Luminescence цуглуулгын загвар зохион бүтээгчтэй хийсэн ярилцлага

Luminescence шинэ цуглуулга нь Oriflame Trend Award 2017 уралдааны ялагч, Швед загвар зохион бүтээгч Аманда Боргфорс Месароштой хийсэн хамтын ажиллагааны үр дүн юм.

Орифлэйм компани Шведийн загварын коллеж Beckmans-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа билээ. Орифлэймийн Trend Award-ын хүрээнд Beckmans-ын төгсөгчид гурав дахь жилдээ аксессуарын цуглуулга зохион бүтээж байгаа юм. Бид Аманда Боргфорс Месароштой уулзан Luminescence цуглуулгын тухай илүү ихийг сонсож, Орифлэймтэй хамтран ажилласан сэтгэгдэл болон юунаас урам зориг авдаг талаар нь ярилцлаа.

Аманда, таныг загварын ертөнц рүү хөтөлсөн зүйл юу байв?
Хувцас загвар бол хүний зан чанар, сэтгэл хөдлөл, хэв маягийг илэрхийлдэг гол зүйл. Харин би үргэлж үүний нэг хэсэг байхыг хүсдэг байсан.

Загварын ертөнцийн юу нь таныг хөглөдөг вэ?
Шинэ үеийнхэн! Энэ шинэ ертөнцийн нэг хэсэг байгаадаа би баярладаг. Одоо үед хүмүүс урлаг, соёл, хөгжим гээд хоблоотой салбарынхаа чиг хандлагад нөлөөлж, хараат бус байж чаддаг болсон.

Та Стокгольм, Копенгаген, Парис хотуудын загварын долоо хоногт цуглуулгаа толилуулж байсан. Харин Орифлэймийн Trend Award-аас шилдэг залуу загвар зохион бүтээгч шагнал хүртэхэд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Үнэхээр гайхалтай байсан! Миний хувьд энэ нь дэлхий даяар олон сая хүнд өөрийн загвараа харуулах гайхамшигтай хүндтэй боломж юм.

 

Luminescence цуглуулгын ажлаа юунаас эхлүүлсэн бэ?
Би эхлээд “Гэрэл цацруулсан шөнө” чиг хандлагыг судалсан. Шөнийн гэрэл хэрхэн хөдөлдөг, камерын хөдөлгөөнд гэрэл ямар дүрс үүсгэдэг вэ гээд л. Харин аксессуар бүтээх ажил маань 3D загвар бүтээхээс эхэлсэн, дараа нь металл утас болон цаасаар бүтээгдэхүүнийхээ дээжийг бэлдсэн.

Яагаад энэ чиг хандлага гэж?
Шөнийн хот, түүний хэмнэл, неон гэрлүүд миний анхаарлыг татсан. Тиймээс би бусдын харцыг булаах дуртай бүсгүйчүүдэд зориулж нарийн мэдрэмж төрүүлэхүйц, зоримог шийдэлтэй цуглуулга бүтээхийг зорьсон юм. Би өөрийгөө илэрхийлсэн хувцас, аксессуар, нүүр будалтад дуртай, бусдаас ялгарахыг хүсдэг хүн л дээ.

Орифлэймд зориулж өөрийн аксессуарын цуглуулгаа бүтээх ямар санагдсан бэ?
Гайхалтай! Глобалын баг надад бүх үе шатанд надад маш их дэмжлэг үзүүлж ирсэн. Тэд миний санааг зөвшөөрч, бүтээх боломж олгож, надад итгэл үзүүлсэн нь надад маш үнэтэй туршлага болж чадсан.

Luminescence-ийг бүтээхдээ Орифлэйм 60 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг анхаарч хийсэн үү?
Мэдээж. Luminescence цуглуулгын аксессуарууд өдөөн хатгасан шинж чанартайгаас гадна олон үйлдэлтэй учраас янз бүрийн сонирхолтой хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Цуглуулга Швед амьдралын хэв маягийг илэрхийлж чадаж байгаа юу?
100% илэрхийлнэ. Сонгосон өнгүүд, нарийн зураас, чамин байдал, цэвэрхэн хэлбэр зэрэг нь сонгодог Швед хэв маягийн шинж чанарууд юм. Цуглуулгын олон үйлдэлтэй чанар нь тогтвортой хөгжилд тэмүүлэх тэмүүллийг илтгэж байгаа. Энэ бол жинхэнэ Швед “лагом” хэв маяг.

Цуглуулгын хамгийн дуртай аксессуар чинь юу вэ?
Цүнхний гинжин оосрыг хүзүүний зүүлт болгож, алчуурыг хүзүү, толгой, бугуйндаа зүүж эсвэл цүнхний цагирагтаа ороож болох нь таалагдаж байгаа. Цүнх, алчуур, ээмэг, бөгжнөөс гадна цуглуулгад Luminescence үнэртэн байгаа. Үнэртнийг бүтээхэд Францын үнэртэн зохион бүтээгч Софи Лаббе ажилласан. Софи Givenchy, Bulgari, Yves Saint Laurent зэрэг нэртэй брендүүдийн олон үнэртнийг бүтээсэн бөгөөд олонд хүлээн зөвшөөрөгдсөн, тансаг үнэртний мастер юм. Нэгэн зэрэг өвөрмөц, эрчимтэй, тод бөгөөд эрч хүчээр дүүрэн Luminescence нь үнэртний ертөнцийн хэвшмэл ойлголтыг үгүй хийсэн юм. Оч цацруулсан цитруст аялгууд үнэртэнд амьдралын эрч хүчээр дүүрэн, зоримог араншин оруулдаг бол цоглог холимог нь гэрэлтсэн эгшгүүдтэй холилдон дэлхий ертөнцөд тань цахилгаан цахих мэт гэрэл цацруулна.

Зурвас: Зураг: Аманда Боргфос Месарош