Тэнгэр шүргэсэн сормуус: таван арга заль

Сормуусаа будах нь таны хувьд шийтгэл мэт л байдаг уу? Дээд зовхи тань халтардаж, будаг тань бөөгнөрөөд та хайран цагаа үрдэг бол эдгээрээс хэрхэн зайлсхийж, сормуусаа нүүр будалтынхаа дуртай хэсэг болгохыг бид хэлж өгье

1. ЗӨВ БУДАГ СОНГО
«Янзын гоё сойзтой юм аа», «манай найзад ийм байдаг», «зурагтаар сурталчлаад байсан» гэх мэт олон шалтгаанаар та өөрт үл тохирох сормуусны будаг худалдан авдаг. Сормуусаа сайн ажиглаад яг л өөрт тохирсон үр дүнтэй бүтээгдэхүүн сонго. Нарийхан сормуусанд өтгөрөлт, богино мөртлөө өтгөн бол уртасгалт, шулуун бол дэрвийлгэх шаардлагатай. Энэ санагдаж байгаагаас их амархан шүү, бид бүсгүй бүр өөрт тохирсон будгаа олоосой гэсэн үүднээс сормуусны будаг сонгох хөтөч хүртэл хийсэн

2. ДЭРВИЙЛГЭ
Эрчүүд тэр зүйлийг «нүд дарагч» гэдэг бол гоо сайхны блоггерууд түүнийг дээдлэн шүтэж, харин та зүгээр л түүнээс айдаг. Сормуус тань төрөлхйин дэрвэгэр байсан ч гэсэн бид танд сормуус дэрвийлгэгчийг хэрэглээд үзэхийг зөвлөж байна. Сормуус тань салаад уначихгүй! Гайхалтай сормуусны нууц зөвхөн зөв аргачлалд л байгаа юм. Ганц л хөдөлгөөнөөр дэрвийлгэх гэж оролдохын оронд угаас нь үзүүр хүртэл хөнгөхөн хөнгөхөн хэд хэд дарах хэрэгтэй



3. СУУРЬ ТОС ХЭРЭГЛЭ
Суурь тос хэрэглэхгүйгээр дуртай сормуусны будаг тань юу чаддаг болохыг та мэдэхгүй, итгээрэй. Нэмэлт алхамд та ердөө хэдхэн секунд л зарцуулах хэдий ч ямар гайхамшигт үр дүн үзнэ гээч: сормуусыг тань өтгөрүүлж, хамгаалагч давхарга болж өгөхөөс гадна тэжээл өгөгч бүрэлдэхүүнийхээ тусламжтайгаар өдрийн турш сормуусыг тань халамжлах болно. Сормуусны будаг илүү жигд тархаж, өдөржин буухгүй тэр чигээрээ үлдэх болно

4. ЗӨВ БУД
Суурь тосыг хаттал нь хүлээх шаардлагагүй, шууд л сормуусны будгаа түрх, тэгснээр цагаан өнгө нь мэдэгдэхээ болино. Ажуухан бөгөөд анхаарал болгоомжтой хөдлөөрэй: сойзыг сормуусныхаа угт наалдуулан үзүүр хүртэл нь хөнгөхөн дээш доош болгох хөдөлгөөнөөр будаарай. Хүссэн үр дүндээ хүртлээ үйлдлийг давтана. Зовхио халтардуулчих вий хэмээн айж байвал сормуусныхаа доор тусгай хэв тавиарай.

5. БАС УГААГААРАЙ
Сормуусны будгаа арилгаж байхдаа сормуусаа унагахгүйн тулд сормуусны будаг бүрт тохирсон арилгагч бүтээгдэхүүн сонгож аваарай. Энгийнийг гелээр угааж, сүүн шингэн юм уу будаг арилгагч зориулалтын усаар арчиж болно, усанд тэсвэртэйг тосон суурьтай хоёр үет бүтээгдэхүүнээр, харин чийгт тэсвэртэйг зөвхөн бүлээн усаар арилгах шаардлагатай. Угааж арчиж цэвэрлэсний дараа тэжээл өгч, бат бэх болгохын тулд гел-ангижруулагч түрхэнэ. Ямар ч сормуусны будаг арчилсан эрүүл сормуусанд хамаагүй гоё түрхэгддэг юм шүү.

Зурвас: Зураг: Oriflame