Утгыг нь мэдэх хэрэгтэй зургаан эко тэмдэг

Гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгохдоо хүртэл байгаль орчиндоо санаа тавимаар байна уу? Тэгвэл бүтээгдэхүүний савлагаан дээрх дараах тусгай тэмдгүүдэд анхаарлаа хандуулаарай.

1. FRIEND OF THE SEA («FOS»)
Манай Wellness цувралын загасны тос нь олон улсын Friend of the Sea (FOS) сертификаттай. FOS – энэ бол усыг хамгаалах зорилготой төрийн бус, мөн арилжааны бус байгууллага юм. Энэ бол загас барих ба загас барих аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжиж сертификат олгогч олон улсын тэргүүлэх байгууллага юм. FOS сертификатын хөтөлбөрт хамрагдсан загас барих/боловсруулах аж ахуйн нэгжүүдийг загас барих тодорхой аргачлалыг ашиглах, мөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөгөө доод хэмжээ рүү буулгахыг уриалдаг. Мөн тус сертификат нь эрчим хүчний хэмнэлттэй ашиглалт ба нийгмийн хариуцлагатай байдлын маш өндөр стандартаар хангадаг.

2. FAIRTRADE («ШУДАРГА ХУДАЛДАА»)
Ecobeauty арьсыг арчилж чийгшүүлэгч өдрийн тос ба арьсыг толийлгогч зовхины тос нь Fairtrade сертификаттай. Тариаланчдын хувьд энэ нь хөдөлмөрийн илүү шударга нөхцөл ба өөрийн болоод өөрийн нийгэмлэгийн ирээдүйгээ илүү сайхан болгох боломж гэсэн үг юм.

3. ВЕГАН НИЙГЭМЛЭГИЙН ХУДАЛДААНЫ ТЭМДЭГ
«Байгалийн тэнцвэр» шөлнүүд ба Ecobeauty анхны цуврал Веган нийгэмлэгт бүртгэлтэй байдаг. Энэ нь түүхий эд нь ч, бүтээгдэхүүн өөрөө ч амьтны гаралтай түүхий эдээс гаргаж авсан орц агуулаагүй ба амьтан дээр туршигдаагүй гэсэн үг юм.

4. ECOCERT
Ecobeauty цуврал нь Ecocert байгууллагын сертификаттай.  Тус сертификат нь зөвхөн байгалийн цэвэр орц ашигласныг баталж, синтетик орцын хэрэглээг хянаж, органик ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

5. ОЙ МОД ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ™ (FOREST STEWARDSHIP COUNCIL; FSC™)
Бид Ойн мод хяналтын зөвлөлийн сертификаттай хатуу цаасан савлагаа ашигладаг. Энэ нь манай түүхий эдийг байгаль орчинд хариуцлагатай хандах зарчмыг мөрдлөг болгож дахин боловсруулагддаг түүхий эдээр бэлдсэн гэсэн үг юм.

6. THE GREEN DOT («НОГООН ЦЭГ»)
The Green Dot («Ногоон цэг») тэмдэг – энэ бол Орифлэйм компани нь савлагааны материалынхаа хог хаягдлыг цуглуулах, ялгах ба дахин боловсруулалтад оруулах үнэ төлбөрийг төлснийг батална.

Зурвас: