1. Робот шиг бичих хэрэггүй
Робот биш амьд хүн шиг бодит байгаарай. Мэндлээд, нэрээр нь хандах хэрэгтэй. Та гэдэг үг болон бусад хэт албан үг хэллэгийг март. Толь бичиг болон дүрмийн номын тусламжтай, дүрмийн алдаагүй зөв бичих нь гол нь. Текстээ хэсэг хэсгээр хувааж, энгийн байлга. Богино өгүүлбэр хэрэглэж, жагсаалт гаргаж бичээрэй. Мөн толгой, гарчиг бичвэл зохимжтой. Редактор эсвэл копирайтерт хандаж найруулгаа шалгуулж болох ба интернэтээс тусгай програм олж өөрөө шалгах мөн боломжтой.
2. Уншигчийн хэлээр ярь
Энэ бол алтан дүрэм. Захидал, мэдээлэл, вэбсайтын холбоос илгээж буй хүмүүсийнхээ тухай бүхий л мэдээллийг олж мэдээд бизнесийнхээ тусламжтай ямар асуудлуудыг шийдэж чадахаа ойлгоорой. Юу хүсэж байгаагаа мартаад хэрэглэгчдэд юу хэрэгтэйд төвлөр.
3. Гарчиг хамгийн чухал
Бид өдөр бүр хэдэн зуун захидал авдаг. Гарчиг нь ямар байгаагаас шалтгаалж хүмүүс захидлыг нээдэг эсвэл огт нээлгүй устгадаг. Тэгэхээр гарчигт юу бичих хэрэгтэй вэ? Хамгийн гол санаагаа. Яагаад энэ захидлыг илгээж байгаагаа бичээрэй. “Хосгүй санал”, “Яг одоо хямдрал энд байна”, “Танаас асуух зүйл байна” – энэ бол хамгийн үр дүнгүй хувилбар. Мэйлийнхээ Spam хэсгийг нээгээд харвал чи буруу гарчгийн жишээг харах болно. Дуртай брэндүүдийнхээ мэйлд бүртгүүлээд тэднээс санаа аваарай.
4. Бодит зураг ашигла
Интернэтээс зураг татах ямар ч үр дүнгүй, мөн оффист эсвэл хурал дээр байгаа мэт дүрслэгдсэн хэт хиймэл зургаас зайлсхий. Багийнхаа тухай ярьмаар байна уу? Тэгвэл тэднийг гудамжид, цэцэрлэгт хүрээлэнд, офистоо, эсвэл зүгээр л аль нэг бизнес төвийн цагаан хананы дэргэд зургийг нь аваад ашиглах хэрэгтэй. Шинэ бүтээгдэхүүн гаргаж байна уу? Тэгвэл гэрэлтүүлэг сайтай газар өөр өөр өнцгөөс (ойроос, холоос, дээрээс, доороос, гарт эсвэл өөр эд зүйлстэй хамт) 5-10 зураг авсан байхад одоо болон дараа нь хэрэгтэй.
5. Бодит түүхийг өгүүл
Үлгэр мэт урт текстийн үе өнгөрсөн зуунд үлдсэн. Олон үг байх ёсгүй. Мөн хэтрүүлэгтэй үг хэрэггүй. Хамгийн гол нь санаагаа зөв илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь чи эмээдээ ямар нэгэн түүх ярьж байна гэж бодъё. Чи эмээгийнхээ толгойг эргүүлэх зорилгогүй байгаа биз дээ? Дээр нь тэрээр сонсгол нь муудсан байж болно, үе үе зурагт эсвэл муурандаа анхаарлаа хандуулна. Тэгэхээр чи маш тод, ойлгомжтой ярина: юу, хаана, хэзээ болсон, ямар үр дүн гарсан, энэ яагаад чухал гээд. Мөн гоёмсог зураг, дүрс бичлэг, дүрслэл хэрэглээрэй. Илгээлт бол бараг л кино гэсэн үг юм. Бүх блокууд нь холбоотой байдаг: үзэх хэсэг нь уур амьсгалыг мэдрүүлнэ, харин текст сэдвийг тайлбарлана.