Ecobeauty арьсыг толийлгох үйлчилгээтэй зовхины тосEcobeauty арьсыг толийлгох үйлчилгээтэй зовхины тос Ecobeauty арьсыг толийлгох үйлчилгээтэй зовхины тос
Ecobeauty

Ecobeauty арьсыг толийлгох үйлчилгээтэй зовхины тос

32200
ТӨГ 46,700
15  мл.

Нүдний орчмын арьсныхаа гялбааг сэргээгээрэй! Шведийн алирс жимс ба чацарганын тосны антиоксидант үр нөлөөтэй чийгшүүлэгч тос нь нүдний орчмын арьсны мэдрэмтгий арьсыг нөхөн сэргээнэ, эрч хүчээр цэнэглэнэ, алжаалын ул мөрийг арилгаж харцыг сэргэг харагдуулна. Байгалийн гаралтай орц найрлагын чанар нь ECOCERT ба Fairtrade (Шударга худалдаа) сертификатаар баталгаажсан. Парабен агуулаагүй.


  • Нүдний орчмын арьсыг хормын дотор сэргээж сэрүүцүүлнэ (86% нь баталсан).
  • Арьсыг зөөлрүүлнэ ба чийгшүүлнэ* (95% нь баталсан).
  • Арьсыг тэжээлээр хангаж хамгаална* (88% нь баталсан).
  • Арьсны эрүүл гялбааг нөхөн сэргээнэ* (79% нь баталсан).
  • Нүдний орчмын арьсанд чийглэг дутсаны улмаас үүссэн сэтгэл хөдлөлийн жижиг үрчлээг тэнийлгэнэ.
  • Доод зовхинд бараан хүрээ* (73% нь баталсан) болон хаванг багасгахад тусална* (80% нь баталсан).
  • Fairtrade сертификаттай, Буркина Фасо улсын ши тос үйлдвэрлэгчдийн холбооноос худалдаж авдаг ши тос, мөн Энэтхэг улсын Kerala FT Alliance тариаланчдын нийгэмлэгээс худалдаж авдаг наргил модны самрын тос агуулдаг.
  • Хөнгөн бүтэцтэй.
  • Бүх насны, бүх төрлийн арьсанд тохирно.

*90 долоо хоног үргэлжилсэн 2535 насны 4 эмэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын дүн.


ECOBEAUTY ИЖ БҮРЭН АРЬС АРЧИЛГАА

АЛХАМ 2: НҮДНИЙ ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА


Нүдний орчмын арьс бусад хэсгийн арьснаас илүү нимгэн ба зөөлөн байдаг. Энэ нь арьс хөгшрөлтийн шинж тэмдэг хамгийн түрүүнд энэ хэсэгт илэрнэ гэсэн үг юм. 20-25 наснаас эхлээд энэ орчмын арьсанд онцгой арчилгаа хэрэгтэй. Зовхины тос нь илүү хөнгөн бүтэцтэй байдаг тул арьсанд маш сайн шингэдэг. Мөн арьсыг цочроохгүйн тулд маш бага эсвэл огт үнэр агуулдаггүй. Үрчлээ, доод зовхины бараан хүрээ болон хавангаас сэргийлэхийн тулд зовхины тосыг өглөө ба орой түрхээрэй.


Ecobeauty толийлгох үйлчилгээтэй зовхины тос нь (32220) нүдний орчмын мэдрэмтгий арьсыг зөөлрүүлнэ, толийлгоно ба чийгшүүлнэ.

ECOBEAUTY ИЖ БҮРЭН АРЬС АРЧИЛГАА

Өдөр өдрөөр улам нэмэгдэх таны төрөлхийн гоо үзэсгэлэн


Дээд зэргийн чанартай байгалийн гаралтай, органик зургаан бүтээгдэхүүн, алхам бүр нь өмнөх алхмын арчилгааг дэмжигч Орифлэймийн 4 алхам бүхий арьс арчилгааны систем, нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлэгч тусгай найрлага нь арьсыг иж бүрэн арчилж, эрүүл мэнд, гоо үзэсгэлэн болон гэрэлтсэн төлөвийг нь дэмжихэд хэрэгтэй бүхнээр хангана.


Алхам 1: ЦЭВЭРЛЭГЭЭ

Ecobeauty нүүр цэвэрлэгч сүүн шингэн (32197) ба Ecobeauty сэргээгч тоник нь (32198) нүүр, хүзүү ба цээжний арьсыг бохирдол болон нүүрний будгаас ангижруулна, мөн арьсыг тайвшруулж сэргээнэ.


Өглөө ба орой: сүүн шингэнээс нүүр цэвэрлэгч хөвөн дээр аваад нүүр, хүзүү ба цээжний арьсыг зөөлөн арчиж бохирдол болон нүүрний будгийг арилгана. Сэргээгч тоникоос бага зэргийг хөвөнд шингээгээд бохирдол болон нүүрний будгийн үлдэгдлийг арилгахын тулд нүүр, хүзүү болон цээжний арьсыг арчина. Арьсыг цэвэрлэж сэргээхийн тулд өглөө ба орой уг алхмыг давтан хийгээрэй.

АЛХАМ 2: НҮДНИЙ ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА

Ecobeauty толийлгох үйлчилгээтэй зовхины тос нь (32220) нүдний орчмын мэдрэмтгий арьсыг зөөлрүүлнэ, толийлгоно ба чийгшүүлнэ.


Өглөө ба орой: тосноос багахан хэмжээтэй авч нүдэнд орохоос зайлсхийн нүдний орчмын арьсанд түрхэнэ. Тосыг ядам хурууны өндгөөр хөнгөн иллэг хийж түрхэхийг зөвлөж байна.

АЛХАМ 3: ЭРЧИМЖҮҮЛЭГЧ

Арьсыг өдрийн эсвэл шөнийн тос түрхэхэд бэлдэж гэрэлтсэн болгоход Ecobeauty арьсыг нөхөн сэргээгч (32203) бэлдмэл тусална.


Өглөө ба орой: бэлдмэлийг цэвэрлэж тоникоор арчсан арьсанд түрхэнэ. Нүүрэнд тос түрхэхээс өмнө бэлдмэлийг арьсанд шингэтэл хэдэн минут хүлээгээрэй.

АЛХАМ 4: ҮНДСЭН АРЧИЛГАА

Өдрийн цагаар арьсыг чийгшүүлэх эсвэл шөнийн цагаар арьсыг эрчимтэй нөхөн сэргээхэд Ecobeauty цувралын өдрийн тос (32199) ба Нүүрний тэжээллэг тос (32201) тусална. Тосыг Ecobeauty арьсыг нөхөн сэргээгч бэлдмэл (32203) хэрэглэсний дараа түрхэхийг зөвлөж байна.


Өглөө: өдрийн тосноос бага зэргийг (хоёр ширхэг хатаасан үзэмтэй тэнцэхүйц хэмжээтэй) аваад бэлдмэл хэрэглэсний дараа нүүр, хүзүү ба цээжний арьсанд хөнгөн иллэг хийж түрхээрэй.
Орой: нүүрний тэжээллэг тосноос хоёр дуслыг хуруун дээрээ авч бага зэрэг бүлээсгээрэй. Дараа нь нүүр, хүзүү ба цээжний арьсанд хөнгөн иллэг хийж түрхээрэй. Тосыг арьсанд жигд шингэтэл хэдэн минут хүлээгээрэй.

Идэвхт орц:


  • Швед алирс жимсний үрийн тос (vaccinium vitis-idaea seed oil) ба чацарганын үрийн тос (hippophae rhamnoides seed oil) бие махбодын өөрөө боловсруулдаггүй линолийн ба альфа-линолийн тосны хүчлээр, мөн антиоксидант хамгаалалтаар хангах Е аминдэмээр баялаг юм Эдгээр хүчлүүд нь арьсны эрүүл мэнд болон чийглэг байдалд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Арьс толийж гэрэлтэн гайхамшигтай харагдана.

Бид ургамлын цэвэр хандад суурилсан байгалийн гаралтай найрлага бүтээдэг

Байгалийн цэвэр орц маш мэдрэмтгий, хэврэг байдаг. Тиймээс энэ төрлийн хандын дээд зэргийн ач тустай үнэт шинж чанарыг хадгалж үлдэхэд гаргаж авах аргачлал маш чухал юм. Бид Ecobeauty цувралыг бүтээхдээ маш мэдрэмтгий орцод нь гэмтэл учруулахгүй аргачлал хэрэглэсэн тул тус цувралын эцсийн бүтээгдэхүүнүүдийн найрлага дахь ургамлын гаралтай орцууд үнэт шинж чанараа дээд зэргээр хадгалж чадсан билээ.


Орцоос цэвэр хандыг нь гаргаж авахад бид шингэн нүүрс төрөгчийн давхар ислийн тусламжтай нам даралтат CO2-олборлох аргачлалыг хэрэглэсэн. Энэ бол экологийн цэвэр аргачлал ба процесс нь маш түргэн явагддаг, мөн бусад аргачлалтай харьцуулбал илүү бага хэм ашигладаг юм. Ингэснээр эрчим хүчний зарцуулалтыг хэмнэх ба дээд зэргээр цэвэршүүлсэн ханд гаргаж авах боломжтой.

Орц найрлага

AQUA, GLYCERIN, BENTONITE, BUTYROSPERMUM PARKII BUTTER, COCOS NUCIFERA OIL, ISOPROPYL MYRISTATE, TAPIOCA STARCH, CETEARYL GLUCOSIDE, SORBITAN OLIVATE, GLYCERYL CAPRYLATE, CETYL ALCOHOL, STEARYL ALCOHOL, VACCINIUM VITIS-IDAEA SEED OIL, STEARIC ACID, PHENETHYL ALCOHOL, PALMITIC ACID, XANTHAN GUM, CITRIC ACID, POTASSIUM SORBATE, SODIUM BENZOATE, HIPPOPHAE RHAMNOIDES SEED OIL, MALTODEXTRIN, QUARTZ, SIGESBECKIA ORIENTALIS EXTRACT, SODIUM CARBONATE, ARACHIDIC ACID, LAURIC ACID, MYRISTIC ACID, HELIANTHUS ANNUUS SEED OIL, ROSMARINUS OFFICINALIS LEAF EXTRACT
Арьсандаа байгаль дэлхийн сайхан бүхнийг бэлэглээрэй. Тэжээллэг бодис ба аминдэмээр баялаг байгалийн болон органик гаралтай орцууд - арьсны тань эрүүл мэнд, гоо үзэсгэлэн ба гялбааг дэмжинэ. Ecobeauty цуврал бүтээгдэхүүнтэй танилц!