ИЛҮҮДЭЛ БҮХНЭЭС АНГИЖРАХ
Ууранд орсны дараа арьс гуужуулагчид маш сайн хариу үйлдэл үзүүлдэг. Гуужуулалтыг илүү үр дүнтэй болгохын тулд усанд орохоосоо өмнө хатуу үстэй хуурай сойзоор биеэ үрээрэй – энэ бол хаванг арилгах төгс арга юм. Шүршүүрт орохоос өмнө хуурай сойзоор тогтмол иллэг хийх нь целлюлитээс ангижирч арьсыг толигор ба уян хатан болгоход ач тустай.
МУЛТИТАСКИНГ
Ваннд хэвтэхээсээ өмнө үсэндээ тос түрхээд, нүүрэндээ шавран маск тавиарай. Хамгийн гол нь бүгдийг урьдчилаад бэлдэх хэрэгтэй. Ганц SPA өдрийн дотор олон арчилгааг нэгэн зэрэг хийж болох байтал цаг алдах юун?
ДАЛАЙ ДОТОР
Бид далай дээр амрахаар явахдаа эрч хүчээр дүүрч, дархлаа маань сайжирч, үс ба хумсны байдал сайжирдаг. Бид хэдэн сарын эрч хүчний цэнэгийг урьдчилаад нөөцөлсөн мэт байдаг. Харин танд дуулгах сайхан мэдээ бол далайн давстай ванны яг үүнтэй адил нөлөө үзүүлдэг юм. Төсөвт таатай ба үр дүнтэй: давс нь зөвхөн архаг ядаргааг тайлаад зогсохгүй өөр олон өвчинг эмчлэхэд ач тустай.
УСНЫ ХАТУУЛАГ
Чиний амьдардаг газрын ус нь хэт хатуу бол арьсаа хуурайшихаас хамгаалахын тулд усыг зөөлрүүлэгч тусгай бүтээгдэхүүнүүд хэрэглээрэй. Тэд хөөсөрдөггүй ба усанд уусдаг. Харин ваннаас гарахад чиний арьс хэдийнээ лосьон түрхсэн мэт толигор ба чийглэг болдог.
ХӨГЖМИЙН НОТ МЭТ
Стресст олон талаас нь нөлөөлөөрэй: үнэрлэх ба сонсох мэдрэмжээ ч бас эрхлүүлж болдог! Анхилуун лаанууд асаагаад утсан дээр тайвшуулах хөгжим тавиарай. Энэ хормын дотор чамд тайвшралт мэдрүүлнэ.
ЭФИРИЙН ТОСНУУД
Ванны усан хэдэн дусал дусаавал тэд гадаргуу дээр нь хөвөх болно. Хайртай тосноосоо далайн давсан дээр хэдэн дусал дусаагаад хэдэн минут хүлээсний дараа усанд уусгаарай.
ХУУРАЙШИЛТТАЙ ТЭМЦЭЭРЭЙ
Хэрвээ чи халуун ваннд хэвтэх дуртай бол арьс хатахдаа маш их чийг алддагийг санаарай. Тиймээс халуун усанд орох, гуужуулалт хийх ба бусад арчилгааны дараа биеийнхээ арьсанд бүхэлд нь тэжээлийн эсвэл чийгшүүлэгч тос түрхээрэй. Энэ нь хөнгөн тос ч байж болно, баялаг бүтэцтэй өтгөн тос ч байж болно. Арьсныхаа төрөл ба тухай улирлыг харгалзаж сонгороой. Хүйтний улиралд илүү өтгөн бүтэц сонгоорой.