Түргэн бөгөөд ач тустай таван зууш

Өлсөж байна уу? Замдаа эсвэл ажил дээрээ түргэн юу идэх вэ гэж бодож байна? Энэ үед хамгийн гол нь шоколад идэх хэрэггүй! Бид чамд бэлдэхэд түргэн, амттай, ач тустай, эрүүл 5 зуушны санааг дараах хэсэгт тайлбарлалаа.

1. САМАР
Хоол хооронд байнга өлсөөд байна уу? Цүнхэндээ үргэлж жижиг ууттай самар авч яваарай. Самар нь ач тустай тос болон уургийг их хэмжээнд агуулдаг ч маш өндөр илчлэгтэй. Өдөрт 10 ширхэг самар идээрэй.

2. УУРГААР БАЯЛАГ АМТТАН
Манай «Байгалийн тэнцвэр» уургаар баялаг амттан нь уураг болон эслэг эдээр баялаг зөвхөн байгалийн цэвэр орц агуулахаас гадна, гликемийн индекс багатай, мөн нэг порц нь ердөө л 150 калор юм. Кофены завсарлагаа хиймээр байна уу? Гурилан бүтээгдэхүүн эсвэл чихэрлэг зүйлийг «Байгалийн тэнцвэр» уургаар баялаг амттанаар орлуулаарай. 

3. НОГОО
Ногоо бол эрүүл зуушны бас нэгэн хувилбар юм. Лууван эсвэл чинжүүг угааж цэвэрлээд идэхэд эвтэйхэн зүсээрэй. Ач тустай ба илчлэг багатай!

4. ШӨЛ
Чи маш ихээр өлсөж байвал «Байгалийн тэнцвэр» шөлийг халуунаар нь уугаарай. Буцалж буй эсвэл хав халуун усанд шөлний хуурай бэлдмэлээс нэг халбага хийгээд хутгаарай– эслэг эд болон уургаар баялаг амттай, амархан цатгадаг ингээд бэлэн боллоо! Ердөө л 70 калор!

5. ЖИМС
Гадил ба алим – энэ бол өдрийн  цагаар идэхэд хамгийн тохиромжтой зууш юм. Жимс нь бие махбодод зайлшгүй хэрэгтэй аминдэм агуулдаг, цүнхэнд багтдаг мөн бэлдэхэд хугацаа шаардахгүй. Бас нэгэн сонголт бол хатаасан жимс юм. Нэг атга хатаасан жимсийг наран цэцгийн эсвэл хулууны үртэй холиорой – ингээд л боллоо!

Зурвас: Зураг: Getty Images