Сайхан зүйл бодох: өөрийгөө хэрхэн амжилтад хүрэх урмаар тэтгэх вэ?

Амжилттай хүмүүс юу боддог вэ? Амьдралдаа илүү сайхан өөрчлөлт гаргахад юу туслах вэ? Хариулъя: эерэг бодох зуршил. Гэвч хэрвээ чи гутрангуй үзэлтэй нэгэн, эсвэл тухай үед сэтгэл санаа таагүй байгаа бол хэрхэн эерэг болох вэ? Таван алхамд тайлбарлая.

1. ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛООД АЛХМУУДАА ЭХЛҮҮЛЭЭРЭЙ
Эцсийн зорилго юу гэдгийг ойлгосон цагт бодлоготойгоор алхмууд хийгээрэй. Тухайн зорилго яагаад хэрэгтэй гэдгийг ойлгосон цагт түүнд тэмүүлэх харьцангуй хялбар байдаг.

2. ХҮРЭЭЛЛЭЭ СОНГООРОЙ
Өөрөөсөө мундаг, гэхдээ ижил төстэй зорилго бөгөөд амьдралын үзэл бодолтой хүмүүсээр хүрээлээрэй. Эхлээд хэцүү санагдах ч чи маш хурдан өсөх болно.

3. БҮҮ ХАРЬЦУУЛААРАЙ
Олон нийтийн сүлжээ амжилттай, үзэсгэлэнтэй, аз жаргалтай хүмүүсээр дүүрэн байгаа ч тэдэнд атаархах нь утгагүй зүйл. Нэгт, чи нөгөө талыг нь мэдэхгүй. Хоёрт, хүн бүрд өөрийн гэсэн хурд байдаг. Чиний автоматаар хийдэг зүйл олон хүний хувьд мөрөөдлийнх нь хягзаар байж болно. Тиймээс өөр дээрээ төвлөр.

4. ЗОРИГТОЙ БАЙХЫН ЗЭРЭГЦЭЭ ТАЙВАН БАЙГААРАЙ
Өөрийнхөө чадамжийг хэрхэн олж мэдэх вэ? Алдах, турших замаар. Бидэнд итгээрэй, чамд үүнээс ч ихийг хийх чадал бий.

Бид өөрсдийгөө бодит байдал дээр хичнээн их чадалтай, чадвартай гэдгээ мэддэггүй. Гэвч бидэнд оролдлого хийж үзэх боломж нь бий. Зорилгоо тоглоом болгоорой, тайван байж юу болохыг ажаарай. Амжилтын хамгийн сайхан түүхүүд хэзээ ч дардан замаар үүсэж байгаагүй!

5. ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРЭЭРЭЙ
Өнгөрсөн алдаагаа мартаж үл тоомсорловол амьдралаа өөрчлөх хялбар юм шиг санагаж болно. Гэвч ингэж болохгүй шүү. Өнгөрсөн туршлагадаа эерэгээр хүлээж аваарай, учир нь тэрээр чиний ирээдүйн өөрчлөлтийн үндэс суурь болоод хүч чадал юм. Өөртөө итгээд замд чинь таарах хүмүүс болоод үйл явдалд талархаж сураарай.
Зурвас: Зураг: Oriflame