Сормуусны будгийн хөтөч

Чиний хүсэж буй сормуусны будаг эгчид, найз бүсгүйд, ажлын эмэгтэй гээд хүн бүрд таарч байгаа хирнээ чамд л болохгүй байна уу? Гуних хэрэггүй! Манай гоо сайхны редакторууд чамд зориулж сормуусны будаг сонгох хөтөч бэлдээд байна. Одоо чи буруу сонголт хийхгүй гэдэгтээ итгэлтэй байгаарай!

1. МЭДРЭМТГИЙ НҮДЭНД
Маш олон төрлийн сормуусны будгийн дундаас мэдрэмтгий нүдэнд тохиромжтой будаг олох тийм ч амар байдаггүй. Үүн дээр нэмээд чи харааны линз зүүдэг бол байдал бүр ч хүндэрнэ. Цочролоос сэргийлэхийн тулд pH саармагжуулсан, үрэвсэл үүсгэхгүй найрлагатай эсэхийг нь шалгаарай. Зөвхөн ийм найрлагатай сормуусны будаг л таагүй мэдрэмж төрүүлэлгүй сормуусыг уртасгаж өтгөрүүлнэ. 

Чамд таалагдана: The ONE WonderLash 1-д-5 олон үүрэгт сормуусны будаг.

2.УСНЫ ХАМГААЛАЛТТАЙ

Усанд сэлэх дуртай юу? Гүйх дуртай юу? Цанаар гулгах үед мэдрэх адреналингүйгээр амьдралаа төсөөлөхгүй байна уу? Тэгвэл чамд урсаж буудаггүй, чийгт болон усанд тэсвэртэй сормуусны будаг хэрэгтэй. Дэвшилтэт технологийн ачаар одоо спортоор хичээллэсэн ч, усанд сэлсэн ч, чийглэг уур амьсгалд ч өтгөн, дэрвэгэр сормуустай байх боломжтой боллоо. 

Туршаад үзээрэй: The ONE No Compromise усаар арилдаг өтгөрүүлэгч сормуусны будаг

3. ТӨРӨЛ БҮРИЙН ҮР ДҮНТЭЙ
Төрхөө өөрчлөх дуртай юу? Тэгвэл чамд хүссэн хэв маягаараа будалт хийх боломжийг олгох мөрөөдлийн сормуусны будаг зайлшгүй хэрэгтэй. Өтгөрүүлэгч үндсэн сойзыг нь хэрэглэсний дараа сормуусыг ширхэгээр нь салгахын тулд нэмэлт сойзыг нь хэрэглээрэй. Энэхүү цуглуулгад “супер дэрвэгэр”, “хүүхэлдэйн мэт”, “мега урт” зэрэг гурван төрлийн сонголт бий! Хүссэнээ сонгоорой!

Туршаад үзээрэй: The ONE Lash Transformer өтгөрүүлэгч сормуусны будаг

4. АРЧЛАГЧ
Хэврэг, нарийн ширхэгтэй эсвэл унадаг сормуус - хэдийгээр энэ нь маш түгээмэл үзэгдэл ч асуудлын шийдэл чиний бодож байгаагаас маш хялбар. Юуны түрүүнд чамд өтгөрүүлэгч сормуусны будаг хэрэгтэй – тэрээр сормуусыг хооронд нь наалдуулалгүй өтгөн ба урт болгоно. Гэхдээ харшил үүсгэхгүй найрлагатай сормуусны будагтай адил найрлагад нь анхаарлаа хандуулаарай: найрлага нь сормуусыг тэжээж арчлагч нэгдлүүд агуулах ёстой. Хэрвээ сормуус хэт ихээр унаж байвал эмчид хандаарай.

Туршаад үзээрэй: Giordani Gold супер сормуусны будаг 

5. НҮДИЙГ ТОМРУУЛАГЧ
Хэрвээ чи гүн, жижигхэн нүдтэй ба нүдээ томруулж харагдуулахыг хүсэж байгаа бол уртасгагч сормуусны будаг тусална.  The ONE Eyes Wide Open сормуусны будгийг туршаад үзээрэй – тусгайлан бүтээсэн сойз нь сормуусыг угаас нь үзүүр хүртэл будахын зэрэгцээ дэрвийлгэнэ. Гайхамшигтай!

Супер будаг: The ONE Eyes Wide Open сормуусны будаг

6. ӨТГӨРҮҮЛЭГЧ
Бид бүгдэд уртасгагч, өтгөрүүлэгч, ширхэг бүрээр нь салгагч сормуусны будаг хэрэгтэй ч харамсалтай нь сормуус хоорондоо наалдах, будаг бөөгнөрөх зэрэг асуудалтай түгээмэл тулгардаг. Энэ тохиолдолд сормуусыг ширхэг бүрээр нь салгагч будаг хэрэглээрэй. Тэрээр жигд түрхэгдэж, сормуусыг хүндрүүлэлгүй уртасгадаг. Өдрийн нүүр будалтад төгс тохирох сонголт!

Заавал туршаад үзээрэй: The ONE Volume Blast өтгөрүүлэгч сормуусны будаг

Зурвас: Зураг: Oriflame

Бүтээгдэхүүнүүд

Холбоотой нийтлэлүүд