Татьяна Цыганкова, ХУУРАЙ АРЬСНЫ ОНЦЛОГ Oriflame:
Хуурай арьс гэдэг нь төрөхөөсөө эхлээд жилийн аль ч үед чийг, тослог гялгарын дутагдалд ордог арьс юм. Энэ нь чийгийн дутагдалд орсон ба хуурай арьсны хоорондох гол ялгаа юм: хуурайшилт бол байнгын шинж тэмдэг, арьсны төрөл бөгөөд харин чийгийн дутагдал нь засах боломжтой түр зуурын нөхцөл юм.
Та үнэхээр хуурай, эмзэг арьстай гэдгээ яаж мэдэх вэ? Энгийн тест хийцгээе. Эдгээр шинж тэмдгүүдийн аль нь таны арьсанд хамаатай вэ?
- нимгэн ба мэдрэмтгий;
- тослоггүй;
- нүх сүв үл мэдэгдэм;
- батга ба үрэвсэл гарах хандлага бага;
- байнга хуурайшдаг;
- хүрч шүргэлцэхэд арьсанд улайлт өгдөг
- арьсанд хүрэхэд хуурай барзгар мэдрэмж төрүүлдэг;
- арьс таталдах мэдрэмж төрүүлдэг;
- Хөгшрөлтийн шинж тэмдэг эрт илрэх хандлагатай.
Дээрх шинж тэмдгүүдийн хэр олон нь таны арьстай таарч байна вэ? Олон байх тусам, таны арьс хуурайг илтгэнэ.
ШАЛТГААН НЬ ЮУ ВЭ?
Ихэнх тохиолдолд өөхний булчирхайн үйл ажиллагааны хямралаас болж арьс хуурайшдаг. Хуурай арьс хэт бага тос ялгаруулж улмаар арьс төрөлхийн тэжээл ба хамгаалагч давхаргаа алдахад хүргэдэг. Үүний уршигаар чийгээ хурдан алдаж, хүрээлэн буй орчны сөрөг хүчин зүйлийн нөлөөнөөс бараг хамгаалалтгүй болдог гэсэг үг юм.
Өөр шалтгаанууд ч бий:
1. Удамшил. Арьсны хуурайшилт нь генетикийн шалтгаантай байж болдог.
2. Нарны шууд тусгалд их цаг өнгөрүүлдэг бол. Нарны шууд тусгал нь арьсыг хуурайшуулж, дархлааг бууруулдаг.
3. Арьсны буруу арчилгаа. Арьсны хэрэгцээнд таарахгүй бүтээгдэхүүн сонгосноор, тухайлбал спирт агуулсан – чийгийн дутагдалд хүргэж, насжилтын шинж тэмдгүүд илэрч болзошгүй.
ХУУРАЙ БА МЭДРЭМТГИЙ АРЬСЫГ ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?
1. Цэвэрлэгээ
Зөөлөн тослог бүтэцтэй нүүр угаагч бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй, тухайлбал, Optimals хуурай ба мэдрэмтгий арьсны цэвэрлэгч тос-гел. Тэрээр нүүрний будаг, бохирдлыг зөөлөн арилгаж, арьсны байгалийн липидийн тэнцвэрийг хадгалдаг.
2. Тэнцвэржүүлэлт
Хуурай арьсыг арчлахад байнгын тоник хэрэглэх зайлшгүй шаардлага үүсдэг. Яагаад? Арьс цэвэр байх тусам чийгшүүлэгч тосыг илүү сайн шингээнэ. Тоник нь арьсны хамгаалагч функцийг сэргээдэг. Цэвэрлэгч хөвөнд бага зэргийн тоник шингээгээд, арьсаа цэвэрлэснийхээ дараа нүүрээ арчаад үзээрэй. Optimals хуурай ба мэдрэмтгий арьсны зөөлөн тоникийг хэрэглээрэй. Тэрээр спирт агуулдаггүй бөгөөд арьсыг тэнцвэржүүлнэ, тайвшруулна, нүүрний будгийн үлдэгдэл ба бохирдлыг арилгана.
3. Чийгшүүлэлт
Хоёр төрлийн чийгшүүлэгчийг хэрэглээрэй. Гаднаас өгөх чийгшил нь арьсны гадаргуу дээр үл үзэгдэх чийгшилтэй бүрхүүлийг үүсгэж, чийг алдагдахаас сэргийлж барьдаг. Үүнд хуурай ба мэдрэмтгий арьсанд зориулсан өдрийн тос гайхалтай тохирно.
Гүн чийгшил нь арьсны доторх чийгийн молекулуудыг холбож, эсийн нөхөн төлжих нөхцлийг бүрдүүлдэг. Үүнд эрчимжүүлэгч бэлдмэл ба маскууд тусална.
4. Тэжээл
Шөнийн тос нь хуурай арьсыг тэжээлээр хангах үүрэгтэй. Түүний гол үүрэг бол арьсны хамгаалалтын шинж чанарыг сэргээхэд шаардлагатай липид, амин хүчил, өөх тосоор дүүргэх явдал юм. Тосны үйлчилгээг эрчимжүүлэхэд Optimals арьсны асуудлыг шийдэгч тэжээллэг бэлдмэл тусална. Ердөө л хэдхэн дуслыг өдөр эсвэл шөнийн тосон дээрээ нэмснээр, таны арьсыг хамбан мэт зөөлөн ба чийгшилтэй болгоно.
ӨӨР ЮУНД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ:
- Хуурай ба мэдрэмтгий арьс нь ялангуяа нарны туяанаас үүдэн үрчлээтэх хандлагатай байдаг. Өдөр бүр, өвлийн улиралд ч гэсэн үндсэн арчилгааны дараа Optimals олон үүрэгт өдрийн тос SPF 30-г хэрэглээрэй: нарны хэт ягаан туяа нь нягт үүлний цаанаас ч хүртэл нэвчиж, цагаан цасанд ойж тусдаг.
- Спирт, шүлт, эрдэст тос, хүчтэй бодис зэргийг найрлагадаа агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй. Эдгээр нь хуурайшилт, улайлт, таталдах мэдрэмжийг өдөөдөг. Шавар агуулсан бүтээгдэхүүнээс болгоомжлох нь зүйтэй - энэ нь арьсны чийгийг авдаг.
- AHA хүчил агуулсан гуужуулагч сонгохоос зайлсхийж, зөөлөн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээрэй.
- Арьсыг чөлөөт радикалуудаас (эдгээр нь хөгшрөлтийн явцыг түргэсгэдэг) хамгаалдаг антиоксидантаар баялаг орцыг бүтээгдэхүүний найрлагаас хайгаарай: С, Е, А аминдэм, магни, селен, зарим төрлийн ургамал ба жимсний ханд.