ЛАГОМ, ЗӨВХӨН ЛАГОМ
Швед хэв маягаар амьдарна гэдэг нь зүгээр л нэг энгийн шийдвэр гаргаж, бүх зүйлийг хүндрүүлэхгүй байх бус энэ аргачлалаа бүхий л зүйлд хэрэгжүүлэхийг хэлнэ.
1. ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛСИЙГ ХАЯ
Шинэчлэл хийхэд муудах зүйл үгүй. Ганц хоёрыг нь л хэрэглэдэг мөртлөө 20 ширхэг уруулын будаг юм уу сормуусны будагтай байх хэрэг байна уу? Хэрэглээгүй эсвэл шинүүдийг нь хүмүүст бэлэглэж, хуучнуудыг нь хаяж орхи. Найзууд, эгч эсвэл ээж тань гэнэтийн бэлэг аваад баярлана гэдэгт итгэлтэй байна. Харин та будгийн савандаа илүү их зайтай болсондоо баярлах болно.
2. ЗОХИЦОЛТ ШҮҮГЭЭТЭЙ БОЛ
Хувцас дүүрэн шүүгээгээ хар даа. Хаагдаж байна уу? Бүгдийг нь та өмсдөг үү? Өмсдөг хувцаснууд тань бүгд танд таадагддаг уу? Бодож үзээд хэв маяг болон үзэмжийн хувьд хуучирснуудыг нь ялгаад сайн үйлсийн аянд бэлэглэх юм уу найзуудтайгаа солилцохыг санал болго. Үр дүнд нь та өглөөгүүр бага бухимдаж, өөрийгөө бэлдэх цаг уртсаж, чөлөөлөгдсөн мэт мэдрэмж авна. Харин ахиад л хэрэггүй хувцаснуудтай болохгүйн тулд зохицолт шүүгээний дүрмээр худалдан авалт хийгээрэй: бүх хувцаснууд хоорондоо зохицох ёстой.
3. «ҮГҮЙ» ГЭЖ ХЭЛЖ СУР
«Үгүй» гэж хэлэх чадвар магадгүй амьдралд том үүрэг гүйцэтгэдэг байх. Энэ мөн л лагомын тодорхойлолт. Хэрэггүй зүйлсээс татгалзан үнэхээр хэрэгтэй ажилд цаг заваа зарцуулснаар амьдрал тэнцвэртэй болоход ойртдог. Энэ чинь л бидэнд хэрэгтэй шүү дээ!
4. ХЯЗГААР ТАВЬ
Ажлын зөөврийн компьютерээ ажлын байрандаа орхи. Утсаа унтраа. Та цахим сүлжээнд 24/7 байх албагүй шүү дээ. Өөр өөр дүрээрээ 100% амьдрахын тулд хязгаар тавьж сур.
5. ЮУ ТАНЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОЖ БАЙНА, ТҮҮНИЙГЭЭ Л ХИЙ
Бидэнд хийх ёстой болон хийхийг хүсдэг зүйлс байдаг. Энэ хоёр ойлголтын хоорондох зайг багасгахыг хичээ, мөн та бусдын хүлээлтийн дагуу амьдрах ёсгүй гэдгээ үргэлж санаж яваарай.
Хамгийн сүүлд та хэзээ өөртөө цаг гаргасан бэ? Өөрийн ашиг сонирхлоо бусдынхаас дээгүүр тавьсан бэ? Манай сорилын асуултуудад хариулаад бүрэн дүүрэн амьдарлаар амьдарч байгаа эсэхээ мэдэж аваарай.