Өөрт зохих уруулын будгийн өнгөө олоорой

Найзынхаа уруул дээрх өнгийг харж алмайраад яг ижил будгийг автал бидэн дээр тэс ондоо харагдаж байгааг харах тохиолдол бид бүгдэд байсан байх. Ахин дахин буруу сонголт хийхгүйн тулд арьсныхаа өнгөтэй зохицох уруулын будаг сонгох хичээлийг маань уншаарай!

АРЬСНЫ ӨНГӨ ХҮЙТЭН БОЛ...
Чи цайвар цагаан өнгийн, сэвх эсвэл хацрын ягаан нь мэдэгддэг бараг л тунгалаг арьстай. Чи наранд маш хурдан түлэгддэг ба борлохоос илүүтэйгээр арьс чинь улайдаг. Бугуй дээрх судсаа сайтар ажиглавал хөх өнгийн байх ба гоёл чимэглэлийн хувьд чамд алтлагаас илүүтэйгээр мөнгөлөг өнгө зохидог. 

Хүйтэн өнгийн арьстай эмэгтэйчүүдэд цэнхэр эсвэл хөх ягаан дэд өнгөтэй уруулын будаг зохино. Төгс улаан өнгөө хайж байна уу? Улбар шар өнгөнөөс зайлсхийж маш эрчимтэй, гүн цэнхэр-улаан өнгөнүүдэд анхаарлаа хандуулаарай. Мөн зөөлөн өнгөнүүдийг маш болгоомжтой сонгоорой, эс тэгвээс сүнс мэт харагдаж мэднэ шүү! Чамд чиний арьснаас эрс тэс өнгөтэй гүн, эрчимт өнгөнүүд зохино. 

Туршаад үзээрэй: The ONE Colour Stylist уруулын будгийн  «Цээнийн туяа» өнгө

АРЬСНЫ ӨНГӨ ДУЛААН БОЛ...
Чиний арьс бараандуу өнгөтэй тул чи наранд маш амархан борлодог. Өвөл хүртэл шүү. Мөн чи хэзээ ч наранд түлэгддэггүй. Бугуйн дээрх судсаа харвал ногоовтор өнгийн байх ба чамд мөнгөлөг өнгөнөөс илүүтэйгээр алтлаг өнгө зохидог. 

Чиний арьсанд энгийн нэг дүрэм үйлчилнэ: дулаан өнгө хэрэглэх. Улаан өнгө таалагдаад байна уу? Гүн улаан болон улбар шар өнгөнүүдийг зориготойгоор сонгоорой! Хэрвээ чи үнэхээр бараан арьстай бол жимсгэнийн эсвэл маш гүн өнгөнүүдийг сонгоорой, үнэхээр сайхан харагдах болно!

Чамд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна: The ONE Colour Stylist 1-д-5 олон үүрэгт уруулын будгийн «Өнгөлөг шүр» өнгө

АРЬСНЫ ӨНГӨ ХЭТ БАРААН Ч БИШ, ЦАЙВАР Ч БИШ, ДУНД ЗЭРГИЙН БОЛ...
Хэрвээ чи бугуйн дээрх судасныхаа өнгийг яг ямар болохыг тодорхойлж чадахгүй байгаа бол чиний арьс дунд зэргийн өнгөтэй гэсэн үг юм. Чи азтай нэгэн! Чамд хүйтэн ч, дулаан ч өнгө зохино. Дуртайгаа сонгоорой. Чиний арьс шаргалдуу туяатай бол чамд ягаан, хул ба шүрэн өнгөнүүд гайхалтай зохино. 

Заавал туршаад үзээрэй: The ONE Colour Stylist 1-д-5 олон үүрэгт уруулын будгийн «Ягаавтар хул» өнгө

Хамгийн сүүлд нь сануулахад ямар өнгөөр уруулаа будах нь зөвхөн чиний л сонголт. Хэрвээ чамд шүрэн өнгө таалагдаад байгаа бол тэрийгээ л хэрэглээрэй. Яагаад гэвэл гоо үзэсгэлэн гэдэг нь юуны түрүүнд өөртөө итгэлтэй байдал юм! 




Зурвас: Зураг: ANNA MÅRTENSSON, KRISTINE WREYFORD