Найрлагын шинжилгээ: Optimals арчилгааны байгалийн хандууд

Байгалийн орц найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнийг арьсны төрлөөр хэрхэн сонгох талаар олж мэдээрэй.

Oriflame-ийн эрдэмтдийн баг шинэ бүтээгдэхүүн бүтээхдээ үргэлж байгалиас урам авсаар ирсэн. Бүтээгдэхүүний найрлага дахь байгалийн ургамлын хандыг ашиглах нь арьсны янз бүрийн асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх боломжийг олгодог. Био нийцтэй байдлаас шалтгаалан бидний биеийн рецепторууд байгалийн бодисыг "уншиж" идэвхитэй шингээдэг.

Optimals арчилгааны цувралд ашигладаг Швед ургамал нь гадны нөлөөнд маш тэсвэртэй байдаг бөгөөд энэ нь тэдний гол шинж чанар юм. Эдгээр "экстремалууд" хойд цаг уурын хүнд хэцүү нөхцөлд жилийн температурын хэлбэлзэл -20-аас +30 хэмд хүртэл амьдрах чадвартай. Үүний тулд ургамал нь шим тэжээл - антиоксидант, аминдэм, шим тэжээлт тосыг өөртөө хуримтлуулдаг. Таны арьсны асуудлыг шийдвэрлэхэд ямар ханд хамгийн тохиромжтойг энэ нийтлэлээр олж мэдээрэй.

Танд хэрэгтэй зүйл:  Арьсанд нэмэлт чийгшүүлэлтийг өгч, гэрэлтсэн өнгийг сэргээх

Найрлагаас юуг хайх вэ: нэрсний ханд

Энэ жимс нь санамсаргүй тохиолдлоор гүн эрчимтэй өнгөтэй биш юм. Зарим хэлээр түүний нэршилд өнгийг тодотгосон нь ч бий: хар (орос хэл шиг) эсвэл цэнхэр (англи хэл шиг) өнгөөр "будсан". Үнэн хэрэгтээ бол түүний цэнхэр болон нил ягаан өнгөтэй нь маш хүчирхэг антиоксидант болох антоцианины пигментүүдээс шалтгаалж байгаа юм.

Арчилгааны бүтээгдэхүүний найрлага дах нэрс нь судасны үйл ажиллагааг дэмжиж, уян хатан төлөвийг бэлэглэж, нэвчилтийг бууруулж, хялгасан судсыг бэхжүүлдэг. Түүнчлэн, энэ жимс нь глутатионы үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь бас антиоксидант юм. Түүний синтез нь нас ахих тусам буурч, нэрс нь цаг хугацааг эргүүлж чаддаг.

Хаанаас олох вэ:  Нүүрний будгаа арилгасны дараа OPTIMALS HYDRA RADIANCE энгийн ба холимог арьсны тоник хэрэглэж, OPTIMALS HYDRA бүх төрлийн арьсны чийгшүүлэгч серумыг  арчилгаандаа нэмэхээ мартуузай.

Танд хэрэгтэй:  Тосны булчирхайг тэнцвэржүүлж, тослог / холимог арьсанд анхаарал тавих.

Найрлагаас юуг хайх вэ:  цагаан халгайны ханд

Энгийн мэт санагдах энэхүү ургамалд таны арьсны төрөлд хамгийн чухалд тооцогдох элементүүдийг агуулсан байдаг.

В бүлгийн аминдэмүүд

Тиамин (В1 аминдэм) нь мэдрэлийн системийг хэвийн болгож, стрессээс үүдэлтэй үрэвслийг арилгахад тусалдаг. Рибофлавин (В2 аминдэм) нь бие махбод дах эд эсийн өсөлт, шинэчлэлтийг хариуцдаг. Пантенол (В5 аминдэм) нь эд эсийг нөхөн сэргээж, тухайн хэсгийн дархлааг бэхжүүлж, коллаген ба эластины нийлэгжилтийг идэвхжүүлдэг.

С ба К аминдэмүүд

К аминдэмийг нөхөн төлжих шинж чанараар нь мэргэжилтнүүд өндөр үнэлдэг. С аминдэм нь хүчирхэг антиоксидант үйлчилгээнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн дэх бусад аминдэмийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Флавоноид нь арьсыг чөлөөт радикалуудаас хамгаалж, үрэвслийг бууруулах, эластин ба коллагены алдагдлыг багасгахад тусалдаг.

Хаанаас олох вэ: Долоо хоногт 1-2 удаа  OPTIMALS бүх төрлийн арьсны цэвэрлэгч шавар маскийг хэрэглэж, харин өдөр бүр унтахынхаа өмнөOPTIMALS HYDRA тослог арьсны мат болгогч тосыг түрхээрэй.

Танд хэрэгтэй: Үрчлээний илрэлийг багасгах, арьсны бат бөх, уян хатан чанарыг нэмэгдүүлэх. Найрлагаас юуг хайх вэ: улаалзганы ханд. Тэрээр хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй ихээхэн судлагдсан орц юм. Энэхүү жимсний найрлага нь хөгшрөлттэй арьсанд цогц байдлаар нөлөө үзүүлдэг: - С аминдэм (үрэвслийг эдгээж, намдаадаг), H (үрэвслийн эсрэг үйлчилгээтэй), B9 (хамгаалдаг), A (нөхөн төлжилтийг дэмждэг); - кали нь арьсыг гүн чийгшүүлдэг; - органик хүчил нь нянгаас ангижруулж, арьсны гүн рүү нэвчиж, цэвэрлэхэд тусалдаг; - фолийн хүчил нь арьсыг хүрээлэн буй орчны хортой нөлөөнөөс хамгаалдаг.

Хаанаас олох вэ:  Өдөр тутмын хэрэглээндээ OPTIMALS AGE REVIVE SPF 15 хөгшрөлтийн эсрэг нүүрний өдрийн тосыг  хэрэглээрэй. Энэ нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд SPF 15-ийн нөлөөгөөр хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээтэй бөгөөд тосоо түрхэхийн өмнө . OPTIMALS AGE REVIVE хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй нүүрний эрчимжүүлэгч бэлдмэлийг түрхэж арьсны хөгшрөлттэй тэмцэх үр нөлөөг сайжруулж, үрчлээг багасгаж, эсийг тэр даруй чийгээр дүүргээрэй.

Танд хэрэгтэй: нөсөөжилтийг багасгаж, арьсны өнгийг жигд болгох.

Найрлагаас юуг хайх вэ: Гурван навчит тавилганы ханд дах С аминдэм ба салицилийн хүчлийг хослуулан хэрэглэснээр меланиний нийлэгжилтийг хариуцдаг ферментүүдийг дарангуйлж, одоо байгаа хөгшрөлтийг шинж тэмдгийг багасгахад тусалдаг. Үүнээс гадна катехинууд хөгшрөлтийн явцыг удаашруулдаг.

Хаанаас олох вэ:  Нүдний эмзэг хэсгийн арьсны арчилгаанд  OPTIMALS EVEN OUT нөсөөжилтийн эсрэг үйлчилгээтэй зовхины тосыг хэрэглээрэй. Өдрийн турш үргэлжлэх арьсны төгс өнгийг бий болгохын тулд  OPTIMALS EVEN OUT SPF 20 нөсөөжилтийн эсрэг үйлчилгээтэй олон үүрэгт СС-тосыг түрхээрэй.

Зурвас: