Нүүр будалтын 5 алдаа

Хэт том нум, хэтрүүлэн тавьсан гэрэл сүүдэр, хэт хиймэл хөмсөг – орчин үеийн бүсгүйчүүд энэ алдааг алхам тутамдаа хийх магадлалтай. Хэрхэн зайлсхийхийг дараах хэсгээс олж мэдээрэй.

Асуудал: Жигд нум зурж чадахгүй байна.
Шийдэл:
жижигхэн скоч аваад алган дээрээ хэд хэдэн удаа наагаад хэт наалдамхай чанарыг нь үгүй хийгээрэй. Дараа нь доод зовхиноос чамархай руугаа чиглүүлж шулуун зураас үүсгэн скочийг наагаарай. Энэ шугамын дагуу чи нумаа зурна. Одоо шингэн хүрээлэгчээр дээд зовхины сормуус ургах шугамыг хүрээлээд скочийн дагуу шугам адил зураарай. Хүрээлэгчээ хатсаны дараа скочийг авна. Ингээд төгс нум бэлэн боллоо!

Асуудал: гэрэл сүүдэр тавьсаны дараа миний нүүр алиалагч мэт харагдаж байна.
Шийдэл: нэгдүгээрт, гэрэл сүүдэр буюу нүүрийг хэлбэржүүлнэ гэдэг нь мэргэжилтнүүдийн хэрэглэдэг техник юм. Энэ техникт нэг өдрийн дотор суралцах боломжгүй. Хоёрдугаарт, гэрэл сүүдэр тавих үндсэн дүрмийг хамтдаа давтан хийе: тараах, тараах ба ахиад тараах! Шанаа болон эрүүний шугамын дагуу сүүдэр тавьсаны дараа зөөлөвч авч бүтээгдэхүүний заагийг уусган тараарай. Гэрэлтүүлэгчийг заавал нүүр будалтын зөөлөн багс, бүр болохгүй бол цэвэрхэн хуруугаараа тараах хэрэгтэй. 

Асуудал: би сормуусаа будах бүрдээ найтаадаг.
Шийдэл:
энэ бол ердийн үзэгдэл тул санаа зоволтгүй. Хамгийн гол нь нүүрэндээ хүрсэн сормуусны будгийг шууд арилгах гэж яарсны хэрэггүй. Ингэснээр чи зөвхөн нүүрнийхээ будгийг л муухай болгоно. Сормуусны будаг хатсаны дараа өө дарагчийн жижиг багсаар арьсаа зөөлөн цэвэрлээрэй. 

Асуудал: миний хөмсөг хиймэл харагдаад байна. 
Шийдэл:
өтгөн, анхаарал татам хөмсөг өнөөдөр загварын оргилд байгаа ч ийм хөмсөгтэй харагдах тийм ч амар биш юм. Хөмсгөө төрөлхийн мэт харагдуулахын тулд гурван түгээмэл алдааг хийхээс зайлсхийгээрэй. Нэгдүгээрт, хөмсөгнийхөө дотор ирмэгийг хэлбэржүүлэхдээ хэтрүүлэх хэрэгггүй. Энэ хэсэг дөрвөлжин хэлбэртэй байх ёсгүй! Хөмсөгний үсний төрөлхийн ургах шугамын дагуу харандаа эсвэл хэлбэржүүлэгч цуглуулгаар хөнгөн хэлбэр гаргаарай. Хоёрдугаарт, илүүдэл зураас зурах хэрэггүй.  Хөмсөг хаана төгсөх хэрэгтэйг мэдэхийн тулд харандаа аваад хамрын самсаанаасаа нүдний гадна булан хүртэл шулуун шугам зураарай. Хөмсөг энэ шугамаас хэтрэх ёсгүй. Гуравдугаарт, хамгийн арчилгаатай хөмсөг хүртэл чиний төрөлхийн хөмсөгний өнгөтэй ижил байх хэрэгтэйг санаарай.

Асуудал: миний хамрын орчмын арьс улайдаг. 
Шийдэл:
ойр ойр нусаа нийсэн тохиолдолд энэ хэсэг улайдаг. Тиймээс хамраа аль болох өөр аргаар цэвэрлэхийг хичээгээрэй. Мөн агаарын хэмийн огцом уналтад хамрын орчмын арьс улайдаг. Энэ тохиолдолд чамд зөв арчилгаа тусална: зөөлөн цэвэрлэгч бүтээгдэхүүн дээр нэмэх нь өдрийн тэжээллэг, өтгөн бүтэцтэй тос эсвэл шингэн тос. Хэрвээ энэ арчилгаа чамд тус болохгүй бол арьсныхаа өнгөтэй хамгийн төстэй өнгийн өө дарагч болон шахмал эсвэл нунтаг энгэсэг хэрэглээрэй.




Зурвас: Зураг: Kristine Wreyford, Markus Askelöf