1. БЭЛГИЙН БОЙЖИЛТЫН ҮЕ
Дааврын анхны маш том өөрчлөлт яг энэ насанд гардаг. Энэ үед бие махбод эстроген буюу эмэгтэй даавар, мөн хэд хэдэн төрлийн эрэгтэй даавар андрогенийг боловсруулж эхэлдэг. Үүнд тестостерон даавар бусдаасаа илүү давамгай ялгардаг ба энэ байдал ямар ч эргэлзээгүй арьсанд шууд нөлөөлдөг билээ.
Коллаген ба эластины нийлэгжилтэд оролцдог эстроген даавар нь арьсанд жинхэнэ ид шид бий болгодог. Эстроген даавар хангалттай байгаа нөхцөлд арьс уян хатан, чийглэг, харин гадаргуу нь толигор болдог. Сонсоход бүх зүйл сайхан мэт санагдавч, яагаад өсвөр насныханд арьсны асуудал түгээмэл тулгардаг вэ? Үүний шалтгаан бол энэ насанд зөвхөн эстроген даавар дангаараа идэвхтэй байдаггүйтэй холбоотой юм.
Эстроген арьсны төлөв байдалд эерэг нөлөө үзүүлдэг бол тестостерон эсрэг нөлөө үзүүлдэг. Тестостероны түвшин нэмэгдсэнээр арьсанд нүхжилт бий болохоос гадна (нүх сүв томордог) тос ялагаралт нь ихэсдэг. Харин сарын тэмдэг ирсэн үед дааврын түвшин хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, зарим үед эстроген дааврын түвшин дээд цэгтээ хүрсэн байхад бусад үед тестостерон дааврын түвшин дээд цэгт хүрнэ гэсэн үг юм. Энэхүү хэлбэлзэлийн үр дүнд арьсны нүх сүв бөглөрч илүүдэл тослогийг хуримтлуулж улмаар батга гардаг.
Дааврын өөрчлөлт арьсанд нөлөөлсний улмаас арьсанд асуудал үүсэхээс сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Юуны түрүүнд, арьсаа цэвэрлэж гадаргуу дээрх бохирдол болон илүүдэл тослогоос нь ангижруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, гуужуулагч хэрэглэж бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэх хэрэгтэй. Гуравдугаарт, хөнгөн найрлагатай чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх (жишээ нь, гелэн бүтээгдэхүүн). Тослог арьсыг чийгшүүлнэ гэхээр чамд сонин санагдаж магад гэвч тослог нь чийгшүүлэлттэй ямар ч ач холбогдолгүй юм. Pure Skin цувралын бүтээгдэхүүнүүд нь залуу арьсанд тусгайлан зориулсан найрлагатай. Манай «Залуу байх хялбар уу?» нийтлэлээс энэ талаар дэлгэрэнгүй уншаарай.
2. ЖИРЭМСЭН ҮЕ
Жирэмсэн үед эмэгтэйчүүдийн бие махбодод дааврын маш том өөрчлөлт явагддаг. Гэхдээ энэ процесс хүн бүрд өөр өөр байдаг. Зарим эмэгтэйчүүдийн эстроген даавар ихээр ялгарч тэдний үс болон арьс нь улам сайхан болж гоо үзэсгэлэнгээрээ гэрэлтдэг.
Харин эдгээр азтануудын тоонд багтаж чадаагүй бүсгүйчүүдэд хэд хэдэн асуудал тулгардаг. Хар батга гарах, арьс хэсэгчлэн хуурайших, арьсны өнгө өөрчлөгдөх – энэ бол хамгийн түгээмэл асуудлууд юм. Арьсыг нарны туяанаас хамгаалагч меланин бодисын боловсруулалт нэмэгдсэний улмаас арьсны өнгө өрчлөгддөг. Арьсанд меланин хэр их байна тэр зэргээр өнгөний өөрчлөлт нь мэдэгдэхүйц байдаг. Энэ төрлийн өөрчлөлтийн нэг жишээ бол мелазма буюу дух, хамар, хацар гэх мэт биеийн ил хэсгүүдэд гардаг бараан нөсөө толбо юм. Зарим тохиолдолд энэ нөсөө толбыг “жирэмсний маск” гэж нэрлэдэг.
Эдгээр өөрчлөлтийг багасгахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Юуны түрүүнд нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хичнээн чухал болохыг мартаж болохгүй. Эдгээр бүтээгдэхүүнийг үргэлж чийгшүүлэгч тосныхоо доор түрхэх хэрэгтэй эсвэл UV хамгаалалттай арчилгааны/нүүр будалтын бүтээгдэхүүн сонгох шаардлагатай. Хэрвээ чиний арьсны өнгө хэдийнээ өөрчлөгдөөд эхэлсэн бол бид чамд эдгээр асуудлыг багасгаж урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй Optimals Even Out цувралын бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.
3. ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕ
Эмэгтэйчүүдийн биед дааврын өөрчлөлт гардаг гурав дахь чухал үе бол цэвэршилт юм. Энэ үед эстроген ба прогестероны түвшин мэдэгдэхүйц буурдаг. Энэ үеийг гундалтын үе гэж хүмүүс хэлэх нь түгээмэл байдаг ба энэ нь үндэслэлгүй биш юм.
Шилжилтийн насанд зарим эмэгтэйчүүдийн арьсанд батга гардагтай адил энэ үед ч бас арьсанд асуудал үүсдэг ба энэ нь дааврын өөрчлөлттэй холбоотой юм. Эстрогены түвшин буурч тестостероны нөлөөг тэнцвэржүүлэх чадваргүй болдог ба улмаар нүх сүв бөглөрч, үсний булцуунд илүүдэл тослог хуримтлагдаж арьс хуурайшдаг. Азаар энэ үед асуудал шилжилтийн насныхтай адил хүндэрдэггүй ч, үрэвслийн эсрэг нөлөөтэй эстроген даавар хамгаалах чадвараа алдсан байдаг тул арьсан дээр батга гарах магадлал өндөр юм. Мөн энэ үед мелазма үүсэх нь түгээмэл үзэгдэл юм. Нарны туяаны сөрөг нөлөө жилээс жилд арьсанд хуримтлагддаг тул жижиг толбонууд хөгшрөлтийн толбо болж хувирдаг.
Харамсалтай нь таагүй үр дагавар үүгээр хязгаарлагддаггүй билээ. Эсторгены түвшин буурснаар коллагены боловсруулалт багасаж арьс уян хатан, чанга байдлаа алддаг. Эс шинэчлэгдэх процесс удааширдаг тул арьс гялбаагаа алддаг. Мөн чийгээ хадгалах чадвар нь буурдаг тул хуурайшдаг. Энэ бүгд зөвхөн эстрогены түвшин буурсантай холбоотой биш хөгшрөх процессын үр дүн юм.
Гэвч энэ нь өөрийгөө арчлахаа болино гэсэн үг биш юм. Гундаж буй арьсыг арчлах шилдэг арга бол энэ насны арьс арчилгаанд тусгайлан зориулсан бүтээгдэхүүнийг иж бүрдлээр нь хэрэглэх юм. Тэд гундаж буй арьсны дараах түгээмэл асуудлыг шийднэ: коллагены түвшинг нөхөн сэргээнэ, чанга байдлаа алдахаас хамгаална, нүүрний хэлбэрийг тодруулна, үрчлээг толийлгоно, арьсыг чийгшүүлнэ. Гундаж буй арьс арчилгааны бас нэгэн чухал хэсэг бол меланины түвшин нэмэгдэхтэй тэмцэх юм. NovAge брэндийн Time Restore цуврал нь найрлагадаа Генистеин сои ба ургамлын эсийн өсгөврийн ханд агуулдаг ба дээр дурдсан асуудлуудыг шийдэх үр нөлөөтэй.
Мөн түүнчлэн иж бүрэн арчилгаагаа зөв сонгосноор чи ямар ч тохиолдолд, аль ч насанд батга гарах асуудлыг шийдэх боломжтой.