Торго мэт: биеийн төгс арьстай болох үндсэн арьс арчилгаа

Лосьон эсвэл тос, гуужуулагч эсвэл бие угаагч сойзны хуурай иллэг, гел эсвэл савангийн аль нь вэ? 4 улирлын турш биеийн зөөлөн ба толигор арьстай байхын тулд яг хэрэгтэйг олж мэдэцгээе.

ЦЭВЭРЛЭГЭЭ
Төгс арьс ердөө шүршүүрээс эхэлнэ. Халуун усанд зогсож, биеэ толийтол нь угаах дуртай юу? Ямар ч биеийн тос арьсаа хэт ширүүн угаасны дараа сайхан байдлыг нь эргүүлэхгүй тул таны хүч хөдөлмөр дэмий л өнгөрнө.

Өглөө болон оройн шүршүүр 10 минутаас илүүгүй байх хэрэгтэй. Усны дулааны хэм биед таатай байх ёстой, эсвэл бүр халуун хүйтэн ээлжилбэл цусны эргэлтийг хурдасгаж, арьсыг чангаруулна. Зөөлөн бүтэц найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгож байгаарай. E аминдэмээр баялаг Vitacare бүтээгдэхүүний шинэ цувралыг танд зөвлөж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь арьсыг зөөлрүүлэгч, тэжээлээр хангагч, гадны хорт нөлөөнөөс хамгаалагч антиоксидант агуулсан байдаг. Дулаан, сэргэг үнэрнүүдээс өөрт таарахыг сонгоод таатай мэдрэмж аваарай.

ЧИЙГШҮҮЛЭЛТ
Энэ долоо хоногийн уриалга: биеийн арьсаа хатаж дуустал нь угаалгын өрөөнөөс гарахгүй байхыг хичээгээрэй. Тийм ээ, шүршүүрт орсныхоо дараа болгон үүнийг мөрдвөл ямар их ялгаа гарахыг та мэдрэх болно. Түрхсэний дараа хувцсаа шууд өмсөж болохоор түргэн шингэдэг биеийн лосьон өдөр тутамдаа хэрэглэхийг танд зөвлөж байна. Бөөрөлзгөнө, замбага цэцэг, лаванда, бүйлс зэргээс сэтгэлээ сэргээх өөрийн үнэрийг сонгоорой. Бүр хэд хэдэн төрлийн үнэртэйг аваад тухайн үеийн ааш төлөвтөө тааруулан хэрэглээд үзээрэй. Дуртай үнэртэй устайгаа зохицуулахын тулд төвийг сахисан үнэртэй бүтээгдэхүүн сонгоорой.

ГЭРИЙН СПА
Биеийн төгс арьстай байхын гурав дахь түлхүүр нь шинэчлэл. Долоо хоногт нэг удаа, хоёр байвал бүр ч сайн, жижигхэн спа-нд орохыг дүрэм болгон мөрдөөрэй. Таны хэрэглэх орцууд гуужуулагч ба гүн тэжээл өгөх бүтээгдэхүүнүүд. 

Эхний удаадаа дуртай гуужуулагч эсвэл тохирох хэрэглээний зүйлсээ бэлдээрэй. Эмзэг мэдрэмтгий арьсанд бээлий, харин илүү эрчимтэй нөлөө үзүүлэх зорилгоор ширүүн бие үрэгчийг ашиглана. Бас нэг өөр арга бол сойзоор иллэг хийж, үхэжсэн арьсыг гуужуулж, эрүүл төлөвийг бий болгох. Асуудалтай хэсгүүд дээрээ илүү төвлөрч, хуурай арьсыг доороос дээш үрэх маягаар иллэг хийнэ. Үүний дараа арьсаа тайвшруулж, нөхөн сэргээхийн тулд цэвэр тос эсвэл тэжээлийн өтгөн тос түрхээрэй.