Улирлын чанартай материал
Үндсэн

Халуухан ягаан өнгөөр допамин гоо үзэсгэлэнгийн трендийг дагаарай

Published: 2024.03.25 | Author: Andrea Simons

Ердийн ягаан өнгө хоцрогдож одоо халуухан ягаан өнгө загварын оргилд гарлаа! Дараах нийтлэлээс энэ оны хамгийн халуухан өнгийг хэрхэн өөртөө итгэлтэйгээр хэрэглэж болох тухай уншаарай!

Цар тахлын дараа бид биед тухтай, саармаг өнгийн, тайвшралыг мэдрүүлэх өнгөнүүдийг түгээмэл сонгох болсон. Харин цаг хугацаа өнгөрөхөд олон хүмүүс энэхүү энгийн, өнгө аясаас уйдаж эхэлсэн. Өнгөрсөн жил эрч хүчтэй, анхаарал татам өнгө, нүүр будалтын загварууд алдаршсан нь илүү максимал, зоримог дүр төрх рүү шилжиж байгааг харуулж байна.
Өнөөдөр бид өнгийг өөрийгөө хэн бэ гэдгээ харуулах, сэтгэл санаагаа сэргээж, өөртөө итгэлтэй байдлаа илэрхийлэхийн тулд ашиглах болсон. Харин энэ жил бидэнд сайхан мэдрэмж төрүүлэх, хувь хүнийхээ онцлогийг тодруулж, амьдралаас таашаал авах зүйлсийг хийх хандлага оргилд байна.

Допамин хувцаслалт ба допамин гоо үзэсгэлэн трендийг туршаад үзээрэй

Допамин гоо үзэсгэлэнгийн тренд өнгөрсөн жил TikTok дээр тэсрэлт бий болгосон допамин хувцаслалтын дараах чиг хандлага юм. Допамин хувцаслалт гэдэг нь яг л допамин бодистой адил сэргээш нөлөөг үзүүлэх тод, зоримог өнгөнүүдийг толгойн оройгоос хөлийн үзүүр хүртэл өмсөхийг хэлнэ. Анх үүсэхдээ 135 сая хандлага авсан гэж үзвэл энэ тренд удаан хугацаанд загварын оргилд байх нь гарцаагүй юм!

Халуухан барби ягаан өнгө

Өнгөрсөн жил онцгой халуухан байсан өнгө бол Valentino ягаан өнгө юм. 2023 оны гол өнгө болох энэ өнгийг барби ягаан гэж бас нэрлэдэг. Эмэгтэйлэг, зоримог, халуухан энэ өнгө танд яг л сэргээш адил нөлөө үзүүлж эрч хүчээр цэнэглэнэ. Энэхүү өнгө нь анхаарал татахыг хүссэн, өөртөө итгэх итгэлээ цацруулсан, хаана ч явсан мартагдашгүй сэтгэгдэл үлдээхийг хүсдэг эмэгтэйчүүдэд төгс тохирно. Хэрвээ энэ нь танд ойр санагдаж байвал яг одоо сэтгэлээ сэргээж, өөртөө итгэх итгэл болон загварлаг байдлаа улам нэмэгдүүлэхэд бэлдээрэй!

Дэлгэрэнгүй

Халуухан ягаан уруул ба хумс

Зоримог тод ягаан уруулаас өөр юу өөртөө итгэх итгэлийг төрүүлэх зүйл байна гэж үү? Уруулын будгийн тод өнгө нь таныг илүү дур булаам, өөртөө итгэлтэй, аз жаргалтай болгодог. Сонгодог улаан өнгөөр будахын оронд фуксия ягаан уруулын будгийг хэрэглэж илүү зоригтой, загварлаг мэдрэмж аваарай. Халуухан ягаан өнгийн хумсны будгийг сонгосноор хумс тань бас өөртөө итгэх итгэлийг цацруулна. Уруул, хумсаа энэхүү тод өнгөөр хослуулан будсанаар та өнгө аясаа улам анхаарал татам болоод зогсохгүй ерөнхий дүр төрхөө өөртөө итгэлтэй болгох боломжтой.

Зоримог монохром гоёл чимэглэл

Та урьд өмнө бүрэн монохром хувцаслалтыг туршиж үзсэн үү? Эмэгтэйлэг, дэгжин байдал, хүч чадлыг илэрхийлэхийн тулд хөлөөсөө толгой хүртлээ фуксия ягаан хувцас өмсөж допамины далайд шумбаарай. Хэрэв ийм хувцаслалт хэт тод санагдаж байвал 2024 оны тренд болох мөсөн ягаан эсвэл Gen Z-ийн дуртай дижитал лаванда өнгийг сонгоорой. Гэхдээ өөрийгөө илэрхийлэх нь зөвхөн өнгөөр зогсдоггүй - максимализм нь гоёл чимэглэлийн чиг хандлагад ч бас хамаардаг. Зузаан, том алтлаг хүзүүний зүүлт, том цагариган ээмэг зэрэг нь загварын тайзнаа ноёрхож байгаа нь учир шалтгаантай. Гоёл чимэглэл зүүх нь хамгийн энгийн хувцсыг дэгжин болгох увдистай.

дэлгэрэнгүй

Үнэртнээрээ өөрийгөө илэрхийлээрэй

Үнэртэн нь бидний сэтгэл санаа, физиологи, зан төлөвт нөлөөлдгийг бид бүгд мэддэг бөгөөд анхаарал татам хувцаслалт түүнд тохирсон үнэртнийг шаарддаг. All or Nothing Amplified нь булцуут цэцэг, улаан цагаан гааны ааглаг аялгуугаараа зоримог, эмэгтэйлэг байдлыг гэрэлтүүлж өгдөг. Энэ бол тасалгааг үнэрээрээ дүүргэх үнэртэн бөгөөд ийм үнэрийг зөвхөн зоригтой эмэгтэйчүүд сонгож түрхдэг. Тэрээр сэтгэлийг сэргээж өөртөө итгэлтэй болгодог. Та хамгийн сүүлийн үеийн трендийг туршиж, өөрийгөө илэрхийлэхэд бэлэн үү?
shop the products
OnColour Cream уруулын будаг
(0)
oncolour

OnColour Cream уруулын будаг

ТӨГ 16,400

THE ONE Colour Unlimited Ultra Fix дээд зэргийн тогтоцтой "мат" уруулын будаг
(8)
THE ONE

THE ONE Colour Unlimited Ultra Fix дээд зэргийн тогтоцтой "мат" уруулын будаг

+8

ТӨГ 46,000

THE ONE гелэн хумсны будаг
Бүтээгдэхүүний тоо ширхэг хязгаартай
(0)
THE ONE

THE ONE гелэн хумсны будаг

ТӨГ 8,600

ТӨГ 21,500

Урам зоригийн хэсэг

2024 оны зун наран шарлагын газар руу авч явах топ 5 зүйлсийн жагсаалт!
Улирлын чанартай материал
2024 оны зун наран шарлагын газар руу авч явах топ 5 зүйлсийн жагсаалт!

Зуны урин дулаан цаг ирж байгаа энэ үед биднийг халуун салхи болон уртасгасан өдрөөр угтдаг. Та амралтаа хэдийд ч төлөвлөсөн байсан далайн эрэг дээр цөөн гэлтгүй хоног өнгөрүүлэх нь гарцаагүй байх.

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль