотгож чадах бүтээгдэхүүнүүд:
1. Нүүр будалтын гялалзсан суурь бол борлосон арьсанд заавал шаардлагатай бүтээгдэхүүнүүдийн нэг. Таны арьс амарсан, цаанаасаа гэрэлтсэн харагдах болно. Нүүр будалт хийхээсээ өмнө цэвэрлэсэн арьсан дээр түрхэж хэрэглээрэй.
2. Илүү их гэрэл! Гэрэлтүүлэгч бол борлосон арьсны хамгийн сайн найз бөгөөд таны борлосон арьсыг төгс тодотгож чадна. Зовхиндоо тень маягаар, мөр ба эгэмний яс зэрэг төвгөр хэсгүүддээ түрхээрэй.
3. Борлосон арьсан дээр их контур тавих шаардлагагүй, харин зөв тодотгох л хэрэгтэй. Тоорын өнгөтэй хацар өнгөлөгч ба алтлаг өнгө нь арьсанд эрүүл гялбаа бэлэглэж, борлосноос гадна хэдэн килограмм жин хаясан мэт хацрын ясыг тань өөгүй харагдуулах болно.
4. Гялтганасан өнгөтэй зовхины будаг сонгоорой! Борлосон арьсанд дулаан ягаан, алтлаг, шаргал, бор өнгүүд гайхалтай харагдах болно.
5. Өдрийн нүүр будалтанд шаргал, ягаан, тоорын шүрэн өнгүүдийг сонгоорой. Эдгээр өнгүүд нь борлосон арьсны гоо сайхныг онцлоход тусална. Харин үдшийн нүүр будалтанд улаан мат бүтэцтэй уруулын будаг тохиромжтой.
6. Гарын борлосон арьсыг гэгээлэг өнгийн маникюр чимэх болно. Цагаан, сүүн, ягаан, шохойн өнгүүдийг сонгохыг зөвлөж байна. Түүнчлэн борлосон арьсанд тод неон өнгүүд зохимжтой байдаг.