1. ХҮНИЙ БИЕИЙН ХАМГИЙН ТОМ ЭРХТЭН БОЛ...
a) зүрх
б) арьс
в) элэг
2. «ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСЛЭЛТЭЙ СОРИЛД ХАМРАГДСАН» ГЭСЭН БИЧИГ НЬ ДАРААХ УТГЫГ АГУУЛДАГ...
a) сайн дурын хэрэглэгчид бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд хэрэглэсний үр дүнд шинж чанарыг нь сорилоор баталсан.
б) тус бүтээгдэхүүн нь сорил хийгддэг клиник орчинд боловсруулагдсан.
в) тус бүтээгдэхүүний шинж чанарыг амьтан дээр сорил хийсний үр дүнд баталгаажуулсан.
3. SPF АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДАРААХ НӨХЦӨЛД ХЭРЭГЛЭНЭ...
а) далайн эрэг дээр амарч байхдаа, биеэ наранд шарахдаа.
б) нартай өдрүүдэд.
в) цаг агаараас үл хамаарч өдөр бүр.
4. АРЬСАА ЗӨВХӨН ОРОЙ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ..
a) Зөв
б) Буруу
5. ОРИФЛЭЙМИЙН АРЬС СУДЛАЛЫН ИНСТИТУТ АЛЬ ХОТОД БАЙРЛАДАГ ВЭ…
a) Польш улсын нийслэл Варшав хотод
б) Мексик улсын нийслэл Мехико хотод
в) Швед улсын нийслэл Стокгольм хотод
6. ЭРЧИМЖҮҮЛЭГЧ БЭЛДМЭЛИЙГ ХЭЗЭЭ ТҮРХЭХ ВЭ…
a) нүдний тос түрхсэний дараа чийгшүүлэгч тос түрхэхийн өмнө.
б) нүүрээ цэвэрлэсний дараа.
в) нүүрээ цэвэрлэсний дараа чийгшүүлэгч тос түрхэхийн өмнө.
7. ОРИФЛЭЙМИЙН АЛЬ БҮТЭЭГДЭХҮҮН ECOCERT, THE VEGAN SOCIETY, FAIRTRADE БА FSC СЕРТИФИКАТУУДЫГ ЭЗЭМШДЭГ ВЭ?
a) Ecobeauty
б) Optimals
в) NovAge
ХАРИУЛТ
1. Зөв хариулт: В
Арьс – энэ бол хүний биеийн хамгийн том эрхтэн. Элэг – энэ бол хамгийн том (ба хамгийн хүнд) дотор эрхтэн.
2. Зөв хариулт: А
Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан бүтээгдэхүүнүүд – энэ бол сайн дурын хэрэглэгчдийг шинжлэх ухааны үндэслэлтэй сорилд хамруулсны үр дүнд шинж чанар нь батлагдсан бүтээгдэхүүнүүд юм.
3. Зөв хариулт: В
Хамгийн бүрхэг өдөр хүртэл хэт ягаан туяа арьсанд сөргөөр нөлөөлдөг. SPF 35 агуулсан чийгшүүлэгч бүтээгдэхүүн чамайг үргэлж хамгаална.
4. Зөв хариулт: Б
Шөнө унтах зуур арьс нөхөн сэргэх процесс явагдаж үр дүнд нь арьсны гадаргуу дээр үхэжсэн эд эс болоод илүүдэл тослог хуримтлагддаг. Эдгээр бохирдлоос ангижрах ба арьсаа арчилгааны дараагийн алхмуудад бэлдэхийн тулд цэвэрлэгээ зайлшгүй хэрэгтэй.
5. Зөв хариулт: В
Манай мэргэжилтнүүд шинэ бүтээгдэхүүний боловсруулалт болон эрдэм шинжилгээний судалгаагаа Швед улсын нийслэл Стокгольм хотод хийдэг.
6. Зөв хариулт: А
Ерөнхий дүрмийг харвал арчилгааны бүтээгдэхүүнүүдийг бүтцийнх өтгөнийх нь дагуу дэс дарааллаар түрхдэг. Тэгэхээр, хамгийн хөнгөн бүтэцтэй зовхины тосыг хамгийн түрүүнд түрхэнэ. Дараа нь арай илүү өтгөн бүтэцтэй бэлдмэлийг түрхэнэ. Бэлдмэл нь ач тустай хүчил, антиоксидант болон аминдэм бүхий идэвхт орцуудыг арьсны гүн давхарга руу нэвчүүлдэг. Харин хамгийн сүүлд хамгийн өтгөн бүтэцтэй өдрийн эсвэл шөнийн чийгшүүлэгч тосыг түрхэнэ.
7. Зөв хариулт: А
Дээрх бүх сертификатуудыг EcoBeauty цувралын бүтээгдэхүүнүүд эзэмшдэг. Энэхүү цувралын боловсруулалтын явцад ёс зүйн болон байгаль орчны стандартыг дээд зэргээр мөрдлөг болгодог тул бүтээгдэхүүнүүд нь байгалийн гаралтай орц найрлагыг дээд хэмжээнд агуулдаг.