Цагаа хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ

Эргэн тойронд юу ч болж байсан гэсэн өөртөө цаг гаргаж сурцгаая

ЕРДИЙНХӨӨСӨӨ НЭГ ЦАГИЙН ӨМНӨ БОСОХ
Хэлэхэд амархан! Зальтай бай: сэрүүлгээ ердийн үеийнхээс цагийн өмнө тавиад юу ч болоогүй юм шиг л бай. Төгс төлөвлөгөө: эхний арван минутанд сэрнэ, тэгээд нимбэгтэй бүлээн ус залгилна, хоёр гурав дахьд нь хөнгөхөн дасгал (өвөл) хийж, гэрийнхээ ойр орчмоор алхан дасгал хийж (зун эсвэл сайхан цаг агаартай үед), дараа нь шүршүүрт орно. Энэ бүгдийг хийж дуусах үед чинь бусад хүмүүс дөнгөж л орноосоо өндийж байна. Аятайхан байгаа биз, үгүй гэж үү?

ТЭГЭЭД ӨДРӨӨ ТӨЛӨВЛӨ
Хийх ёстой ажлаа жагсааж бичих, үнэхээр хийх ёстой ажлаа жагсааж бичих хоёрт ялгаа бий шүү. Бид долоо хоногт хэдэн удаа нэг юмыг жагсаалтынхаа төгсгөлд нэмсэн ч түүнийгээ биелүүлдэггүй вэ? «2 кг турах» аль эсвэл «5 шинэ ном унших» гэх мэт зүйлсийг ганц хоногийн дотор хийчихэж чадахгүй шүү дээ. Тиймээс өөр шийдэл санал болгож байна.

 Өдөрт хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг хамгийн том даалгавраараа эхлүүл. Түүнийгээ хийчихвэл та өөрийгөө багадаа л ялагч мэтээр мэдэрч үлдсэн зүйлсээ самар цөмөхтэй л ижил амархан хийж орхино. Гэхдээ хэт олон зүйл хийх гэж улайрсны хэрэггүй шүү. Үнэхээр чухал 3-5 зүйл нэг өдөрт хангалттай. 

ЖАГСААЛТАА ДАГА
Эмэгтэйчүүдэд илүү амархан, учир нь тэд олон зүйлийг зэрэг хийж чаддаг. Гэхдээ нэг л суултаар 7 зүйлийг зэрэг хийх гэж оролдох нь уур бухимдлын түвшинг мөн л 7 дахин нэмэгдүүлэх аюултай. Тийм болохоор тэгэх гэж оролдохоо больё, тэгэх үү? Түүний оронд эргэлт хийж ажлыг алхам алхмаар хийхэд анхаарлаа хандуул. Хийсэн ажлаа дарах болгонд та илүү жаргалтай, илүү тайван болж, харин нөгөө 7 аяндаа хийгдчихсэн байна. Ямар ч уур бухимдалгүйгээр шүү дээ.

ШУУД ХИЙЧИХЭЖ БОЛОХ ЗҮЙЛИЙГ ШУУД Л ХИЙ
Хамгийн энгийн дүрэм. Хэрвээ тухайн ажил 2 хормын ажил бол тэр дор нь хий. Ширээн дээрх тоосыг арчих хэрэгтэй байна уу? Алчуур аваад арч. Эмчид үзүүлэх цаг авах хэрэгтэй байна уу? Эмнэлгийн дугаар луу залгаад үзүүлэх цаг ба өдрөө товло. Удаан хугацааны турш дотроо асуулт тээгээд л явна уу? Тэгвэл түүнийгээ одоо асуу. Тэгээд үр дүн болон хэмнэсэн цагаасаа таашаал ав.

БҮҮ ЭРГҮҮЛЖ ТОЙРУУЛ : БҮХ МЭДЭГДЛИЙГ УНТРАА
Шинээр ирсэн цахим шуудан, мэдээлэл, лайк, санал зэргийг шалгах гэж яарахын оронд зүгээр л бүх мэдэгдлийг унтрааж орхи. Ямар ч аймаар зүйл болохгүй, итгэ. Хэрэв та найзууд болон хамт олондоо үнэхээр хэрэг болох юм бол тэд тан руу утсаар залгах юм уу хариу өгөхийг тань хүлээж чадна. Ноцтой үеүүдэд онгоцны горим дээр утсаа тавь, тэгвэл юу ч танд саад болж чадахгүй. Өөрийгөө гэмтэй гэж огтхон ч бодох хэрэггүй. Таны амьдралыг бусад хүмүүс эсвэл цахилгаан хэрэгсэл бус та л өөрөө удирдана. Тэвэрье!

Зурвас: Зураг: Oriflame