Гиалуроны хүчлийг сонгох 3 шалтгаан

Арьс чийгшүүлэлтийн хамгийн үр дүнтэй орцуудын нэгийг тайлбарлая.

ГЯЛБАА
Тансаг амралтын газраас дөнгөж ирсэн мэт гэрэлтсэн, толигор арьс бол бүгдийн хүсдэг зүйл. Гэвч амралтын тухай бодохоос цаашгүй байвал, гиалуроны хүчилтэй бүтээгдэхүүн танд төгс харагдахад тань тусална. Түүний молекулууд чийгийг өөртөө татаж жингээсээ 1000 дахин илүү чийгийг хадгалах чадалтай юм. Үр дүнд нь арьс чийгээр дүүрэн, зөөлөн ба чанга болно.

ТОРГО МЭТ
Анхны үрчлээнүүд гарч эхэлсэн үү? Гиалуроны хүчил нь арьсны гадаргууг тэнийлгэх чадвартай гэдэг нь батлагдсан юм. Хормын дотор арьсыг чангаруулж хөгшрөлтийн үйл явцыг удаашруулна.

ХАМГААЛАГЧ
Гиалуроны хүчил нь байгалийн гаралтай чийгшүүлэгч хүчийн зүйлд багтдаг (NMF). Энэ нь арьсны бүтцэд байдаг, арьсны чийгшлийг хариуцдаг молекулын иж бүрдэл юм. Залуудаа арьс өөрөө хангалттай гиалуроны хүчил агуулдаг боловч хөгшрөх тусам хэмжээ нь багассаар байдаг. Та арьс арчилгааны бүтээгдэхүүнүүддээ түлхүү ашигласнаар арьсныхаа төрөлхийн хамгаалагч давхаргыг бэхжүүлж чийгээ хадгалахад нь туслах юм.


ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮНД БАЙГАА ВЭ?
Гиалуроны хүчлийг голцуу нүүрний бэлдмэлийн найрлагад ашигладаг боловч тус хүчлийг агуулдаг иж бүрэн арчилгааг сонговол илүү үр дүнтэй. Ecollagen Wrinkle Power үрчлээний эсрэг нүүрний бэлдмэл нь бага молекулт гиалуроны хүчил агуулдаг бөгөөд энэ хүчил нь арьсанд илүү гүн нэвтэрч арьсыг дотроос нь чийгшүүлж, үрчлээг тэнийлгэж, харагдах байдлыг сайжруулдаг.

Зурвас: Зураг: Oriflame