«Сүү ба зөгийн бал - Алтан цуврал» өдрийн тэжээллэг тос
Milk & Honey Gold

«Сүү ба зөгийн бал - Алтан цуврал» өдрийн тэжээллэг тос

32542
ТӨГ 12,500 ТӨГ 22,000
50  мл.

Арьсаа зөөлрүүлж гэрэлтүүлээрэй! Баялаг бүтэцтэй тэжээллэг тос нь арьсны чийгийн дутагдлыг арилгаж өдрийн туршид чийглэг байлгана.


  • Арьсыг илүү толигор, зөөлөн ба гэрэлтсэн болгож төрөлхийн гоо үзэсгэлэнг нь дэмжинэ*
  • Сүү ба зөгийн балын байгалийн цэвэр хандыг агуулсан.
  • Наалдамхай бус бүтэцтэй, түргэн шингэнэ.
  • Хуурай ба хэт хуурай арьсанд тохиромжтой*
  • Арьс судлаачдын сорилд хамрагдсан.

*Хэрэглэгчдийн сорилын дүн.

Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд дараах энгийн дүрмүүдийг мөрдөөрэй...


  1. Өдрийн тосыг өглөө бүр урьдчилан цэвэрлэж бэлдсэн арьсанд түрхэнэ. Тосыг түрхэхдээ арьсыг аль болох доош нь татахгүйгээр жигд түрхэж тараагаарай. Доороос дээш чиглэсэн жигд хөдөлгөөнөөр түрхвэл хамгийн зохимжтой. Мөн нүүрний иллэг хийж арьсандаа ч, өөртөө ч таашаал бэлэглээрэй - эрүүнээс чих рүү чиглүүлэн эсвэл хамраас үс ургах шугамын дагуу жижгэвтэр дугуй хөдөлгөөн хийж нүүрэндээ иллэг хийгээрэй. Нүдний орчмоос зайлсхийгээрэй.
  2. Нэг цувралын бүтээгдэхүүнүүд нь нэгнийгээ дэмжиж үр нөлөөг нь нэмэгдүүлэгч онцгой найрлагатай. Тиймээс бид танд «Сүү ба зөгийн бал – Алтан цуврал» (32543) шөнийн тос хэрэглэхийг зөвлөж байна. Тэрээр унтах зуур арьсыг эрчимтэй чийгшүүлж гүн тэжээнэ.

Идэвхт орц:


  • Сүүний байгалийн цэвэр ханд (Sine Adipe lac): арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй сүүний хүчил агуулдаг. Мөн арьсыг тэжээж зөөлрүүлэгч аминдэм, эрдэс бодис ба уураг агуулдаг.
  • Зөгийн балын байгалийн цэвэр ханд(mel): чийгээр баялаг зөгийн балын тансаг алтлаг бичил талстууд нь хуурайшсан арьсыг нөхөн сэргээж хамба хилэн мэт зөөлөн ба гэрэлтсэн болгоно. Мөн арьсыг толийлгож шинэчлэгч шинж чанараараа алдартай.

Орц найрлага

AQUA, HYDROGENATED POLYISOBUTENE, GLYCERIN, CYCLOPENTASILOXANE, CETYL ALCOHOL, C12-15 ALKYL BENZOATE, GLYCERYL STEARATE, CYCLOHEXASILOXANE, ETHYLHEXYL STEARATE, BUTYROSPERMUM PARKII BUTTER, DIMETHICONE, PEG-40 STEARATE, SODIUM ACRYLATE/SODIUM ACRYLOYLDIMETHYL TAURATE COPOLYMER, ISOHEXADECANE, SODIUM STEAROYL GLUTAMATE, IMIDAZOLIDINYL UREA, CAPRYLYL GLYCOL, METHYLPARABEN, PROPYLPARABEN, POLYSORBATE 80, DISODIUM EDTA, PARFUM, CITRIC ACID, LINALOOL, HEXYL CINNAMAL, CITRONELLOL, HYDROXYCITRONELLAL, MEL, SINE ADIPE LAC
Сүү ба зөгийн балын арьсанд үзүүлэх ач тусыг судалсны үр дүнд бид «Сүү ба зөгийн бал – Алтан цуврал» цувралыг бүтээсэн юм. Нүүр, бие ба үсэнд зориулсан тэжээллэг, өргөн сонголттой бүтээгдэхүүнүүдийн хамт арчилгаа хязгааргүй тааламж болон хувирна.