Түргэн хугацаанд тушаал дэвших 6 зөвлөгөө

Чи бүх даалгаврыг хамгийн өндөр үр дүнтэй биелүүлдэг. Чиний бүтээлч санаанууд зорилгоо онодог ба хамтран ажиллагсад чинь чамайг биширдэг. Зорилго, авьяас, ухаан, хичээл зүтгэл ба дипломатч зан чанар – эдгээр үгс бүгд чамайг илэрхийлдэг. Гэвч захиралдаа хэрхэн шилдэг гэдгээ нотлох вэ?

1. АЖЛЫН ҮҮРЭГ ДААЛГАВРААСАА ИЛҮҮ ИХИЙГ ХИЙГЭЭРЭЙ

Хэзээ ч “энэ миний ажил биш” гэж хэлж байгаарай. Үргэлж ажлаа хэрхэн илүү сайн, илүү үр дүнтэй болгох арга замыг эрэлхийлээрэй. Энэ нь чамайг шинэ ур чадварт суралцуулж, нөлөөллийн хүрээг тэлж илүү үнэ цэнэтэй ажилтан болгоно. 

2. ХУВЦСАА ЗӨВ СОНГООРОЙ

Муу мэдээ дуулгая: хүмүүс бидний эхний дөрвөн секундэд л үнэлчихдэг. Дараагийн гучин секундийн дотор тэд шийдвэрээ гаргадаг. Сайн мэдээ гэвэл: сайхан сэтгэгдэл төрүүлэхэд гадаа үзэмждээ анхаарал тавихад л хангалттай. Зохистой нүүр будалт, ажил хэрэгч мэдрэмжтэй хувцас – ингээд л болоо!

Урам зориг дутаад байна уу? Өөрийн салбарынхаа амжилттай хүмүүсийн хувцаслалтыг ажаарай. Ажил хэрэгч хослол уу эсвэл өдөр тутмын энгийн хувцас уу, сонголт чинийх. Тийм ээ, бид чамд амжилттай хүмүүсээс хуулбарлахыг санал болгож байна (үүнийг хүндэтгэлтэйгээр хийх чухал). Чи өөртөө хир итгэлтэй байна тэр зэргээр сайн. Эдгээр өөрчлөлтүүдээ ур чадвартайгаа хослуулбал чи ямар ч эргэлзээгүй албан тушаал дэвших шилдэг нэр дэвшигч болно. 

3. ШИНЭ ЗҮЙЛСЭД СУРАЛЦ

 Төрхөө бүрдүүлэхэд хялбар ч мэдлэг байхгүй бол харамсалтай нь хол явахгүй юм. Хэрвээ компани чамд суралцах, семинарт оролцох, хамрагдах боломж олгодог бол боломжийг 100% ашиглаарай. Өөрийн салбартаа мэргэжилтэн болохын төлөө чадах бүхнээ хийгээрэй, чадварлаг хүнээс хүн бүр тусламж гуйдаг шүү дээ. Мастер-класс зохион байгуулж, ур чадвараа бусдад заагаарай – ингэснээр чи өөрийгөө ч, компаниа ч хамгийн шилдгээр танилцуулна.

4. ХАРИЛЦАА ХОЛБОО

Хүмүүстэй харилцах ур чадвар, уян хатан хирнээ өөрийн үзэл бодлоо бат бөх хамгаалах ур чадвар – энэ бол хамгийн чухал ур чадвар юм. Компани өөрийн гэсэн соёлтой бол түүнд тулгуурласан юунд төвлөрөхөө ойлгоорой. Хүмүүстэй харилцаж чаддаг, брэнддээ үнэнч ба үйл явцыг хянаж чаддаг бол чи тушаал дэвших магадлал хамгийн өндөр хүн болно.

5. УДИРДЛАГАДАА ТУСЛААРАЙ

 Хэрвээ чамайг хүнд нөхцөлд байхад удирдлага чинь чамд тусалж байсан бол чи ч бас хариу бариарай. Ажлаа цагтаа хийж, тавьсан зорилгодоо хүрч, багийн хүчирхэг тоглогч байж бусдыг хүнд байдалд оруулахаас зайлсхийгээрэй. Ингэснээр чи ажилтны хувьд өөрийнхөө үнэлэмжийг нэмэгдүүлэх юм. Удахгүй албан тушаал дэвшүүлэх бол удирдлага чинь чиний давуу талуудыг заавал үнэлэх болно. 

6. АСУУЛТ АСУУХААС БҮҮ АЙ

Мэдээж бүх зүйл ямар ч асуудалгүй өрнөвөл чиний хичээл зүтгэл үнэлэгдэж чи албан тушаал дэвшинэ. Гэвч зарим тохиолдолд чамаас илүү их чармайлт шаардагддаг. Ажиллах хугацаандаа гаргасан амжилтууд, санаачилгуудынхаа жагсаалтыг гаргаарай. Хэрвээ чи тооцоолол дээр ажилладаг бол тоон үзүүлэлтээ бүрдүүлээрэй. Өнгөрсөн жилд хэдэн курсэд хамрагдсан, ямар шинэ зүйлсэд суралцсан гээд бүх мэдээллээ оруулаарай. Мөн энэ тухай ярихад бэлдээрэй. Гэхдээ удирдлагадаа бүгдийг нь нэг дор ярих хэрэггүй. Компанидаа байгаа нээлттэй ажлын байруудыг олж мэдээд товч намтраа тэдэнд тохируулан шинэчлээрэй. Зөв хормыг хүлээж байгаад яг яагаад чи албан тушаал дэвших ёстой гэдгээ ярихад бэлэн байгаарай. Амжилт хүсье!

Зурвас: Зураг: Getty Images