Залуу байх хялбар уу?

Залуу арьсыг арчлах тийм ч хялбар байдаггүй. Арьсаа хэр эрт арчилж эхэлнэ нас ахихад тэр зэргээр үр дүн нь мэдрэгдэх болно. Дараах хэсэгт бид ямар арчилгаа хийснээр чи өөрийн гоо үзэсгэлэндээ урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжтойг тайлбарлалаа.

ЦЭВЭРЛЭГЭЭ
Цэвэрлэгээ – энэ бол аль ч насанд хийх иж бүрэн арьс арчилгааны хамгийн чухал хэсэг юм. Ялангуяа дааврын өөрчлөлт явагдаж арьс хэт их тослогтож шилжилтийн насны батга, үрэвсэл гарах үед арьс цэвэрлэгээнд маш их ач холбогдол өгөх хэрэгтэй. Өглөө ба оройны цэвэрлэгээ нь арьсны гадаргуу дээрх нүүрний будгийн үлдэгдэл болон бохирдлоос ангижруулахаас гадна, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хэт их ядарсан, бушуухан орондоо орохыг хүсэж байгаа үедээ сургуулиасаа ирэнгүүтээ нүүрээ угааж заншаарай, ингэснээр чи үргэлж цэвэрхэн арьстай унтах болно. 

Бидний зөвлөмж: «Цэвэр арьс» нүүрний шингэн саван

ГУУЖУУЛАЛТ
Өсөж буй залуу бие махбодын боловсруулдаг дааврууд нь арьс шинэчлэгдэх процессыг удаашруулж улмаар арьсан дээр үхэжсэн эсүүд хуримтлагддаг. Тэднээс ангижрахын тулд гуужуулагч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Заавал шинэ бүтээгдэхүүн худалдан авах шаардлагагүй. Нүүрээ ердийн цэвэрлэгч бүтээгдэхүүнээрээ угаахдаа нүүр угаагч зөөлөвч эсвэл нүүр цэвэрлэгч төхөөрөмж хэрэглээрэй. Тэд бохирдлыг арилгахаас гадна нүх сүвийг цэвэрлэнэ. Мөн арьсны нүх сүвийг цэвэрлэж нянгийн эсрэг үйлчилдэг нүүрний гуужуулагч (жишээ нь, PureSkin цувралын) хэрэглэж болно. 

ЧИЙГШҮҮЛЭЛТ
Хэрвээ чи тослог арьстай бол (ихэнх шилжилтийн насныханд арьс тослогтох нь түгээмэл үзэгдэл) чийгшүүлэгч тос хэрэглэх санаа чамд утгагүй санагдаж магад. Гэвч чийгшүүлэлт бол зайлшгүй хэрэгтэй арчилгаа юм. Өнөөдөр зах зээл дээр тослог агуулаагүй маш олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Тэд арьсны нүх сүвийг бөглөдөггүй ба тослог гялгар үүсгэдэггүй.  

Бидний зөвлөмж: «Цэвэр арьс» тослог арьсанд зориулсан тос

ХАМГААЛАЛТ
40-өөс дээш настай хэн нэгнээс арьс арчилгааны тухай зөвлөгөө асуугаад үзээрэй. Ихэнх нь “Нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглэ” гэж зөвлөнө гэдэгт бид итгэлтэй байна. Бид энэ дүрмийг баталж байна: өглөөнөөс орой болтол, өдрийн цагаар, цаг агаар ямар байхаас үл шалтгаалж SPF хамгаалалттай тос хэрэглээрэй. Бидэнд итгээрэй, 20-30 жилийн дараа толинд харахдаа чи арьсаа хамгаалсандаа баярлаж эрүүл, гэрэлтсэн арьсаараа бахархах болно. 

НҮҮР БУДАЛТ
Итгэнэ үү, байна уу өөрөө л мэд, гэхдээ арьс сайхан харагдах хугацаа тун богино буюу ердөө л 13-18 насанд л байдаг. Жигд, толигор, ширхэг ч үрчлээгүй арьс – энэхүү гэрэлтсэн, залуу арьсны гоо үзэсгэлэнг батга хүртэл муухай харагдуулж чадахгүй. Нүүрэн дээр үрэвсэл, батга гарсан нөхцөлд өө дарагч эсвэл чийгшүүлэгч шингэн энгэсэг түрхэж өө сэвээ дараарай. 

ЭНГИЙН ШИЙДЛИЙН ХҮЧ
Хэдийгээр арьсанд чинь хөгшрөлтийн ямар ч шинж тэмдэг илрээгүй ч арьс хөгшрөлтийн эсрэг орчин үеийн бүтээгдэхүүн хэрэглэх хүслээр дүүрэн байгааг нь бид ойлгож байна. Гэвч яг одоогоор чиний арьсанд ээжид эсвэл эгчид нь тусалдаг идэвхт орцууд хэрэггүй. Залуу насанд зөв хооллож, хангалттай унтах нь хамаагүй ач тустай байдаг, харин арчилгааны хувьд юуны түрүүнд өөрийн арьсныхаа төрлийг тодорхойлж, онцлог, шаардлагыг нь олж мэдээрэй. Энэ мэдээлэл чамд ирээдүйд хэрэг болно. 






Зурвас: Зураг: Getty Images