Яг одоо түрхсэн байгаа үнэртнээсээ санаа аваарай. Тэр ямар аялгуудаас бүрдсэн, ямар бүлэгт хамаарч байна? Магадгүй чамд цэцгийн аялгуутай үнэртэн таалагддаг байж болно. Хэрвээ тийм бол интернетээс цэцгийн аялгуутай үнэртэн хайгаарай. Харин чи өөрийн дуртай үнэртнийхээ зонхилох аялгууг мэдэхгүй байгаа бол Fragrantica.com гэх мэт цахим хуудаснаас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
БУСДЫН САНАЛ БОДЛЫГ УНШ
Мэдээж чиний санал бодол форум дээрх бусад санал бодолтой нийцэхгүй байж болох ч бусдын санал бодлыг уншсанаар чи аль нэг үнэртний талаар ойлголттой болно. Хэрвээ дийлэнх санал бодол тухайн үнэртнийг “хэт хурц” гэж тодотгосон, харин чамд илүү зөөлөн ялдам үнэртэн таалагддаг бол тус үнэртэн чамд тохиромжгүй гэсэн үг. Мөн бьюти буюу гоо сайхны блогууд маш сайн мэдээллийн эх үүсвэр болдог.
ӨӨРТ ТОХИРСОН ҮНЭРТНЭЭ МЭДЭХ НЬ
Үнэртний дараах төрлүүдээс аль нь чамд хамгийн тохиромжтой болохыг олж мэдээрэй: одеколон (eau de cologne), үнэртэй ус (eau de toilette) эсвэл үнэрт ус (eau de parfum). Одеколон нь илүү хөнгөн, тогтоц багатай үнэртэй байдаг ба маш сайхан сэргээдэг бол үнэртэй ус хамгийн түгээмэл хэрэглэгддэг төрөл юм. Тэр хэдэн цаг үргэлжлэх тогтоцтой. Харин чамд илүү эрчимт үнэртэй үнэртэн хэрэгтэй байгаа бол үнэрт ус эсвэл сүрчиг (parfum) сонгоорой. Хамгийн гол нь «Худалдан авах» товчийг дарахаасаа өмнө чамд яг ямар төрлийн үнэртэн хэрэгтэй байгаагаа зөв тогтоогоорой.
ҮГ ХЭЛЛЭГИЙГ ОЙЛГОЖ СУРМэргэжилтнүүдийн үг хэллэгийг ойлгож сураарай. Хэрвээ үнэртнийг «эрчимтэй», «дур булаам» эсвэл «мансууруулам» гэж нэрлэсэн байвал энэ нь ерөнхийдөө үнэртний эсвэл дорнын аялгуутай, онцгой үйл явдалд үдшийн цагаар түрхэхэд тохиромжтой үнэртэн гэсэн үг. Харин «дэггүй», «оч цацруулсан» гэсэн тодотголтой үнэртнүүд ихэнхдээ эмэгтэйлэг, цэцгийн эсвэл жимсний аялгуутай байдаг.
САВЛАГААНД АНХААРЛАА ХАНДУУЛ
Үнэртний савлагаа ихэнхдээ тухайн үнэртний сэдвийн илэрхийлэл байдаг ба эндээс аялгууных нь тухай мэдээлэл авч болдог. Алтлаг оруулгатай, алтан өнгийн шилтэй үнэртэн ихэнхдээ тансаг ангиллын үдшийн үнэртэн байдаг. Харин цайвар хөх эсвэл ногоон өнгийн үнэртнүүд байгалийн гаралтай сэргэг үнэртэй байдаг ба зуны улиралд, өдрийн цагаар тохиромжтой байдаг. Харин ягаан өнгийн савлагаа нь эмэгтэйлэг цэцгийн аялгууг илэрхийлдэг.
ҮНЭРЛЭХ МЭДРЭМЖ
Алдартай үнэртэн зохион бүтээгчид өөрийн гэсэн бусдаас ялгарах онцлогтой байдаг тул хэрвээ чамд хэн нэгэн алдартай бүтээгчийн уран бүтээл таалагддаг бол түүний бусад бүтээлүүд ч таалагдана гэсэн үг.
ҮНИЙГ БҮҮ ХАР
Үнэртний хувьд үнэтэй байна гэдэг илүү сайн байна гэсэн үг биш юм. Чанарын үзүүлэлтүүд үнэнээс харьцангуй чухал байдаг.