Түрхэн зуур азнаарай: self care чиг хандлагад анхаарлаа хандуулъя

Хамгийн их хэмжээний мөнгийг та амарч байх хугацаандаа олдог! Хэрэв таны өдөр тутмын хуваарьт өөртөө анхаарах цаг зав гардаггүй бол, шинэлэг санаанууд төрөхөө больж, үр дүн буурдаг. Баруунд self care чиг хандлага хүчээ аваад байна: амьдралын тэнцвэрээ тогтворжуулах хялбар аргууд. Бид таван аргыг сонголоо – та оролдоод үзэх үү?

Ухамсраа нэмэгдүүлэх
Бүр хамгийн ачаалалтай өдөр ч түр удааширч, тухайн мөчийг мэдрэхийн тулд хэдхэн минутын цаг гаргаж байгаарай. Хэрэв та өглөөний ундаа ууж байгаа бол, дуртай ундныхаа жижиг зүйлээс ч таашаал авахыг хичээгээрэй. Та эргэн тойронд юу харж байна? Магадгүй та цонхоор шувуудын жиргээ эсвэл моддын чимээг сонсож байна уу? Өөр зүйлд санаагаа чилээрхэлгүй, хүрээлэн буй орчныхоо гоо сайханд анхаарлаа төвлөрүүлээрэй – энэ түргэн сэргэх нууц.

Өглөөгүүр бүү яараарай
“Дахиад тавхан минут!”, - та сэрүүлгээ ахин дахин хойшлуулсаар, харин дараа нь эцсийн мөчид үсрэн босож, гэр дотроо өмсөх цэвэрхэн хувцас, идэх юм болон түлхүүрээ хайн гүйж эхэлдэг. Хандлагыг бий болго! Бага зэрэг эрт бос, сайхан өглөөний унд бэлд, арьсаа арчил, өнөөдөр ямар харагдах хүсэлтэй байгаагаа сонгоорой: өдрийг тайван хэмнэлтэй эхэлснээр, үдэш хүртэл тайван байдлаа хадгалж чадна.


Усанд дурлаарай
Дэндүү энгийн бас уйтгартай сонсогдож байгаа хэдий ч хангалттай хэмжээний ус уух дадал нь эрч хүчээ нэмэгдүүлэх болон амьдралын чанарыг сайжруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Хэрэв та амьдралын эрүүл хэв маягтай болохыг эртнээс хүссэн бол уснаас эхлээрэй. Урт нойрны дараа шингэн дутагдсан үед өглөөгүүр нэг-хоёр аяга ус уун, жижигхэн саванд усанд хийн биедээ авч яваарай.

Шинийг туршаарай
“Шаардлагатай” гэдэг зүйл амьдралд дэндүү олон болоод, харин “хүсэж байна” гэдэг зүйл нь бараг байхгүй болоод ирэхээр, хүсэл тэмүүллээ алдаж, дөжрөг байдалд орох нь амархан болдог. Өөрийнхөө мөрөөдлийн, ашиг тусгүй эсвэл сонин санагдахаар байсан ч хамаагүй, хоббитой болохоор зориглоорой. Шавар эдлэлийн урлангийн анги? Мэдээж! Хар зургийн анги? Тэгье!

“Үгүй” гэж хэлж сураарай
Халуун ванн, шоколад болон дуртай олон ангит – хүнд долоо хоногийн дараах таны алжаалыг тайлах оройд бүгд бэлэн. Та гэрээс гарахад дэндүү ядарсан үед бүр тэгэх гэсэн шиг гайхалтай үдэшлэгт найз тань дуудаад, харин ээж тань зуны байшинд туслуулахаар дуудаад байна уу. Бүү автаарай! Эелдэг зангаас эсвэл үүрэгтэй юм шиг санагдсан ч бүү зөвшөөрөөрэй. Өөртөө амрах боломжийг өгөөрэй: бусдад сэтгэл санааны сайхан байдлыг бэлэглэхийн тулд та өөрөө хүчээ авах хэрэгтэй.