Гэртээ ганцаараа: хүнд өдрийн дараа хэрхэн алжаалаа тайлах вэ

Бүрэн дүүрэн амарч тайвшрахад тань сэтгүүл дээрх жинхэнэ спа зураглал болсон бүдэг гэрэл, дэгжин цагаан нөмрөг болон алчуур хэрэггүй. Бид бүхий л тохиолдолд тохирох 3 спа хөтөлбөр бэлдээд байгаа ба та тэдгээрийг өөрийн усны өрөөндөө хялбархан хэрэгжүүлэх боломжтой

5 МИНУТ: ЭРЧ ХҮЧ ДУУСАХАД
Ажлаасаа ямар ч хүчгүй болж ирээд буйдан дээрээ унан унтан унтатлаа инстаграм гүйлгэдэг үү? Өөр зураглалыг туршаад үзээрэй: үүдээр орж ирмэгцээ усны өрөөндөө очиж өдрийн бүхий л ядралтаа шүршүүрт урсгаж орхи.

Энгийн нэг шүршүүрийн савангийн оронд тосыг хэрэглээд үз, устай холилдмогцоо тосон хөөс болон хувирч арьсыг зөөлнөөр цэвэрлэнэ. Өөртөө хөнгөн иллэг хийж, эрдэмтдийн нотлосноор гүн тайвшрал өгдөг ус ба цэцгийн үнэрийг нь мэдрээрэй. Харин дараа нь биеэ тэжээлийн тосоор тэтгэж, ургамлын цай уугаад орондоо утасныхаа оронд ном авч ороорой. Тэс өөр мэдрэмж шүү.

15 МИНУТ: ОНЦГОЙ ТОХИОЛДОЛ
Чухал уулзалт эсвэл цуглаанд бэлдэж байна уу? Ердөө 15 минутын дотор хэрхэн алжаалаа тайлж, гайхамшигт оройд бэлтгэхийг бид мэднэ.

Шүршүүрт орохдоо биеийн арьсаа гуужуул, тус үйл явцыг түргэсгэхийн тулд гуужуулагчийн оронд иллэгийн тусгай саван хэрэглээрэй. Энэхүү саван нь гөлгөр биш гадаргуу, гуужуулагч жижиг хэсгүүдийнхээ тусламжтайгаар арьсыг гөлгөр зөөлөн болгож өгнө. Арьсаа түргэн бөгөөд эрчимтэй чийгшүүлэхийн тулд тосыг ашиглаарай, арьсыг тань нөхөн сэргээж, гэрэлтүүлэн ямар нэг наалдах мэдрэмж танд төрүүлэхгүй

1 ЦАГ: БҮХ ДЭЛХИЙ ХҮЛЭЭЖ Л БАЙГ
Эцэст нь нэг юм цагийг өөрөө өөртэйгөө өнгөрүүлэхээр та шийджээ. Гэрийнхнийгээ гадагш зугаалганд гаргаж, утсаа унтраагаад усны өрөөндөө өөрийгөө түгжчихэв үү? Сайн байна! Гэвч цааш нь яах билээ

Халуун усанд орохоос эхэл: тайвшруулагч тусгай бүтээгдэхүүнээс хэдэн дуслыг усанд хийнэ. Энэ нь устай холилдмогцоо зөөлрүүлэгч үйлчилгээтэй сүү болон хувирч өрөөг лавандагийн тайвшруулагч үнэрээр дүүргэнэ. Яг л хэрэгтэй зүйл! Зүрхэнд ямар нэг ачаалал өгөхгүйн тулд халуун усанд хамгийн удаандаа 20 минут орох ёстойг санаарай.

Үхжсэн эсийг арилгаж, чангарсан булчинг иллэгээр сулруулах үйлчилгээтэй давсан гуужуулагчаар халуун усанд зөөлөрсөн арьсаа гуужуулж итгэмээргүй зөөлхөн болгоорой.



РЕДАКЦИЙН СОНГОЛТ
«Швед СПА-салон» шинэчлэгдсэн иж бүрдэл нь бүх мэдрэхүйд нөлөөлж гүн тайвшруулдаг. Өнгө нь арьс юм уу усанд хүрмэгц хувирч таашаал бэлэглэхийн зэрэгцээ тэнгисийн салхины хэмнэлт цэцэг ба усны үнэр нь ухаан санааг шинэчилж, гоёхон савнууд нь хараа баясгаж жинхэнэ швед СПА салонд байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.

Зурвас: Зураг: Oriflame