Өвөл ирлээ! Бид бэлэн байна

Өвөл бүх юм өөр байдаг: үс ба арьс арчилгаа, нүүр будалт хүртэл дулааны улирлaaс өөр байдаг. Дараах хэсэгт бид чамд хүйтний улиралд хэрхэн бэлдэхийг тайлбарлах болно.

БИЕ АРЧИЛГАА
Юунаас болгоомжлох вэ: гар ба хөлийн хуурай арьс

Яаж бэлдэх вэ: чи хэр эрт гар болон хөлийн арьсаа чийгшүүлэх зуршилтай болно тэр зэргээр сайн. Жишээ нь, орой бүр орондоо орохоосоо өмнө лосьон түрхээрэй – өдөр бүр нэг цагт түрхснээр энэхүү зуршлыг хэвшүүлэх илүү хялбар болно. 

Өвлийн хамгийн хүйтэн үед лосьоныг биеийн тэжээллэг тосоор орлуулаарай. Мөн хөвөн даавуун оймс болон бээлий өмсөж тосыг арьсанд илүү гүн нэвчүүлж үр дүнг нь нэмэгдүүлээрэй. Өвлийн улиралд арьсаа зөөлөн байлгахын тулд гараа угаах бүрдээ тос түрхэх, мөн долоо хоногт нэг удаа гуужуулагч хэрэглэхийг бид зөвлөж байна.  

НҮҮР
Юунаас болгоомжлох вэ: арьс хуурайших ба уруул хагарах

Хэрхэн бэлдэх вэ: нарны туяа, хөлс, давстай эсвэл хлортой ус – энэ бүгд арьсанд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй тул зуны улирал дуусахад түүнд онцгой арчилгаа хэрэгтэй. Өвлийн улиралд арьсаа хуурайшуулахгүйн тулд арьсны чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг шингээх чадварыг нь сайжруулаарай. Үүний тулд долоо хоногт нэг удаа гуужуулагч бүтээгдэхүүн хэрэглээд дараа нь арьсны гүн давхарга рүү нэвчдэг чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Бид NovAge нүүрний тосон дуслуудыг зөвлөж байна – тэд арьсыг гэрэлтүүлж толийлгогч байгалийн гаралтай зургаан төрлийн тос агуулдаг. Мөн чамд баялаг бүтэцтэй өдрийн тос хэрэгтэй.

Өвлийн улиралд уруулд ч бас онцгой арчилгаа хэрэгтэй. Хуурайших мэдрэмж төрмөгц шууд чийгшүүлэгч бальзам хэрэглээрэй. Уруулын арьс нь хуурайшихаас хамгаалагч төрөлхийн хамгаалалтгүй байдаг тул түүнд заавал нэмэлт арчилгаа хэрэгтэй. 

НҮҮР БУДАЛТ
Юунаас болгоомжлох вэ: урссан эсвэл буусан будаг

Хэрхэн бэлдэх вэ: гадаа хүйтрэх тусам бид олон давхар хувцас өмсөж эхэлдэг. Дулаан хүрэм, ороолт болон бээлий нь биднийг хүйтнээс хамгаалдаг ч нүүр будалтад тийм ч таатай нөлөөлдөггүй. Энэ тохиолдолд яах вэ?

Юуны түрүүнд чамд тунгалаг энгэсэг хэрэгтэй. Тэр нүүр будалтыг бат бөх болгож урсахаас сэргийлнэ. Мөн ердийн сормуусны будгийг усны хамгаалалттай сормуусны будгаар орлуулаарай – ингэснээр хүйтэн салхи нүүр рүү үлээхэд сормуусны будаг урсаж нүүрэн дээр хар толбо үлдээхгүй. 

ҮС
Юунаас болгоомжлох: үс цахилгаанжих, хэв маягаа алдах

Хэрхэн бэлдэх вэ: өвөл – энэ бол үсний хувьд жинхэнэ аймшгийн зүүд юм. Малгай өмсөхөд үс маань хэв маягаа алддаг, харин өмсөхгүй бол үс маш ихээр гэмтдэг. Аль аль нь чамайг дур булаам харагдуулахгүй. 

Хэрвээ чи малгай өмсдөг бол үснийхээ хөвсгөр байдалд анхаарлаа хандуулаарай. Шүршүүрийн дараа үсээ хатаахаас өмнө үсийг хөвсийлгөгч хөөс түрхээрэй. Мөн үснийхээ үс хөвсийлгөгч шүршигч шүршээрэй.

Хэрвээ чи малгай өмсдөггүй бол үсээ цахилгаанжихаас хамгаалаарай. Ингэхийн тулд үсээ угаахдаа ангижруулагч хэрэглээд бүрэн хатаалгүй бага зэрэг чийгтэй байлгаарай. Мөн металл сам хэрэглээрэй.



Зурвас: Зураг: Getty Images, Kristine Wreyford