Бьюти-SMM брэндүүдийг судлая

Сэлфи, хоол, follow me to ба хоршил зургууд – 2018 онд олон нийтийн сүлжээнд ийм зургууд хэдийнээ хоцрогдсон. Бид чамд гоо сайхны брэндийн хуудаснуудын шинэхэн 5 санааг танилцууллаа. Урам аваад лайк цуглуулаарай!

1. ХӨГЖИЛТЭЙ БАЙ
Сормуусаа будаж байхдаа найтаасан, шинэ гэрэлтүүлэгч аваад нүүрэндээ замбараагүй түрхсэн, нүдээ хүрээлэхийг оролдлого хийж байхдаа зузааныг нь нэмсээр байгаа зовхио бүхэлд нь будсан - интернетэд эмэгтэй бүрд тохиолддог ийнхүү хөгжилтэй дүр зураг зөндөө байдаг. Гоо сайхны блоггер Худа Каттан яг л үүнийг хийдэг. Түүний @hudabeauty хуудас хэдийнээ 25 сая дагагчтай болсон!

Чи ч бас өөрийнхөө хуудаснаа хөгжилтэй бичлэг хийж болно!

2. ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ЗУРАГЛААЧ
Зуун удаа сонссоноос нэг удаа харсан нь дээр, тиймээс зураг дээрх хичээлийг туршиж үзээд, болохгүй бол угаагаад, дахин нэг оролдоод, эцэст нь шантрах. Инстграм чамд тусална. Том бэрэндүүд хэдийнээ өөрийнх нь бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх тухай дүрс бичлэг гаргадаг болсон.

Харин чи яах хэрэгтэй вэ? Өдөр тутмын нүүр будалтынхаа товч дүрс бичлэгийг хийгээд инстаграмдаа нийтлэх. Хамгийн том гоо сайхны блогууд ингэж л үүссэн байдаг.

3. ХЯЗГААРААСАА ГАРАХ
Залуу нас бол үнэмлэх дээрх тоо, 90х60х90 ба бусад стандартууд хоцрогдоод байна: гоо сайхны брэндүүд хэвшмэл ойлголтыг үгүй хийж эмэгтэйчүүдэд нас, бие галбир, арьсны өнгө, зан араншингаасаа үл хамаарч өөрийгөө хайрлахаар уриалж байна. Харин Орифлэймд бид эмэгтэй бүр наснаасаа үл харгалзаж үзэсгэлэнтэй гэж үздэг: энэ тухай бид Татьяна Неклюдова ба Дарья Милка нартай хийсэн урам зоригоор тэтгэх видео бичлэгтээ өгүүлсэн.

Инстаграм дахь зуу зуун бүсгүйчүүдийн адил сүүлийн үеийн тренд хувцас өмсөж нүүрээ будахыг хичээх хэрэггүй: шинэ зүйлийг туршихдаа өөртөө, өөрийнхөө хэв маяг ба амьдралын үзэл бодолдоо үнэнч байгаарай. Үүнийгээ үзүүлэхээс бүү ай!

4. БАГА НАС
Ханан дээр зурах, гэрээ нураах – эдгээрийг хүүхэд хийсэн бол өхөөрдөм санагдах байх. Энэ бол хамгаалах механизм юм: эрдэмтдийн үзэж байгаагаар энэ бол өвөг дээдсээс маань бидэнд ирсэн байгалийн зөн совин буюу үр удмаа хамгаалах механизм юм.

Дотоод мэдрэмжээсээ зугтаах ямар арга байдаггүйг брэндүүд маш сайн мэдэж ашигладаг: олон нийтийн сүлжээнд нүүр будалтад маш өвөрмөц ханддаг маш залуухан нүүр хувиргагчид байдаг. Чи ч бас эдгээр бяцхан зочдыг өөрийнхөө инстаграмд урьж болно шүү дээ.

5. БИ ИНГЭЖ Л ХАРЖ БАЙНА
Нэг л мөчид блогерүүд уруулаа эсвэл сормуусаа будгаар будах нь уйтгартай гэдэг шийдэлд хүрчээ. Импрессионист хэв маягийн фэйс-арт, амьтны хошуу адил будсан уруул, хэт тод өнгө ба гялалзуулагч – энэ бол шинэлэг чиг хандлага!

Хэвшмэл бүтээгдэхүүнүүдийг тэс ондоогоор хэрэглэж зураач болоорой, эсвэл дагагчидтайгаа алдартай нүүр хувиргагчдын ажлын тухай санал бодлоо хуваалцаарай, маш олон хүн оролцоно гэдэгт итгэлтэй байж болно.

Зурвас: Зураг: Oriflame