Газар дээр ба далайд: зуны улиралд зориулсан гоо сайхны цүнхээ бэлдэцгээе

Амралтаар явахдаа гоо сайхны аяллын цүнхэн дэх зүйлсээ сонгож бэлдэх нь хамгаас хэцүү. Нэг харахад, юу ч авч амжаагүй байтал цүнхний тал нь гоо сайхны бүтээгдэхүүнүүдээр дүүрчихсэн байдаг. Хамгийн шаардлагатайг сонгосон ч юуг ч дутаалгүй төгс байх талаар бид зааж өгье.

АМРАЛТЫН ГАЗАРТ
Диваажингийн наран шарлагын газарт очиход ихэнхдээ олон цаг зарцуулдаг. Та онгоцноос буухдаа нар жаргах мөчийн гоё зурагтай хэрнээ гундаж хуурайшсан арьстай байдаг уу? Түргэн хугацаанд арьсаа нөхөн сэргээж, зурган дээрээ лайк даруулах бас нэг боломж бол ядаж ганц даавуун маск авч явах!

Биеийн арьсаа жигд борлуулж, борлуулсан арьсаа илүү удаан хугацаанд тогтоохын тулд наранд гарсны дараа зориулалтын лосьоныг мөн нарны хэт ягаан туяанаас хамгаалах зорилгоор нарны хамгаалалтаа SPF 50 -аас эхлэн яваандаа багасгах маягаар SPF 30 болгож бууруулаарай.

Наран шарлагын дараах эмзэг арьсаа гэмтээлгүй давхар чийгшил өгөхийн тулд тэжээллэг орцуудтай, зөөлөн бүтэцтэй шүршүүрийн бүтээгдэхүүнийг сонгоорой. Е аминдэмтэй VitaCare шүршүүрийн шингэн саванг бид танд зөвлөж байна.

Далайд нүүрээ будах шаардлага бараг гарахгүй тул хөмсөгний будаг, тод өнгийн тогтоц сайтай уруулын будаг аваад явахад алзахгүй.

УУЛАРХАГ ГАЗРУУДАД
Сэтгэл догдлуулсан үзэгдэх орчин, 50 кг жинтэй үүргэвч үүрээд гоо сайхандаа анхаарах завгүй байгаа ч, зураг авахуулахдаа гоо үзэсгэлэнгээ тодруулмаар байвал бид аргыг нь зааж өгье. Сэлфи хийхэд бэлэн болох анхны алхам бол арьсны улайлтыг дарах тогтоц сайтай өө дарагч, усны хамгаалалттай сормуусны будаг болон хуурай шампунь! Ил гарсан арьсан дээрээ, ялангуяа нүүр болон уруулдаа, SPF-тэй бүтээгдэхүүнийг заавал хэрэглээрэй. Хамгийн үзэсгэлэнт байгальтай газруудаар аялахад 5 одтой зочид буудлын үйлчилгээ, халуун устай онгоц дагалдахгүй учраас харагдах байдалдаа санаа зоволгүй тайван байж болно.

ХОТОД
Уран барилгын хийцийг сонирхож, хуучин хотын жижиг гудамжнуудад төөрч, бүх музей болон хоолны газруудаар айлчлах нь гайхалтай төлөвлөгөө! Дээд зэргийн хамгаалалттай хөлс дарагч ба чийгшүүлэгч лосьон нь урт зугаалга, хөлнийхөө ядаргааг тайлж сэргээхэд маш чухал юм.

Шинэ үнэртнийг сонгоод аяллын турш түүнийгээ л хэрэглээрэй. Ингэснээр, энэхүү үнэр нь таны аяллын дурсамжийг мэдрүүлж байх болно.

SPF хэмжээ өндөр, хамгийн хөнгөн бүтэцтэй суурь энгэсэг сонгоорой. Харин түргэн будалтдаа зориулж тогтоц сайтай тослог нүдний будгийг сонгон зоримог будалт хийж өөрөө урлагийн бүтээл мэт байгаарай.
Зурвас: Зураг: Oriflame