Хүүхдийн дархлааг хэрхэн бэхжүүлэх вэ?

Бүх эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжихээ мэддэг байх ёстой. Хүүхдийн хамгаалалтыг бэхжүүлэх аргууд нь бяцхан хүнийг хүрээлэн буй орчинд тэсвэртэй, хүчирхэг өсөхөд чиглүүлдэг бөгөөд үүнд хүүхдүүдэд зориулсан Wellness бүтээгдэхүүнүүд туслах болно.

 

Хүүхдийн хүмүүжилд төрсөн цагаас нь л эхэлж анхаарах ёстой байдаг шиг дархлаанд ч мөн адил ач холбогдол өгөх хэрэгтэй юм. Бяцхан бие махбодын хамгаалалтын шинж чанарыг байнга хянаж байх ёстой.

Хүүхдийн бие махбодыг хэрхэн бэхжүүлж, хүүхэд эрүүл өсөж бойжихын тулд юу хийх хэрэгтэйг олж мэдье.

1. Хангалттай, чанартай унтлага хийх

Зөв амрах нь өсөж буй биеийн дархлааны тогтолцооны эсүүдэд сайнаар нөлөөлдөг. Нойрсох хооронд хүүхдүүдийн метаболизм нь насанд хүрэгчдийнхээс хурдан байдаг тул хүүхдүүд унтахдаа илүү сайн өсдөг. Хүүхдэд хэт их ачаалал өгөхгүй байх нь чухал бөгөөд тэдэнд хүчээ сэлбэх/сэргээх бүрэн боломж үргэлж байх ёстой. Хүүхдүүдийн хувьд өдөрт дор хаяж 8 цаг унтах нь хамгийн тохиромжтой гэж үздэг.

2. Идэвх хөдөлгөөн ба биеийн ачаалал

Биеийн тамирын хамгийн чухал ач холбогдол нь хүүхдийн бие махбодын зөв бойжилт, дотоод эрхтнүүдийн зөв ажиллагааг хангах явдал юм. Тэнцвэртэй хөдөлгөөн нь сэтгэл санааг өргөж, дархлааг бэхжүүлж, мэдрэлийн системийг хэвийн болгож, унтах горимыг сайжруулдаг.

Хүүхэд, өсвөр насныхны хувьд биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг долоо хоногт 3-5 удаа, 30 минутаас 1 цаг хүртэл үргэлжилбэл зохистой хэмээн үздэг. Дасгал хөдөлгөөн нь энгийн бус цогц ёстой бөгөөд зүрх судасны систем, булчингийн тогтолцооны аль алинд нь нөлөөлөхүйц байхыг санаж байх хэрэгтэй. Дасгал нь системчилсэн байх нь маш чухал бөгөөд ингэснээр хүүхэд бага наснаасаа эхлэн байнгын хөдөлгөөнтэй байх зуршилтай болно.

3. Зөв зохистой хооллолт

Эрүүл хооллолт гэдэг нь уураг, өөх тос, нүүрс ус агуулсан тэнцвэртэй, шаардлагатай бүх амин дэм, эрдэс бодисыг агуулсан хоолны дэглэм юм. Зөв хооллох зан үйл нь зөвхөн өдөр тутмын зөв цэс төдийгүй хоолны дэглэм, мөн хүүхдийн хоолны ёс зүйг заах явдал юм. 

Хүний бага наснаасаа эхлэн тогтсон хооллох дадал зуршил нь насан туршдаа түүнтэй хамт байх бөгөөд дараа нь тэр хүүхдүүдээ хооллоход нь заах болно. Тийм ч учраас яг одоо хүүхэд тань бага байхад, тэдгээрийн эрүүл мэндийг дэмжих бидний бэлдсэн хоол, санал болгодог зүйлийг идэж, зөв дадал хэвшлийг бий болгох нь маш чухал юм.

4. Аминдэмийн нэмэлт

Хүүхдийн биеийн метаболизм хурдацтай явагдаж байгаатай холбоотойгоор хоолны дэглэм нь янз бүр байх ёстой бөгөөд илүү их аминдэм агуулдаг байх ёстой гэдгийг санах нь чухал юм. Тиймээс хүүхдийн дархлааг бэхжүүлэхийн тулд хангалттай хэмжээний аминдэм, бичил элемент, уураг болон бусад хэрэгцээтэй мөн шаардлагатай эрдэс бодис байх нь чухал. Хүүхэд өсөж байгаа гэдгийг битгий мартаарай, түүнийг эрүүл өсөж бойжиход нь туслах хэрэгтэй. Шаардлагатай шим тэжээлийг хоол хүнснээс авах нь үргэлж боломжгүй байдаг бөгөөд манай туслахууд болох нэмэлт тэжээл биднийг аврахаар ирдэг. Хүүхдээ хүчтэй, эрүүл чийрэг өсгөх, дархлааг нь дэмжих хамгийн чухал аминдэмийн иж бүрдлүүдэд анхаарлаа хандуулцгаая.

ORIFLAME -Н ХҮҮХДИЙН WELLNESS«АМИНДЭМҮҮД БА ЭРДЭС БОДИСУУД» ХҮҮХДИЙН ИЖ БҮРДЭЛ  нь гайхалтай үр нөлөөтэй бөгөөд бяцхан бие организмыг бүрэн хөгжүүлэхэд хамгийн шаардлагатай бүхнийг агуулдаг:

●Дархлааг нэмэгдүүлнэ, харааг сайжруулна (А,С,D аминдэмүүд, цайр, селен ба рибофлавин агуулдаг);

●Яс болон шүдийг бэхжүүлнэ (D,K аминдэмүүд, кальц ба магни агуулдаг);

●Булчинг бэхжүүлж, эрч хүчээр цэнэглэнэ (В бүлгийн аминдэм, кальц, төмөр ба хром агуулдаг);

●Тархи мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжинэ (В бүлгийн аминдэм, йод ба цайр).

Oriflame -н Wellness Хүүхдийн «Омега-3 — энэ нь далайн хүнс болон загасны тосонд ихэвчлэн агуулагддаг поли ханаагүй тосны хүчил юм. Хүүхдүүдийн хувьд эдгээр бодисууд нь чухал ач холбогдолтой. Учир нь:

● Оюуны чадамжийг хөгжүүлэхэд тусална;

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй;

● Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ;

Анхаарал, ой тогтоолт, логик сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;

● Стрессд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлнэ.

Зурвас: