Эхлээд арьсныхаа аль хэсэгт ямар арчилгаа хэрэгтэйг тодорхойлоод түүнд нь тохирсон бүтээгдэхүүн сонгоорой. Маск хэрэглэсний дараа нүүрээ бүлээн усаар угаагаарай.
ТОСЛОГ АРЬСАНД
Мэдээж энэ төрлийн арьсны гол асуудал бол Т-хэсэг юм. Энд илүүдэл тослог үүсэж, нүх сүв нь бөглөрч хар батга үүсдэг. Тослогийг шингээн авч нүх сүвнээс бохирдлыг татаж гаргадаг шавран маск хэрэглээрэй. Салицилийн хүчилтэй маск үрэвслийн эсрэг бүтээгдэхүүн адил нөлөө үзүүлнэ: тэрээр нүүрэн дээр батга ба улайлт үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ үхэжсэн эд эсээс ангижруулна.
Редакторын сонголт: «Даливс» арьсыг цэвэрлэгч маск. Арьсыг цэвэрлэнэ, тэнцвэрийг нь нөхөн сэргээнэ, хуурайшуулахгүй.
ХУУРАЙ АРЬСАНД
Нүүрний аль ч хэсгийн арьс хуурайшиж болдог ч хацар хамгийн их хуурайшдаг. Тиймээс арьсаа тайвшруулж тэжээлээр хангахын тулд аминдэмийн агууламж өндөртэй маск сонгоорой эсвэл арьсны гүн рүү нэвтэрч усны тэнцвэрт байдлыг нь дэмжигч гиалуроны хүчилтэй бүтээгдэхүүнээр арчлаарай. Хэрвээ чи хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүнийг илүүд үздэг бол тос агуулаагүй хирнээ арьсыг чийгшүүлэгч гелэн маск хэрэглээрэй.
Редакторын сонголт: «Нэвс» тэжээллэг маск. Арьсыг зөөлрүүлнэ, тэжээнэ, гэрэлтүүлнэ. Нэмэлт давуу тал: тослог бүтэц.