ЦЭВЭРЛЭХ
Энгийн дүрэм: бохирдлоос ангижруулж цэвэрлэсэн нүх сүв тослог, тоосоор дүүрч бөглөрсөн нүх сүвнээс илүү үл мэдэгдэм харагддаг. Бохирдол нүх сүвийг улам илэрхий болгодог, ялангуяа бөглөрсөн нүх сүв хар батга болон хувирдаг.
Өглөөний ба оройны цэвэрлэгээ нь илүүдэл тослог болон нүүрний будгийн үлдэгдлээс ангижруулна. Эхлээд цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглээд дараа нь нүүр цэвэрлэгч хөвөнд тоник шингээгээд нүүрийг арчаарай – тэр хамгийн тогтоцтой бохирдлыг хүртэл арилгана. Мөн арьс цэвэрлэгээг улам үр дүнтэй болгох бас нэгэн арга бол нүүр цэвэрлэгч төхөөрөмж хэрэглэх юм: энэхүү төхөөрөмж нь нүх сүвийг ердөө л хэдхэн долоо хоногийн дотор үл мэдэгдэм болгодог нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагджээ.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ СӨРӨГ НӨЛӨӨНӨӨС ХАМГААЛАХ
Нарны хэт ягаан туяа, тогтсон хэмнэлгүй амьдралын хэв маяг, стресс, тамхи татах – эдгээр хүчин зүйлс арьсанд сөргөөр нөлөөлдөг ба ялангуяа нүх сүвийг томруулах, нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй. Нарны хэт ягаан туяа арьсны бүтцийг сулруулж улмаар нүх сүвийг томруулдаг. Харин энэ байдлаас сэргийлэхийн тулд нарнаас хамгаалагч бүтэгдэхүүн өдөр бүр хэрэглэж заншаарай. Мөн өдөр бүр 8 цаг унтах эрүүл нойрны зуршил арьсанд маш эерэг нөлөөтэй. Тамхины эрүүл мэнд, арьсанд үзүүлдэг хор хөнөөлийг хүн бүр хэдийнээ мэддэг тул энэ тухай ярих шаардлагагүй байх.
ХҮЧИЛТЭЙ НАЙЗЛАХ
Бодит байдал: нүх сүв булчингүй тул сунаж агшдаггүй. Харин арьсны үхэжсэн эд эс нүх сүвийг бөглөж улам илэрхий харагдуулдаг. Гликолийн хүчил ба салицилийн хүчил, мөн бета ба альфа-гидро хүчлүүд агуулсан гуужуулагч бүтээгдэхүүнүүд арьсны гадаргуу дээрх үхэжсэн эд эсийг гуужуулдаг. Ecollagen бэлдмэл, NovAge тоник ба True Perfection брэндийн шөнийн тос нь эдгээр ач тустай хүчлүүдийг агуулдаг ба нүхжилтийг илүү үл мэдэгдэм болгоход тусална.
ЧИЙГШҮҮЛЭХ
Чи тослог арьстай бол нүх сүв томрох асуудал чамд илүү танил санагдах байх. Нүх сүвийг бөглөгч өтгөн тослог бүтэцтэй тосны оронд хөнгөн лосьон эсвэл чийгшүүлэгч гел хэрэглэх шаардлагатайг чи хэдийнээ мэддэг байх. Гэвч хамгийн гол зүйлийг бүү мартаарай: энэ бол чийгшүүлэлт. Магадгүй тослог арьсыг чийгшүүлнэ гэдэг утгагүй санагдаж болох ч арьс хэдий чинээ чийглэг байна тэр зэргээр эсүүд нь том байж нүх сүв багасаж харагдана гэдгийг бүү мартаарай.
ДАЛДЛАХ
Нүх сүвээ маш богино хугацаанд далдалмаар байна уу? Чамд NovAge арьсны гадаргууг толийлгож арчлагч нүүрний будгийн суурь тос тусална. Тосыг нэг давхар түрхээрэй - тэр арьсан дээр жигд, төгс бүрхүүл үүсгэнэ. Харин одоо суурь шингэн энгэсгээ түрхэхэд л хангалттай – нүүр будалт хийхэд бэлэн боллоо!