Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Манай стандартууд

 

Шведийн гоо сайхны брэндийн хувьд бид гоо үзэсгэлэнг болон бүтээгдэхүүнээ яаж бүтээх шаардлагатайг онцгой өнцгөөс хардаг. Бид байгаль орчноос урам авч шинжлэх ухааны дэвшилтэт аргуудыг ашиглаж аюулгүй, найдвартай, өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүд бүтээдэг. Хэрэглэгчид та бүхэн манай компани болон манай бүтээгдэхүүнүүдэд итгэлтэй байх болзлыг хангахын тулд бид тусгай стандартуудыг боловсруулсан юм.

 

 

 

Аюулгүй орцууд

Зөвхөн чанартай бөгөөд өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүд бүтээх нь бидэнд хангалтгүй юм. Бүтээгдэхүүний орцууд байгаль орчинд ээлтэй бөгөөд таны биед эерэг нөлөө үзүүлэх нь бидэнд нэн чухал.

Энэ нь манай бүтээгдэхүүнүүдийн бүх орцууд дараах стандарт болон шаардлагуудад нийцдэг гэсэн үг юм. Үүнд:


Чанартай бүтээгдэхүүний үндэс бол аюулгүй бөгөөд хариуцлагатай үйлдвэрлэл гэж бид үздэг. Бид бүтээгдэхүүний орцуудаа сайтар сонгож авдаг бөгөөд ёс зүйтэй, байгаль орчны ба ёс зүйн стандартуудад нийцдэг байх шаардлагыг тавьдаг. Түүнчлэн бид устаж үгүй болох аюул нүүрлэсэн ургамал, орцуудыг ашигладаггүй.

Бид байгалийн хүчээс урам авдаг учир ямар нэг синтетик боловсруулалт хийгдээгүй байгалийн гаралтай орцуудыг ашигладаг. 

Манай бүх гуужуулагчууд зөвхөн байгалийн гаралтай гуужуулагч талстуудыг ашигладаг. Жишээлбэл, бүйлсний яс, жимсний үр ба чидун жимсний яс. Энэ нь танд ч, дэлхийн усны нөөцөнд ч ээлтэй юм.

 

Аюулгүй найрлагууд

Үүсгэн байгуулагдсанаасаа хойш бид аюулгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төвлөрсөн. Манай бүх бүтээгдэхүүнүүд нарийн шалгууруудыг давж аюулгүй байдлын чанд стандартуудад нийцдэг.

 

Бид хамгийн хатуу чанд стандартуудыг мөрдөж бүтээгдэхүүнүүдээ аюулгүй гэдэгт итгэлтэй байдаг. ЕХ-оос хориглосон 1300 орцуудаас гадна бид өөрсдөө нэмж 60 орцыг гоо сайхны бүтээгдэхүүний орцод ашиглахад аюултайд тооцож хориглосон.

Манай бүтээгдэхүүнүүд генийн хувиргалтай организм агуулаагүй.

Бид сайн дурын оролцогч нартай шинжлэх ухааны үндэслэлтэй сорилуудыг бие даасан лабораториуд дээр хийж бүтээгдэхүүнүүдийнхээ аюулгүй, ямар нэг харшлын нөлөө үзүүлэхгүй гэдгийг баталгаажуулдаг юм.