4 улирлын туршид арьсаа нарнаас хамгаалъя

Ихэнх хүмүүс зуны улиралд нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатайг мэддэг. Гэвч арьс бүтэн жилийн туршид нарны хэт ягаан туяанд өртдөгийг чи мэдэх үү? Энэ нь арьсанд 4 улиралд хамгаалалт хэрэгтэй гэсэн үг юм. Дараах хэсэгт бид энэ тухай тайлбарлалаа.

1. ХАВАР
Жилийн бусад үетэй харьцуулбал хаврын эхний сард нарны хэт ягаан туяа илүү түргэн эрчимжиж эхэлдэг. Мөн энэ үед арьсны меланины боловсруулалт хамгийн доод хэмжээ рүү буурдаг тул арьс нарны туяанд илүү мэдрэмтгий болдог. 

Яах хэрэгтэй вэ?
Агаарын хэм болон чийглэг нэмэгдэхэд арьсны төрөлхийн тос боловсруулалт нэмэгдэж арьс илүү их хөлөрч эхэлдэг. Тиймээс хөнгөн бүтэцтэй, мөн 15-с доошгүй SPF хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглээрэй (арьсныхаа төрлөөс хамаарч хамгаалалтын хэмжээг сонгоорой). Өдрийн тос эсвэл тос-лосьоныг түрхсэний дараа бид чамд нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн эсвэл хоёр бүтээгдэхүүнийг NovAge Day Shiled SPF30 нарнаас хамгаалагч бүтээгдэхүүнээр орлуулаарай. Тэр арьсыг чийгшүүлэхийн зэрэгцээ нарны хэт ягаан туяанаас хамгаална. 

Арьс дулаан хэмд дасан зохицтол өргөн хүрээтэй малгай, урт ханцуйтай цамц эсвэл өмд өмсөөрэй. Зөвлөмж: даавуу гэрэлтэж байвал нарны хэт ягаан туяанаас хамгаалахгүй гэсэн үг. 

2. ЗУН
Зун – энэ бол урт, нарлаг өдрүүдийн улирал юм. Энэхүү хоёр хүчин зүйл нэгдэхэд арьсны өдөр тутам нарны хэт ягаан туяанд өртөх хугацаа уртасна. Чамд дуулгах сайхан мэдээ байна: меланины хэмжээ хаврын туршид нэмэгдсээр байдаг тул зуны улирал ирэхэд чи хэдийнээ хамгаалагдсан байдаг. Тэгсэн ч, нарны туяанаас үүдэлтэй арьс хөгшрөлтөөс сэргийлж, арьсаа гэмтэхээс хамгаалах, мөн нөсөө толбо, үрчлээ ба арьсны хорт хавдрын эрсдэлээс сэргийлэхийн тулд нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн заавал хэрэглээрэй.

Яах хэрэгтэй вэ?
Усанд сэлэхдээ эсвэл цэвэр агаарт удаан хугацаанд байх бол усанд тэсвэртэй, олон үүрэгт, SPF30-с дээш шүүлтүүртэй нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Тосыг арьсны ил гарч байгаа хэсгүүдэд, чих, хүзүү, гар ба хөлийг ч бас марталгүйгээр түрхээрэй. Бид чамд Sun Zone цувралын бүтээгдэхүүнүүд ба NovAge SPF 50 хамгаалалттай нарнаас хамгаалагч олон үүрэгт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Мөн уруулын мэдрэмтгий арьсаа Giordani Gold нөхөн сэргээгч уруулын бальзам SPF 12 зэрэг бүтээгдэхүүнээр хамгаалаарай.

Нарны хэт ягаан туяанаас хамгаалагч том хэмжээтэй нарны шил зүүгээрэй. Тэд зовхины маш нимгэн арьсыг дээд зэргээр хамгаалдаг. 

“Аюулгүй аргаар биеэ борлуулах” гэсэн ойлголт байхгүй гэдгийг үргэлж санаарай. Арьсны өнгө бараан болох эсвэл борлох – энэ бол биеийн нарны хэт ягаан туяанд үзүүлж буй хариу үйлдэл юм. 

Гадаа үүлтэй бүрхэг өдөр байсан ч биеийнхээ ил гарах хэсгүүдэд нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн түрхэж усны хувцсан дээрээ үргэлж цамц эсвэл даашинз өмсөөрэй. 

 

 

3. НАМАР
Намрын улиралд агаарын хэмийн бууралт болон төвийн халаалт арьсанд сөргөөр нөлөөлж хуурайшуулдаг. Мөн түүчнлэн хавар болон зун нарны хэт ягаан туяа арьсыг илүү бат бөх болгодог бол намар арьс дотроосоо хангалттай чийгшилгүй болдог. 

Яах хэрэгтэй вэ?
Хэрэгцээг нь харгалзан арьсаа арчлах хэрэгтэй. Хэрвээ арьс ширүүсэж хуурайшсан бол гүн гуужуулалт ба иллэг хийгээрэй. Мөн чийгшүүлэлтийг мартаж болохгүй ба өглөө ба орой тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглээрэй. Намрын улирлын арьс арчилгааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд манай нийтлэлийг уншина уу. 

4. ӨВӨЛ
Бусад улиралтай харьцуулбал өвөл арьс илүү амархан хуурайшдаг. Энэ нь хүчтэй салхи, хүйтэн агаар, агаарыг хуурайшуулагч төвийн халаалт зэрэг төрөл бүрийн шалтгаанаас үүдэлтэй. 

Магадгүй чи нарны хэт ягаан туяаг өвлийн улиралд арьсанд нөлөөлдөггүй гэж боддог байх. Гэвч энэ бол эндүүрэл юм. Цас болон мөс нь нарны хэт ягаан туяаг ойлгож шууд ба шууд бус (тусгал) хоёр туяа ялгаруулдаг. Цас нарны хэт ягаан туяаны 80%-ийг, харин элс ердөө л 25%-ийг ойлгодог байна. Тиймээс нарнаас хамгаалагч бүтээгдэхүүнээ далд хийх хэрэггүй!

Яах хэрэгтэй вэ?

Хэрвээ чи өвлийн улиралд ихэнх цагийг тасалгаанд өнгөрүүлдэг бол чамд SPF 20 шүүлтүүртэй нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн, нүүр будалтын суурь тос эсвэл суурь шингэн энгэсэг байхад хангалттай. 

Харин чи ихэнх хугацааг цэвэр агаарт өнгөрүүлдэг, өвлийн спортоор хичээллэдэг бол чамд SPF 50 шүүлтүүртэй нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хэрэгтэй. 

Хүйтэн агаар уруулын арьсыг хуурайшуулдаг тул SPF хамгаалалттай уруулын тэжээллэг бальзамыг үргэлж хажуудаа авч яваарай. 

Зурвас: Зураг: Getty Images