1. ХЭВ МАЯГ ЗАГВАРААС ИЛҮҮ ЧУХАЛ
Франц бүсгүйчүүд загварын чиг хандлагыг дагадаг ч өөрийн гэсэн хэв маяг нь тэдний хувьд юунаас ч илүү чухал байдаг. Тэгэхээр эхний дүрэм бол өөрөөрөө байх ба загвар нь хэзээ ч хоцрогдохгүй хувцас, аксессуар сонгох.
2. УРУУЛАА ТОДРУУЛАХ
Улаан уруулын будаг – энэ бол Парис хотын хэв маягийн мөн чанар юм, ялангуяа төгс арьс ба нүүрний өөр ямар ч хэсгийг будаагүй бол бүр жинхэнэ франц бүсгүйн төрх үүснэ.
3. ҮРГЭЛЖ АНХИЛУУН ҮНЭРТЭХ
Франц бүсгүйчүүд залуугаасаа л үнэртэн хэрэглэж эхэлдэг ба тэдний хувьд гэрээсээ гарахдаа үнэртэн түрхэхгүй байх нь нүцгэн гарсантай адил юм. Парис хотоос урам авсан шинэ Eclat Mademoiselle үнэртнийг туршаад үзээрэй. Энэ бол амьдралдаа Хайрын хотын дур булаам өнгө аясыг оруулах хамгийн энгийн арга юм.
4. ЭНГИЙН ҮС
Франц бүсгүйн хамгийн төгс үс засалт бол төрөлхийн мэт харагдах зөөлөн долгиотой үс, харин хэв маяг үүсгэх хамгийн дуртай арга бол үсээ ердийн сэнсээр хатаах юм.
5. ADOPT FRENCH ATTITUDE БУЮУ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙДАЛ
Парисын хэв маягийн гол онцлог бол тус хэв маягийг эрхэмлэгчдийн олны дунд бие авч явах байдал юм. Өөртөө итгэлтэй байж төгс хэв маягтаа бүү эргэлзээрэй – бусад хүмүүс чамаас жишээ авч чи жинхэнэ үлгэр дуурайл болох болно.
6. ФРАНЦ ХУМС БУДАЛТ ХИЙХГҮЙ
Энэ хумс будалтад франц гэх нэг ч зүйл байхгүй ба франц бүсгүйчүүд өөрсдөө энэ будалтыг «америк маникюр» гэж нэрлэдэг. Тиймээс хэрвээ чи жинхэнэ франц хэв маягаар хумсаа будмаар байгаа бол ердийн тунгалаг хумсны будаг хэрэглэхэд хангалттай.
7. ТОД ӨНГӨ ХЭРЭГЛЭХГҮЙ
Хувцаслалтын хувьд франц бүсгүйчүүд тод биш, зөөлөн, цул өнгөнүүдийг илүүд үздэг. Хар, цагаан, хар хөх, байгалийн өнгөнүүд – эдгээр өнгөгүйгээр франц хэв маягийг төсөөлшгүй!