1. АНХНЫ ҮНЭРТЭН ХААНА, ХЭЗЭЭ БИЙ БОЛСОН БЭ?
Үнэртэн анх үүсэн тухай хэд хэдэн онол байдаг ба Мезопотамийн үе, персүүд ба египетчүүд үүнд түлхүү дурдагддаг. Түүхэн дэх анхны эмэгтэй “үнэртэн зохион бүтээгч” бол М.Э өмнө 2-р зуунд амьдарч байсан Таппути (Tapputi) нэртэй химич эмэгтэй юм.
4 мянган жилийн өмнө Египетэд хүмүүс үнэртнийг шашны үйлдэл, оршуулах үйлдэл зэрэг хаа сайгүй хэрэглэдэг байжээ. Мөн ургамал ба үнэртний бурхан Нефертумын тухай египетийн домогт дурдсан байдаг. Нефертум бол хөгжил цэцэглэлт, элбэг дэлбэг байдлын бэлэг тэмдэг болсон бадамлянхуа цэцгийг толгой дээрээ тавьсан эрэгтэй бурхан юм. Эртний Египетэд бадамлянхуа цэцгийг тэнгэрлэг ургамал хэмээн үздэг байжээ. Манай үед бадамлянхуа цэцэг нь үнэртний найрлагад ордог хамгийн түгээмэл орцуудын нэг юм. Ра бурхан бадамлянхуа цэцгээс төрсөн тухай эртний домог мөн байдаг.
Үнэртнийг дээдлэгч бас нэгэн ард түмэн бол персүүд юм. Үнэртэн тэдний хувьд улс төрийн эрх мэдлийн бэлэг тэмдэг нь байжээ. Грекчүүд болон ромчууд Персийг эзэлтэл байдал хэвээр байсан ба харин эзэлсний дараа үнэртнийг урлаг гэж үздэг болжээ. Энэ тренд дэлхий даяар тархаж 1190 онд Франц улсад хүрчээ. Харин тухайн үед Францад үнэртний урлаг маш хурдацтай хөгжиж өндөр үнэлгээтэй бизнес болжээ.
2. ДЭЛХИЙ ДЭЭРХ АНХНЫ ҮНЭРТЭН ЯМАР ҮНЭРТЭН БЭ?
Үнэртний салбарын хөгжил улс тус бүрд өөр байсан. Маш олон төрлийн үнэртэн байдаг байжээ. Гэвч спирт болон тосонд суурилсан анхны үнэртнийг бүтээсэн улс бол Унгар юм. Түүнийг 14-р зуунд Унгарын хатан хаанд Елизаветад бэлэглэхийн тулд бүтээжээ. Тус үнэртнийг унгар ус (Hungary Water) гэж нэрлэсэн ба үндсэн аялгууд нь розмарин, гаа ба мелиса ургамал байжээ. Эртний домгоос харвал энэхүү үнэртэн нь залуужуулах шинж чанартай байсан ба хатан хаанд гоо үзэсгэлэнгээ хадгалахад тусалдаг байжээ.
3. ҮНЭРТНИЙ ЯМАР ОРЦ ХАМГИЙН ҮНЭТЭЙ БАЙДАГ ВЭ?
Хамгийн үнэтэй үнэртнүүдийг тоснуудын охь, цэцэг эсвэл ургамлаас шахаж гаргасан тосны баяжмал болон холимгоос хийдэг. Мэрлэг цэцэг, болгар сарнай, агар мод, заар ба цахилдаг зэрэг байгалийн гаралтай орцууд хамгийн үнэтэй байдаг. Дэлхий дээрх хамгийн үнэтэй орц бол халимын хоол боловсруулах замд үүсэж хуримтлагддаг саарал хув юм. Аливаа үнэт орц гаргаж авахад нарийн аргачлал шаарддаг, зөвхөн улирлын чанартай эх үүсвэрээс гаралтай зэрэг шалтгаанаар өндөр үнэтэй байдаг.
Oriflame-д бид үнэртнүүдээ бүтээхдээ дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан өндөр чанартай орцууд ашигладаг. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байна уу? Тэгвэл үнэртний ертөнцөөр аялаарай!