1. ГУУЖУУЛАЛТ
Уруулын арьсаа зөөлөн бөгөөд толигор болгоход юу хэрэгтэй вэ? Гуужуулагч! Тэрээр уруулын гадаргууг тэгшлээд үхэжсэн эд эсийг арилгадаг. Тиймээс уруулаа будахаас өмнө уруулын арьс арчилгаандаа хэдэн минут зарцуулаарай. Гуужуулагчийг гэртээ хүртэл хийж болдог! Жор маш хялбар: элсэн чихэр + зөгийн бал. Холимгийг уруулдаа түрхээд хурууныхаа өндгөөр иллэг хийгээд, чийгтэй цаасаар арчиж аваарай.
2. ЧИЙГШҮҮЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮН
Гуужуулагчийн дараа уруулаа зөөлрүүлэх хэрэгтэй. Бидэнд Tender Care тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн таалагддаг. Уруулыг толигор, зөөлөн болгодог энэхүү бяцхан бүтээгдэхүүн нь хамгийн жижиг цүнхэнд хүртэл багтана. Өөр бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэж байна уу? Тэгвэл хөвөнгийн ургамал ба арганы органик хандтай Ecobeauty нүүрний тэжээллэг тосыг туршаад үзээрэй. Энэ бол тэжээл дутагдсан арьсны жинхэнэ тансаг арчилгаа”
3. НҮҮР БУДАЛТЫН СУУРЬ ТОС
Уруул зөөлөн, толигор боллоо. Одоо будахад бэлдье! Нүүр будалтын суурь тос нь уруулын будгийн суурь болж өгнө. Тэрээр арьсны гадаргуу дээрх өө сэвийг толийлгож, будаг урсах эсвэл өнгө бүдгэрэхээс сэргийлнэ. Суурийг хурууны өндгөөр эсвэл уруулын будгийн багсаар түрхээрэй.
4. ӨНГӨ!
Харин одоо уруул өнгөт будагт бэлэн боллоо. Уруулын будаг, өнгөлөгч эсвэл харандаан будаг байхаас үл хамаарч уруулаа үргэлж харандаагаар хүрээлээрэй. Үр дүн: өдрийн туршид тогтоцтой тод, анхаарал татам гоёмсог будалт.
Ямар өнгө сонгохоо мэдэхгүй байна уу? Бид тусалья! Арьсныхаа дэд өнгөний дагуу уруулын будаг сонгох экспресс нийтлэлийг уншаарай.