Цогц шийдэл
Эрчүүд нас ахих тусам улам царайлаг болдог: үрчлээ болгон нь аз жаргалтай мөчүүд, хүчтэй зан чанар, хүчирхэг шийдвэрүүдийн тухай өгүүлдэг. Түүнийг арьсаа арчлахыг ятгах нь амархан: ердөө л түүнд NovAge иж бүрэн арчилгаа нь наалдамхай мэдрэмж төрүүлэлгүй арьсыг сэргээж, хурдан шингэж, өдөрт 2 удаа л 2 минут зарцуулахад хангалттай гэдгийг хэлээрэй. Мөн хэрэглэх шат дарааллыг харуулсан загварлаг сав баглаа боодлыг тэрээр заавал үнэлэх болно.
Ухаалаг шийдэл
Чухал үдэшт бэлтгэхэд цогц шийдлийг шаарддаг. Эдгээр сонгогдсон бүтээгдэхүүнүүд нь ердөө л хоёр долоо хоногийн дотор харагдахуйц үр дүнг мэдрүүлнэ: арьсыг шинэчлэгч гуужуулагч нь арьсны бүтцийг сайжруулж, хамгаалагч тос нь нөсөө толбо үүсэхээс сэргийлж, чийгшүүлэгч эссенц нь эсийг чийгээр дүүргэж,мат болгогч гел нь тослог гялгарыг багасгах ба нүх сүвийг агшааж, Aqua Glow бэлдмэл нь арьсыг дотроос нь арчилж, чийгшлийг бэлэглэнэ. Ийм бэлэгтэй байхад шинэ жилийн үдэш од болох нь дамжиггүй!
Хайтек упаковка
Өндөр технологиор бүтсэн бэлгүүдээс илүү бэлэг гэж юу байх билээ? Зөвхөн хайтек загвартай бэлгүүд л байх! Эгц жигд хэлбэр, шилэн савлагаа, дэгжин загвар – Glacier үнэртний шинэчлэгдсэн савлагаа нь орчин үеийн урлагийн объектуудыг санагдуулна. Glacier Air үнэртний —найрлагад агуулагдах дэвшилтэт орцууд, тухайлбал, Aquozone молекул нь цэвэр ариун байдал, далайн эрч хүчийг шингээсэн усан аялгуу юм.
Арчилгааны ухаалаг бүтээгдэхүүнүүд
Сахал арчилгааны тухайд, сахлын үсийг дуулгавартай ба зөөлөн болгодог ухаалаг найрлагатай орчин үеийн бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй. North For Men тос нь сахлыг маш арчилгаатай харагдуулж, тослог ул мөр үлдээлгүй түргэн шингэдэг бүтэцтэй. лосьон нь үсийг дуулгавартай болгоно. Харин сахлыг хэлбэржүүлэгч хэрэгсэл нь сахлыг хүссэн хэлбэрт оруулахад янзалж тусална.
Төхөөрөмж
Хайртай хүндээ өөрийн халамжаа хэрхэн илэрхийлэх вэ? Өөртөө анхаарал тавихад нь илүү хялбар бөгөөд илүү үр дүнтэй болгох хамгийн хэрэгцээтэй гоо сайхны төхөөрөмжийг түүнд бэлэглээрэй! SkinPro Sonic 1-д-3 нүүр цэвэрлэгээний төхөөрөмж нь минутанд 12600 чичиргээ үүсгэдэг, гурван тохиргоотой ба иллэгийн толгойтой хэрэгсэл юм. Түүний тусламжтай та арьсыг цэвэрлээд зогсохгүй өдөр тутмын арчилгааныхаа үр нөлөөг дээшлүүлж чадна. Үс авагч нь хөмсөгний хэлбэрийг амархан бөгөөд өвдөлтгүй засаж, дээд уруулын дээрх болон нүүрний бусад хэсгийн хүсээгүй үсийг хялбар авахад тусална.
Ухаалаг шийдэл
Анхилуун үнэр дээр нэмэх нь арчилгаа - эрэгтэй хүнд тохирсон ухаалаг бэлэг юм. Хэн ч байсан энэ бэлгийг таалах болно. North For Men үс ба биеийн шампунь нь хэрэглээний хувьд хамгийн оновчтой бүтээгдэхүүн: цэвэрлэнэ, 24 цагийн турш чийгшүүлнэ, гаа агуулдаг тул шүршүүрт ороход тань гайхалтай сэргэг мэдрэмж бэлэглэнэ! Venture Power — ийн усан аялгуу нь сэргэг хэрнээ эрхэмсэг үнэрийг мэдрүүлнэ. Түүний суурь үнэр нь хар