Ховор олдоцтой хүнсийг орлуулах супер хүнс манайд байдаг уу?
Мэдээж байдаг. Юуны түрүүнд энэ бол ногоон гурвалжин будаа. Гадаадууд энэ хүнсийг анх амсаж үзээд л дурладаг. Миний мэддэг олон ахлах тогооч нарыг түүнийг одоо зоогийн газартаа хэрэглэдэг болсон. Энэ бол жинхэнэ славян хүнс юм. Бид үүгээрээ бахархдаг. Дараа нь хөц будаа зэрэг биед ач тустай бүхэл үрийн үр тариа орно. Цангис ба аньс зэрэг жимснүүд өөр улсуудад байдаг ч, манай ургадаг нь үнэхээр онцгой. Мөн мөлхөө бөөрөлзгөнө, чацаргана байна. Гаднынхан энэ хоёр жимсийг амсаж үзээд ухаанаа алддаг гээд бод! Мөлхөө бөөрөлзгөнийг англиар “cloudberry" буюу үүлэн жимс гэж нэрлэдэг, учир нь тэрээр яг үүл шиг харагддаг . Нью-Йоркт зоогийн газраа нээж байхдаа бид мөлхөө бөөрөлзгөнө болон чацарганаар хүйтэн ундаа хийж байсан. Хүмүүс: «Энэ юу вэ?» гэж асуухад бид :«Энэ бол манай нутгийн бахархал нь болсон жимс» гэж хариулж билээ.
Таны хувьд зөв хооллолт гэж юу вэ? Ууранд жигнэсэн тахианы цээж мах, будаа зэрэг "уйтгартай" хоол уу?
Дэлхий дээр олоход хялбар, биед ач тустай, үнийн хувьд ч хямд маш олон хүнс байдаг. Заримаас нь дурдвал бүхэл үр, зэрлэг улаан буудай, ногоон гурвалжин будаа. Киноа – энэ бол дан уураг, аминдэм, эрдэс бодисоос бүрддэг хирнээ глютен агуулдаггүй бас нэгэн хүнс. Эрүүл, чанартай хоол гэдэг нь зөвхөн ууранд болгосон тахианы цээж мах болон будаа биш юм. Гол учир ямар нэгэн хүнсийг хориглоход бус, тэнцвэртэй хэрэглэхэд л байгаа юм.
Гэвч эдгээр хүнснүүд дөрвөн улирал байдаггүй, ялангуяа хойд зүгийн нутгуудад бүр ч олддоггүй. Энэ нутгаас киноа олдоно гэж үү?
Хөлдөөсөн нөхцөлд жимс, ногооны аминдэмүүд хадгалагдаж үлддэгийг та мэдэх үү? Би өөрөө хойд нутгийн хүн. Манайд биед маш олон ач тустай цангис, аньс зэрэг жимснүүд ургадаг. Бид тэднийг түүж хөлдөөгөөд бүтэн жилийн туршид хэрэглэдэг байсан. Хаана ч байсан эрүүл хооллож болдог!
Хэт их хугацаа зарцуулалгүй амттай, ач тустай хоол хиймээр байна уу? Манай Амьдрах Гоо Зүй сэтгүүлийн зуны дугаар дээрх жоруудыг туршаад үзээрэй.