ЯАГААД ЗААВАЛ ҮНЭРТЭН ГЭЖ?
Магадагүй чи өөрөөсөө би яагаад өөр юм авч болох байтал заавал үнэртэн бэлэглэх ёстой юм гэж бодох асуух байх.
Нэгдүгээрт, үнэртэн бол маш өргөн хүрээний хэрэглээтэй бэлэг юм. Түүнийг чи арьсан дээрээ, хувцсандаа түрхэж болно, мөн орны цагаан хэрэглэлээ эсвэл гэрээ анхилуун үнэртэй болгоход ч хэрэглэж болно.
Хоёрдугаарт, үнэртэн – энэ бол үргэлж сэтгэл, мэдрэмжийг илэрхийлдэг.
Гуравдугаарт, үнэртэн сонгохдоо чи тухайн хүнд хайр халамжаа илэрхийлж, таны хувьд хичнээн чухал болохыг нь харуулдаг. Учир нь үнэртэн өдөржин түүнд үнэртэж таныг санагдуулах болно.
Эцэст нь хэлэхэд үнэртэн бол онцгой бэлэг юм. Бид өдөр бүр үнэртэн авдаггүй биз дээ? Гоёмсог савлагаатай, тансаг шилтэй, хамгийн гол нь тухайн хүний онцлогт төгс тохирсон үнэртэн тэр таны хувьд хичнээн онцгой болохыг мэдрүүлдэг.
ЯАГААД ОРИФЛЭЙМИЙН ҮНЭРТЭН СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Одоо чи үнэртэн яагаад шилдэг бэлэг болохыг ойлгосон байх. Харин яагаад заавал Орифлэймийн үнэртэн гэж? Манай үнэртний мэргэжилтэн Солвита Акмэнэ хариулж байна.
«Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Орифлэйм компани нь үнэртэн зохион бүтээх 50 гаруй жилийн туршлагатай. Энэ бол хүмүүст ямар үнэртэн таалагддагийг олж мэдэхэд хангалттай урт хугацаа юм. Энэ жилүүдэд бид урлагийн бүтээлээрээ дэлхийд танигдсан үнэртэн зохион бүтээгч-мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан билээ. Хоёрдугаарт, бид үнэртнүүдийнхээ чанар болон тогтоц сайтай байх онцлогт нь маш их анхаарал хандуудлаг. Хичээл зүтгэл маань бидэнд үр шимээ хэдийнээ үзүүлсэн: Орифлэймийн үнэртнүүд дэлхий даяар олон шагнал хүртээд байна. Бид үйл ажиллагаа явуулдаг улс орнууддаа үнэртний хамгийн том брэндүүдийн нэг юм».
БЭЛГЭНД ӨГӨХ ҮНЭРТНЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Чи манай үнэртнээс сонголтоо хийж бэлэглэхээр шийджээ! Гайхалтай! Харин одоо сонголоо яаж хийх хэрэгтэйг вэ? Бид чамд туслахад бэлэн байна.
Эхлээд бэлэг өгөх хүнээ, түүний зан чанарыг сайтар таниж олж мэдэхийг хичээгээрэй. Ингэснээр чи тэр спортлог, дэггүй эсвэл халуухан гэх мэт яг ямар үнэртэнд дуртайг нь ойлгох болно. Мөн түүний одоо хэрэглэж буй үнэртнээс нь санаа авч болно. Хэрвээ чи эргэлзэж байвал эхний ээлжинд жижиг савлагаатай хувилбарыг сонгож болно.
Худалдан авалт хийхээс өмнө чамд туршиж үзэх боломж байхгүй бол онлайнаар үнэртэн хэрхэн худалдаж авах тухай манай хөтчийг уншаарай!