Дэлхийн өнцөг бүрт: Орифлэймийн үнэртнүүдийн газрын зураг

Үнэртнүүдээ бүтээхдээ бид дэлхийн өнцөг бүрээс цуглуулсан хамгийн өндөр чанартай орцууд хэрэглэдэг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна уу? Бид чамайг үнэртний ертөнцийн аялалд урьж байна!

ЕВРОП

Аяллаа Италиас эхлүүлэе. Энд бид жүржийн модны алдарт ойг харах болно. Жүржийн модны цэцгийн үнэр (нероли гэж бас нэрлэдэг) нь 16-р зуунд италийн дээдсийн хүрээлэнд алдартай байжээ. Өнөөдөр энэхүү хосгүй аялгуу нь Giordani Gold Essenzа цэцгийн-модны зохиомжид эгшиглэж байна. 

Италиас гаралтай бидний дуртай бас нэгэн үнэр бол нимбэг юм. Сэтгэл сэргэм үнэртэй нимбэгийн тосыг маш олон зохиомжид хэрэглэсэн, жишээ нь, Men`s Collection Citrus Tonic эрэгтэй үнэртэн. 

Италийн зүүн зүгт, уран зураг адил Болгарын тал нутагт ургадаг сарнай цэцгээс бид Volare үнэртэнд хэрэглэдэг тосыг гаргаж авдаг. Энэ улирлын гол чиг хандлага, мөн үнэртэнд донтогсодын хамгийн дуртай үнэр сарнай нь үнэртэн романтик аялгуу оруулж аз жаргалтай мөчүүдийг санагдуулдаг.

АФРИК

Дараагийн зогсоол бол Морокко улс. Энд үнэртний хамгийн эртний орцуудын нэг хуш мод ургадаг. Түүний хүчирхэг хирнээ тансаг үнэр нь бидэнд Eclat Homme үнэртнийг бүтээх урам хайрласан. 

Марокко улсны өмнөд зүгт байрлах Мадагаскарт афродизиак адил мансууруулам үнэртэй иланг-иланг цэцэг ургадаг. Бид иланг-илангийн тосыг Possess Woman үнэрт усандаа хэрэглэсэн. 

АЗИ

Бас нэгэн домогт орцтой танилцахын тулд бүгдээрээ Энэтхэг улс руу аялъя. Энд үүрээр үнэр нь хамгийн хүчтэй үнэртдэг булцуут цэцэг ургадаг. Уг цэцгийн тансаг үнэрийг дээд зэрэглэлийн үнэртэнд хэрэглэдэг. Бид Sublime Nature Tuberose үнэртний зохиомжид орсон энгэсгийн, ногоон хэмнэлд дурлаад байна!

Чамд модны аялгуутай үнэртэй таалагддаг уу? Тэгвэл хамтдаа Индонез руу аялья. Энд үнэртний ертөнцийн хамгийн үнэтэй орцуудын нэг зандан мод ургадаг. Энэхүү орц нь Volare Gold үнэртэнд амтлаг хирнээ ааглаг үнэр оруулдаг.

ӨМНӨ АФРИК 

Номхон далайг гатлаад диптерикс мод ургадаг Бразилийн ойд очъё. Уг модны жимс буюу тонка шош нь үнэртний ертөнцийн бас нэгэн үнэт орц юм. Модны ургацыг зөвхөн бороо орсны дараа хураадаг. Харин тона шош наранд хатсаны дараа гадаргуу дээр маш нимгэн цагаан бүрхүүл үүсдэг ба түүнийг болор кумарин хэмээн нэрлэдэг. Тэрээр орцод ааглаг, сэргэг, амтат хэмнэл оруулдаг. Бид тусгай технологи ашиглан байгалийн энэхүү онцгой мөчийг Sublime Nature Tonka Bean үнэрт усны найрлагадаа ашигласан билээ. 

ХОЙД АМЕРИК 

Аяллын маань дараагийн зогсоол бол Хаити. Энд бид ветивертэй танилцах болно. Тус орцыг гаргаж авах ээдрэтэй процесс (12 гаруй сар үрэглжилнэ) ба үр дүнд нь бий болох гайхамшигт эгшиг нь ветиверийг үнэртний мэргэжилтнүүдийн хамгийн дуртай орц болгожээ. Аялгуу нь Giordani Gold Man зохиомжид юутай ч зүйрлэшгүй тохирдог: ветиверийн нарийн мэдрэмжит дагалдах аялгуу нь үнэртний давтагдашгүй дур булам зан чанарт тусгалаа олжээ. 

Эцэст нь кардамоны эх нутаг Гватемалагаар зочлоё. Энэхүү үнэт орц нь үнийн хувьд  гүргэм цэцэг болон ванилтай зэрэгцдэг. Бид түүнийг Men's Collection Dark Wood үнэртэй усанд хэрэглэсэн. 

Зурвас: Зураг: Getty Images