1.Хуваалцаад захираарай
Шведүүд хог хаягдлыг дахин боловсруулахдаа маш их амжилтанд хүрсэн тул ахуйн хог хаягдлын 1% -иас бага нь шууд хогийн цэгт хаягддаг. Үлдсэн хэсгийг нь дахин ашиглаж, дахин боловсруулж эсвэл эрчим хүчний эх үүсвэр болгож болно.
Зөвлөмж
Та ч гэсэн хогоо ялган хаяж болно, яагаад гэвэл олон хүмүүс үүнийг дадал зуршил болгох тусам байгаль дэлхийд илүү их ашиг тусаа өгөх болно. Бүх зүйлийг нэг дор хамрахыг хичээх хэрэггүй - бага багаар эхлээрэй. Жишээлбэл, цаас болон тунгалаг шил (жишээлбэл, дуртай тосныхоо хоосон савыг) бусад хог хаягдлаас тусад нь өгөхийг хичээхээс эхлээрэй. Энэ нь зуршил болмогц та дараагийн ээлжинд хуванцар зүйлсийг ангилж эхлэн, шинэ түвшинд гарч болно! Савыг дахин боловсруулалтанд өгөхийн өмнө урьдчилан усаар зайлахаа бүү мартаарай - үйлдвэрүүд дэх бүх хог хаягдлыг гар аргаар ангилдаг.
2. Угаалгын өрөөндөө байгаль дэлхийгээ авраарай
Бид шүдээ угааж байхдаа минутанд ойролцоогоор 8 литр цоргоны ус хэрэглэдэг гэдгийг та мэдэх үү? Шведчүүдийг бага наснаас нь байгалийн баялгийг хамгаалахыг сургадаг тул шүршүүрт орохдоо, сахлаа хусахдаа, шүдээ угааж байхдаа усаа үргэлж хаадаг. Шүршүүрт орох нь 19 минутаас илүү хугацаа зарцуулдаг бол ваннд орох нь байгаль орчинд ээлтэй гэж тэд үздэг. 10минутад амжуулдаг уу? Тэгвэл та аль хэдийн усны нөөцөө хэмнэж байгаа гэсэн үг юм. Өөр нэг нууц бол бие угаагч зөөлөвч, хэрэглэх явдал юм. Түүний тусламжтай бүтээгдэхүүнээс маш багыг хэрэглэж, өтгөн хөөс үүсгэнэ. Усны хог хаягдлыг багасгаж, төсөвт хэмнэлт гаргаарай!
Зөвлөмж
Шүд болон нүүрээ угааж байхдаа усаа хааж байхаа бүү мартаарай. Шүршүүрт байхдаа ус хэмнэхэд туслах орчин үеийн гоо сайхны бүтээгдэхүүнийг туршиж үзээрэй. Тэдгээрийн нэг бол бие угаагч зөөлөвч болон ус шаардлагагүйгээр өтгөн хөөс үүсгэдэг SWEDISH SPA шүршүүрийн муссa, юм.
3. Хуванцараа, бууж өг!
Шведэд хариуцлагатай хэрэглээний чиг хандлагыг дэмжиж, хүрээлэн буй орчиндоо анхаарал хандуулдаг брэндүүдийг сонгодог. Жишээлбэл, дахин боловсруулах материалыг үйлдвэрлэлд ашигладаг. Бид ч мөн хог хаягдлыг багасгахыг эрмэлздэг бөгөөд иймээс Love Nature бүтээгдэхүүний сав баглаа нь 40% дахин боловсруулсан хуванцар материалаар хийгдсэн байдаг.
Зөвлөмж
Хуванцарыг дахин боловсруулалтанд өгөх нь маш хариуцлагатай, урам зориг хайрласан шийдвэр боловч бэлтгэл, судалгаа шаардагдана. Хэрэв та илүү энгийн зүйлээс эхлэхийг хүсэж байвал хуванцар савлагаатай шинэ зүйл худалдаж авахаа багасгах хэрэгтэй. THE ONE MAKE-UP PRO соронзон тогтоогчтой будгийн цуглуулга гэх мэт дахин цэнэглээд хэрэглэж болдог бүтээгдэхүүнийг хайж олоорой.
4. Байгалийн гаралтайг сонгоорой
Байгалийн орц найрлагатай бүтээгдэхүүн нь зөвхөн арьс төдийгүй байгаль орчинд сайн нөлөөтэй. Органик хандыг пестицидгүйгээр ургуулсан ургамлаас гаргаж авдаг тул шим тэжээл нь хадгалагдаж, хөрс болон усыг бохирдлоос хамгаалах боломжийг олгодог. Байгальд задардаг найрлага нь хуванцар хэсгүүдийг агуулдаггүй бөгөөд бичил биетэн, бактериудаар бүрэн боловсруулагддаг тул далай тэнгист хор хөнөөл учруулдаггүй.
Зөвлөмж
Байгальд задардаг найрлага болон хамгийн хатуу ёс зүйн хэм хэмжээтэй аргаар олборлосон байгалийн гаралтай орцуудыг агуулсан ECOBEAUTY иж бүрдэл цувралыг туршиж үзээрэй Oriflame хүрээлэн буй орчиндоо хэрхэн анхаардаг талаар ЭНДЭЭС олж мэдээрэй.
5. Худалдан авалтаа ухамсартайгаар хийгээрэй
Шведүүд олон ширхэг тусдаа бүтээгдэхүүнээс илүү олон үйлдэлт бүтээгдэхүүнийг илүүд үздэг бөгөөд ингэснээр хуванцрын хэмжээг багасгадаг. Та тэдний үлгэр жишээг дагаж арьс арчилгааны 4 бүтээгдэхүүнийг орлох ТУСГАЙ ЗӨӨЛРҮҮЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ, сонгон хэрэглэж болно. Энэ нь маш авсаархан тул үргэлж гарын дор бэлэн байх болно!
Зөвлөмж
Том хэмжээтэй гоо сайхны цүнхийг хаа сайгүй авч явах нь тохиромжгүй юм! Таны харцыг өөрчилж, хэд хэдэн бүтээгдэхүүнийг нэг дор орлож чадах THE ONE нүүр хэлбэржүүлэгч стикүүд гэх мэт нь авсаархан, олон талт бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглээрэй.