Бүгдийг шинжлэх ухааны дагуу: таны арьсанд иж бүрэн арчилгаа хэрэгтэй юу?

Бүтээгдэхүүнийг дангаар нь хэрэглэснээс иж бүрдлээр нь хэрэглэсэн тохиолдолд 7 дахин илүү үр дүнтэй – шинжлэх ухааны сорилоор батлагдсан. Арьс арчилгаагаа бэлэн шийдэлд даатгаж болох уу, ямар давуу талтай вэ? Хамтдаа олж мэдэцгээе!

Азийн олон шатлалтай арьс арчилгаа орчин үед хоцрогдож, аажмаар үгүй болж байна. Минимализм ба шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн нээлтүүд дээр суурилсан “ухаалаг” бүтээгдэхүүнүүд чиг хандлагыг тодорхойлж байна. NovAge бүтээгдэхүүнүүд орчин үеийн чиг хандлагад төгс нийцнэ. Та угаалгын өрөөндөө гучин минутын зайтай байн байн орох шаардлагагүй юм. Ердөө л дөрвөн бүтээгдэхүүн, хэдхэн минут л шаардлагатай – өндөр үр дүнтэй, идэвхтэй орцууд нь таны арьсыг үзэсгэлэнтэй болгохоор аль хэдийн ажлаа эхэлсэн.

Иж бүрэн арчилгаа гэж юу вэ?
Иж бүрэн арчилгаа нь синергетик зарчим дээр суурилан бүтээгдсэн: бүтээгдэхүүн бүрийн орц найрлага нь бие биеэ нөхөж, илүү дүнд хүргэдэг дангаар нь хэрэглэсэнтэй харьцуулахад. Хэдий та зарим бүтээгдэхүүнийг нь сонгож хэрэглэж болох ч, гагцхүү цогц арчилгаа нь л дээд зэргийн үр дүнд хүргэнэ – шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан!

Цогц бэлэн шийдэл нь шинэ хэрэглэгчдэд төдийгүй, туршлагатай гоо сайхны мэргэжилтнүүдэд ч төгс тохирно. Хэрэв та дөнгөж л арьс арчилгааны талаар ойлголттой болж эхлэн, олон орц найрлага ба бүтцүүдэд төөрч байгаа бол, таны арьс шаардлагатай тэжээлээ өдөрт хоёр удаа хоёрхон минут зарцуулаад л авна гэдэгт итгэлтэй байж болно. Харин гоо сайхны мэргэжилтнүүдийн хувьд, тэд шинэ дэвшилтэт орцууд болон мэдэгдэхүйц үр нөлөөг үнэлэх болно.

Дангаар нь хэрэглэснээс иж бүрдлээр хэрэглэх нь яагаад илүү үр дүнтэй байдаг вэ?
Иж бүрэн арчилгааг сонгосноор та, бүтэн өдрийн арьсны шаардлагатай хэрэгцээг хангах, бие биеэ нөхөн дэмжих, тохирсон хэм хэмжээтэй бүтээгдэхүүний цуглуулгыг авна.

Давхарлан түрхэж болох, өндөр үр нөлөө үзүүлэх орц найрлагыг бүтээх нь маш хүнд ба нарийн процесс юм. Энгийн нүүр угаагч гел ба үндсэн арчилгааны чийгшүүлэгч тос түрхэх нэг хэрэг. Харин цэвэрлэгээ, эрчимжүүлэгч, тос ба хүнд, идэвхтэй орцуудтай нарны хамгаалалтыг эрсдэл хүлээн бие даан өөртөө тохируулах нь огт өөр асуудал юм. Хамтад нь хэрэглэхээр бүтээгдээгүй ондоо цувралын найрлагууд нь холилдсоноор урвалд орж, хангалттай чийгшил өгөхгүй - эсвэл бүр эсрэгээрээ, арьсыг идэвхтэй орцуудаар дүүргэн, цочрол бүр цаашлаад харшилд хүргэж болзошгүй.

Иж бүрэн арчилгаанд бүх алхмууд нь адилхан чухал уу?
Өдөр тутмын хэрэглээний ондоо бүтээгдэхүүнүүд нь өөр өөрийн үүрэгтэй ба тэдгээрийг түрхэх дараалал нь ч дээд зэргийн нарийвчлалтай бүтээгдсэн. Гел-тоник арьсыг цэвэрлэн дараагийн алхамд бэлдэнэ, зовхины тос эмзэг арьсыг арчилна, эрчимжүүлэгч идэвхт орцуудаар хангана, өдрийн тос хамгаална, шөнийн тос нөхөн сэргээнэ. Манай иж бүрдэл үрчлээг 49% багасгана эсвэл арьсыг 70% чангаруулна гэдэг маань бүтээгдэхүүнийг иж бүрдлээр нь хэрэглэсний үндсэн хүрэх шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын үр дүн юм.

Яагаад өдөр болон шөнийн цагт ондоо тос хэрэглэх нь зүйтэй вэ?
Бидний арьс нь байгалийн цагтай уялдаатай байдаг, харин бүтээгдэхүүнүүд маань түүний хэрэгцээтэй нийцэж байх хэрэгтэй. Өдрийн цагаар арьс хүрээлэн буй орчны сөрөг нөлөөтэй тэмцдэг бол, шөнийн цагт нөхөн сэргээлт явагдаж байдаг. Жишээ нь, өдрийн тос SPF-ийн тусламжтай нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаална, харин шөнийн тосны баяжуулсан бүтэц найрлага нь арьсыг эрчимтэй тэжээлээр хангана.

Арьсны дээд зэрэглэлийн NovAge иж бүрэн арчилгааг чухам юу ийм өндөр үр нөлөөтэй болгодог вэ?
NovAge брэнд нь арьс хөгшрөлтийн томоохон хэмжээний сорилын дүнд болон AgeReflectTM-н судалгаан дээр суурилан бүтээгдсэн. Орифлэймийн эрдэмтэн судлаачид 1000 гаруй эмэгтэйн нүүр царайг судалж, хөгшрөлтийн 12 шинж тэмдгийг тодорхойлсон юм. NovAge цуврал бүр эдгээр шинж тэмдгүүдтэй тэмцэж, тус бүр арьсны тодорхой асуудлуудыг шийднэ. Дэвшилтэт технологи болон ургамлын хандны эсийн өсгөврийг хослуулснаар аль ч насанд залуу арьстай харагдахад тусалж, эрт хөгшрөлтөөс сэргийлнэ.

Арьс арчилгааны дээд зэрэглэлийн иж бүрдлээрээ бид бахархахын зэрэгцээ, зах зээлийн хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүний нэгд зүй ёсоор тооцогдоно гэдэгт итгэлтэй байна. Бидний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар илүү дэлгэрэнгүйг эндээс олж уншаарай.

Зурвас: Зураг: Oriflame