1. САЛАТААС ЭХЛЭЭРЭЙ
Жимс болон салат нь илчлэг багатай хирнээ антиоксидант, аминдэм, эрдэс бодисоор баялаг. Мөн түргэн хугацаанд цадах мэдрэмж төрүүлдэг тул та хоол рүү яаран дайрахгүй гэсэн үг. Тиймээс баярын зоогоо салатаас эхлүүлээд ялгааг шууд мэдрээрэй.
2. ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЭРЭЙ
Аминдэмүүд ба эрдэс бодисууд, антиоксидант ба омега-3 тосны хүчлүүд – бие махбод тань эрүүл мэнд, дархлаа, зүрх судасны систем, хараа болон бодисын солилцоод зайлшгүй хэрэгтэй эдгээр бодисуудыг авч байгаа эсэхээ баталгаажуулаарай.
3. ХЭМЖЭЭГЭЭ МЭДЭЭРЭЙ
Сүүлийн үес лагом буюу lagom чиг хандлага улам их газар авч байна. Швед хэлнээс орчуулбал энэ үг нь хэт их биш, хэт бага биш, хамгийн оновчтой хэмжээ гэсэн үг юм. Энэ үгийг согтууруулах ундаа хэрэглэхдээ санаарай. Учир нь тэрээр маш өндөр илчлэгтэй, хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг, мөн нойронд асуудал үүсгэж бие махбодыг хордуулдаг. Аз жаргалтай ба эрүүл хүмүүсийн амьдралд тохирохгүй байгаа биз?
4. ӨДӨР БҮР 10000 АЛХАМ ХИЙГЭЭРЭЙ
Алхалт зэрэг дунд зэргийн ачаалалтай дасгал нь өөхийг шатааж жингээ хянахад, мөн бие махбодоо чангаруулж илүү эрч хүчтэй байхад тусална. Мөн түүнчлэн өдрийн цайны цагаар алхах нь нийгэмшихэд ач тустай. Харин алхаж байхдаа алхаагаа тоолохгүйн тулд алхаа хэмжигч туслах хэрэгслийг гар утсандаа суулгаарай.
5. ЭРТ УНТААРАЙ
Дутуу нойр бие махбодод тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй. Мөн дархлааны систем ба хоолны дуршлын системд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хангалттай унтаж байгаарай. Өдөр бүр 8 цаг эрүүл нойртой байхад арьс хүртэл танд талархах болно.